Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЦӨМИЙН ЭНЕРГИ ХАДНЫ МАНГАА ЮУ, ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ҮҮ?


ЦӨМИЙН ЭНЕРГИ ХАДНЫ МАНГАА ЮУ, ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ҮҮ?Цөмийн энерги гэдэг хадны мангаа юу, хөгжлийн түлхүүр үү гэдэгт монголчууд бүх нийтээрээ ямар ч үнэн зөв, нэгдмэл ойлтголтгүй байна.

Манай хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт ажлын айлчлал хийхдээ тус улсад цөмийн эрчим хүчний 12 станц барих гэрээнд гарын үсэг зуржээ. Оросын "Росатом" байгууллага 20 жилийн дотор дээрх тооны станцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Энэ бол цөмийн энергийн салбарт хөгжингүй орны хийж буй гэрээний сүүлчийн жишээ юм. Харин манай төрийн болоод иргэдийн бодлогод цөмийн эрчим хүчийг ашиглах,уран олборлох гэх мэтийг хадны мангаа буюу аймшигт үзэгдэл гэж харах ойлголт нэвт "үнэртдэг" юм.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,Гадаад бодлоган үзэл баримтлал гэсэн тулгуур хоёр баримт бичигт цөмийн энергийн энхийн хэрэглээг хөгжүүлэх, өндөр технологийг хөгжүүлэх, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх заалтууд тусгасан байдаг. Иймээс ч цөмийн зэвсэггүй статусаараа, бусад орныг ийм байхыг уриалдаг гэдгээрээ манай улс гадаадад өөрсдийгөө сурталчилдаг. Харин бид Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр, Цөмийн энергийн тухай хуультай. Үүгээрээ цөмийн энергийг зөвхөн энхийн замаар ашиглах бодлого гарган Цөмийн энергийн газрыг байгуулсан боловч шинээр эмхлэгдсэн Засгийн газар буцаан татан буулгахаар хэлэлцэж эхэллээ. Энэ нь нэг талаас цөмийн энерги хадны мангаа гэсэн ойлголт иргэдийн дунд байгаатай холбоотойгоор энэ салбар дахь төрийн бодлого ч тогтворгүй эргэж буцсан шинжтэй байна гэсэн үг.

Цөмийн энерги гэхээр л бидэнд Чернобиль, Японы Фүкүшима санагдаж айдас төрдөг, эсвэл уран хайгаад бүх газар нутгийг хордуулах юм шиг санадаг юм. Гэхдээ энэ салбар зөвхөн атомын дахилгаан станц биш хүн төрөлхтөнд хэрэгтэй маш олон технологийг хөгжлийн өөр шатанд хүргэдэг юм билээ. Дэлхий нийтээрээ өнөөдөр квант байтугай цөмийн доторх кваркийн талаар судлаж эхэлсэн гэнэ. Энгийнээр жишээ татахад анагаах ухааны салбарт бидний мэдэх туяаны аппаратууд бол цөмийн технологиор биеийн дотор талыг нэвт харж, оношлодог. Тэгвэл улам бүр нарийвчлан эд эсийн хамгийн бага хэмжээндэх зүйтогглыг судалж байна. Дэлхий нийтэд шинжлэх ухаан ийнхүү нарийсч байхад манайх цөмөөсөө айсан хэвээр. Олон дэвшилтэт зүйлээс хойш суусаар байгаа юм. Өөр нэг жишээ гэвэл Академич Хавтгайн Намсрай гуайн судалгааны бүтээлийг дэлхий үнэлж байсан учраас Ерөнхийлөгч Чингис хаан одонгоор саяхан шагнасан. Гэтэл түүний шагналыг УИХ, Засгийн газар Цөмийн энергийн газрыг татан буулгана хэмээн үгүйсгэх нь бид цөмийн энергийн салбарт ямар ч нэгдсэн бодлогогүй гэдэг нь харагдаж байна. "Үйл ажиллагаа нь дэлхийн төвшинд явагддаг ийм салбарын байгууллагыг байгууллагыг улам бүр задалж хөгжүүлэх байтал татан буулгаж байгаа нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээний салбар бидэнд хэрэггүй гэж байгаатай адил. Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орны хувьд Монгол Улс энэ төвшинл салбараа "буулгаж" байгааг олон улс юу гэж харах бол" хэмээн Цөмийн энергийн газрын ажилтнууд онцолж буй юм.

Цөмийн энергийн газрыг татан буулгаж, үйл ажиллагааг нь Ашигт малтматын газарт шилжүүллээ гээд уран олборлолт бүрмөсөн зогсч бүх зүйл сайхан болох юм шиг бодох нь эндүүрэл гэнэ. Цөмийн энергийн газрыг татан буулгах ёстой гэж хашгирч байсан ТББ- ын Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс ч одоо энэ газраа татан буулгавал маш хортой. Хяналт суларна, уранаас болж хордлоо гэдэг асуудал хөндөгдөж байхад асуудал эрхэлсэн газрыг татан буулгаж байгаа нь хяналтыг сулруулна гэж эсэргүүцэж буй юм. Цөмийн энергийн газар байгуулагдсанаар ураны талаарх үйл ажиллагаа жигдэрч, нөөцийн хэмжээ нэмэгдэн. дэлхийд уранаараа 12-т бичигдэх хэмжээнд хүрснээс биш. хайгуулын лииензийн тоог гурав дахин багасгасан гэнэ. Мөн ашиглалтын лиценз олгоогүй. Харин одоо хяналт нь МХЕГ-т шилжвэл дахин бүх зүйл замбараагүй болж магадгүй гэж салбарын хүмүүс нь анхааруулж байна.

Цөмийн энергиэр хүн төрөлхтөн хөгжлийнхөө олон асуудлыг шийдэж байхад муйхраар хохиролтой вэ гэдгш бодож үзээсэй хэмээн энэ салбарын эрдэмтэд шийдвэр гаргагчдад сануулж байна. Цөмий эрчим хүч хийгээд бусад технологиуд горим зөрчигдвөл аюултай гэдэг нь ойлгомжтой.Цацрагийн тунгийн стандартыг хангах, баталгаажилт хийхээс эхлээд төрөл бүрийн дээжүүдэд цацрагийн хэмжилт хийх зэрэг нь маш чанд хяналт дор байх ёстой. Цацраг гарт баригдаж, нүдэнд харагдахгүй учраас Монголд тохируулах, бусад зүйлтэй адилтгах арга байхгүй. Өдгөө дэлхийн бүх салбарт бидний айгаад буй шар нунтгаас өндөр хүчин чадалтай цацрагийн үүсгүүрийг ашиглаж байна. Манай Улсын клиникийн төв эмнэлэгт өнгөрсөн хавар нэвтрүүлж байсан цөмийн технологийг аваад үзэхэд л хавдрыг эсийн төвшинд оношлох хүчин чадалтай цацрагийн үүсгүүр юм. Түүн дээр ажиллах хүнийг бэлтгэх, багажны стандартыг хангуулах, зөв ажиллуулах, илүү цацрагийн тунг өвчтөнд өгөхгүй байх зэрэг бүх стандартыг хангуулснаар хэрэглээнд нэвтэрдэг байна.

Энэ мэтчилэн цөмийн энергийн салбар гэдэг зөвхөн уран олборлож атомын станц барих биш орчин цагийн хүн төрөлхтөнд нэн хэрэгтэй олон дэвшилтэт зүйлийг бий болгодог чухал салбар гэдгийг иргэдэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй байгаа аж. Харамсалтай нь татан буугдах гээд байгаа манай Цөмийн энергийн газар ч байгуулагдеашсасйй хойш энэ чиглэлийн танин мэдэхүйн ажлыг маш муу хийсэн байдаг юм. Ямар боловч энэхүү салбарын талаар Монгол төрийн, монголчуудын бодол ч айдас, түгшүүр хэвээр байна. Цөмийн энергийн газрыг татан буулгах асуудлыг байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр Ерөнхий сайд татаж авсан байдаг. Гэтэл шууд хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулж санал хурааснаа УИХ-ын гишүүд хэрхэн тайлбарлахыг ч энэ салбарын хүмүүс асууж байгаа юм. Ер нь бол цөмийн энерги гэдэг хадны мангаа юу, хөгжлийн түлхүүр үү гэдэгт монголчууд бүх нийтээрээ ямар ч үнэн зөв, нэгдмэл ойлголтгүй байна. Тэнд атомын станцыг хэдэн арваар нь барих хэлэлцээр хийгдэж байхад бид энд анхны мэдэгдэхүүн ч байхгүй аймшиг гэсэн ганцхан бодол тээсээр бусдын хөгжлөөс хол хоцорч буй юм биш биз.

Д.СОДОН

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2014.12.15

ЦӨМИЙН ЭНЕРГИ ХАДНЫ МАНГАА ЮУ, ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ҮҮ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани