- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн ордыг чиглэсэн сонирхол
Зургаан жилийн турш үргэлжилж байгаа урт настай, удаан хүлээлттэй Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендер одоо л нэг эцэслэж магадгүй боллоо.
Энэ удаагийн тендерт оролцогч талууд консорциум байгуулан дутуугаа дүүргэн, дундуураа гүйцээн хамтарч буй нь давуу тал гэж хэлж болохоор байна. Өмнө нь зургаан орны 15 компани оролцож байсан бол энэ удаа гадаад, дотоодынхон хамтарснаар хүчтэй цөөн тоглогч саналаа ирүүлээд буй юм. Хугацаа алдсан гэсэн шүүмжлэл байнга дагуулдаг ч энэ нь харин Монголын талд эерэг хандлагыг бий болгож, гадаадын томоохон хөрөнгө оруулагчийг үндэсний компанитай консорциум болгон нэг багаар оруулж ирэх өвөрмөц хувилбарыг сонгоход хүргэжээ.
Энэ нь Монголын баялгийн том үүцийг задалсан "Рио тинто” компанитай байгуулсан гэрээнээс улбаатай гацаанаас авсан томоохон сургамж юм. Нөгөөтэйгүүр Тавантолгойн тендерт үндэсний компаниудад 51 гэсэн том хувь өгсөн нь тэргүүн ээлжинд давуу байдал, боломж олгодог олон улсын жишгийг харгалзаад зогсохгүй дуулгаваргүй гадаадынхантай ойлголцох гэж зүдрэхийн оронд дотооддоо үг хэлээ ололцоход амар гэсэн хандлага гэж болно.
Дэлхийн нүүрсний зах зээл хүнд байна гэсэн бараан мэдээлэл өдөр алгасалгүй цацагдаж буй энэ үед Засгийн газраас улсынхаа эрх ашгийг дээдэлж олон улсын тендерийн шалгуурыг босго өндөртэй, болзол хатуутай тогтоосон. Энэ нь гадаад, дотоодын компаниудыг ийнхүү нэгдэж хамтрахаас аргагүйд хүргэсэн нь тодорхой. Тэр тусмаа ордын лиценз нь төрд хэвээр хадгалагдах атлаа хувийнхны шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эхний ээлжинд хамгийн багаар тооцоход 2-3 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй нь тендерт зориглож орсон консорциум, компаниудын хувьд өндөр эрсдэл дагуулж байгаа юм.
Ялагч компани нь 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг 2.5 жилд багтаан барьж ашиглалтад оруулах бөгөөд үүнд хамгийн багаар бодоход 500-700 орчим сая ам.доллар шаардлагатай гэж эдийн засагчид тооцоолсон. Бас манай эрх баригчдын "шүдний өвчин” болсон БНХАУ-ын "Chalco”-д төлөх ёстой өрийг барагдуулж, гэрээний үүргийг хариуцан, "Эрдэнэс Тавантолгой” компанийн 115 сая ам.долларын өрийг төлөх үүрэг хүлээнэ. Мөн татвар, хураамж, роялтийн төлбөр төлөхөөс гадна концессийн гэрээгээр төмөр зам барьж ашиглалтад оруулан тодорхой хугацааны дараа төрд хүлээлгэн өгөх зэрэгт эхний ээлжинд дор хаяж нэг тэрбум гаруй ам.долларын нөхцөл тулгаж байгаа нь манайх шиг тогтворгүй орчинд ямар ч том компанид өндөр эрсдэл юм.
Цаашлаад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, өдөр тутмын менежментийн үйл ажиллагааны зардлыг ялагч дангаараа хариуцна. Хөрөнгө оруулалтаас үүдсэн маргаан нь одоо хүртэл эцэслэгдээгүй мөнөөх "Оюутолгой”-г анх 5.1 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх гэрээ байгуулахдаа Монголын төр хамаг байдгаараа найр тавьж байсан. Тавантолгойн хөрөнгө оруулалт нь хэмжээгээрээ Монголын уул уурхайн түүхэнд Оюутолгойн дараа бичигдэх нь тодорхой юм.
Тиймээс олон улсын түвшний менежментийн туршлага, томоохон хөрөнгө босгох чадавх, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл бий болгож чадсан байдал, хамгийн хэрэгтэй байгаа нүүрс найдвартай борлуулах сүлжээ, хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд зэргийг харгалзан шалгаруулж чадвал Тавантолгой нь эдийн засаг хүндэрсэн энэ үед монголчууд бидэнд өгөөжтэй хөрөнгө оруулалт болно.
Иймд эцсийн байдлаар стратегийн хөрөнгө оруулагчийн шалгаруулалтад санал өгсөн "China Shenhua Energy”, "Sumitomo”, "Energy Resources” компаниудын хамтарсан консорциум, "Peabody Energy” корпорац, нүүрсний олборлолт, борлуулалтын чиглэлд "Itochu”, "Sojitz”-ийн консорциум, "Mitsui”, "Тавантолгой” компани гэсэн талуудын чухам хэн нь ялагчаар тодрохоос Монголын эдийн засаг сэргэх эсэх нь шалтгаалах болоод байна. Тиймээс дээрх талуудыг нэг бүрчлэн "шүүж” хэн нь ямар давуу болон сул талтай, аль нь тендерийн шалгуурыг бүрэн хангаж чадах эсэхэд Засгийн газрын Ажлын хэсгийнхнээс дутуугүй олон нийт, салбарынхан нь сэтгэл чилээж, үнэлэлт дүгнэлтээ хийж байгаа билээ.
Үндэсний компаниудаас гадна Япон, БНХАУ, АНУ гэсэн гадаадын оролцогчдоос Японы талаас хамгийн олон буюу гурван компани нь өнөөдрийг хүртэл тууштай байсан. Зах зээлийн шилжилтийн хүнд үед ч, нүүрсний зах зээл унасан энэ цагт ч чухамхүү япончууд л бидэнтэй тунаж үлдээд байгааг анзаарч болно. Гэхдээ гадаадынхан, тэр дундаа АНУ, Японы зарим компани том хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй, зөвхөн олборлолт, борлуулалт дээр ажиллаж, ашиг хийхийн тулд оролцож байгаа гэх. Гадаадынхан төдийгүй манай "Тавантолгой” компани ч зөвхөн нүүрсний олборлолт, борлуулалтын чиглэлд хамтран ажиллах санал өгсөн мэдээлэл байна.
Сүүлийн хоёр жил дараалан нүүрсний зах зээл муудсанаас болоод Тавантолгойн орд маань монголчуудыг хэдэн үеэр тэжээх асар их баялаг гэсэн төсөөлөл нь өөрчлөгдөхөөс аргагүйд хүрсэн. Үүнийг ч хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй. Гадаадынхан хөрөнгө оруулах сонирхолгүй байна гэдэг бол Тавантолгойн орд "бялуу” байх үнэлэмжээ олон улсад ч алдсаныг харуулж байгаа хэрэг. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд Тавантолгойг төрөөс бодлогоор бүх талаар дэмжиж, дэмнэсэн ч төдийгөөс өдий хүртэл ажиллуулж ирсэн төрийн өмчит компани нь ашигтай ажиллуулах нь байтугай дампуурлын ирмэгт аваачаад буй.
Үнэ цэнээ алдсаар буй, дэд бүтэц хөгжөөгүй орд дээр зарласан тендерийн хатуу нөхцөлийг хангая гэсэн ч зах зээл нь хүнд байгаа тул нүүрсний компаниудад том хэмжээний зээл өгөх банк ч ховордсон. Улсынхаа уруудсан эдийн засгийг өөд татахын тулд хатуу нөхцөлийг нь зуун хувь дэмжмээр, харилцан ашигтай байх бичигдээгүй хууль үйлчилдэг бизнесийн жишгийг бодохоор оролцох шаардлагагүй гэсэн уур амьсгал бизнесийнхний дунд байгаа нь нууц биш. Уг нь энэхүү тендерийн хамгийн гол шалгуур буюу Монгол Улсад хамгийн их хэрэгтэй байгаа зүйл нь Тавантолгойн ордыг богино хугацаанд дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай том уурхай болгон хөгжүүлэх хөрөнгө оруулалт юм.
Энэ тохиолдолд тендерийн шалгуур үзүүлэлтийг бүх талаар хангаж байгаа үндэсний компанидаа ачааны хүндийг шууд тулгахаас өөр гарцгүй гэсэн яриа уул уурхайн салбарынхны дунд байна. Гадаадынхан орж ирэхгүй болохоор чаддагаараа дотоодын компанидаа "ял тулгаж” байна гэж хатуу хэлэх нэгэн ч байгаа. Тендерийн эцсийн дүнг зарламагц хэвлэлийнхэн ялалт уу, ял уу гэж ам асууж ч магадгүй.
Сонгон шалгаруулалтаас хүлээх бас нэг чухал зүйл нь нүүрсээ бид чухам хааш нь борлуулах гэж байгаагаа нарийн тооцож шийдвэр гаргах явдал юм. Тавантолгойн нүүрсийг мэдээж Америк руу ачихгүй. Харин дийлэнхийг нь Хятад авахаас гадна тэдний төмөр зам, далайн боомтыг ашиглаж, үлдсэнийг гуравдагч зах зээлд гаргана. Тэр зах зээлд нь мэдээж Япон багтана. Засгийн газрын 268 дугаар тогтоол буюу энэ тендерт оролцогчдод тавьсан шалгуур, нөхцөл гэдэг бол оролцогчдын хувьд "хууль” байх нь мэдээж.
Тиймээс зөвхөн энэ хэсгийг нь биелүүлнэ, тэрийг нь бол чадахгүй гэсэн явцуурал хаана ч байх ёсгүй юм. Бүх шалгуурыг хангаж чадсан нь өрсөлдөөнд ялах шударга шүүлтийг л Засгийн газрын Ажлын хэсгийнхэн хийх ёстой. Уг шийдвэрийг хавар их бүтээн байгуулалт эхлэхээс өмнө амжиж УИХ баталгаажуулах шаардлагатай байх. Том хөрөнгө оруулалт том баталгаа шаарддаг нь зүй ёсных бөгөөд юугаар ч сольж, зольж болохгүй Монголын эрх ашиг, Монгол төрийн хөгжлийн алсын хараан дор энэ бүх үйл явц өрнөх учиртай.
Д.Оюун-Эрдэнэ
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||