- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэс тойрсон сайн, муу мессежүүд
Улаанбаатарын төвд Засгийн газраа бүрдүүлэх гээд унта.х завгүй хуралдаж байх хойгуур улс орны экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс, алт, нүүрсний үнэ улам унасаар. Дэлхий нийтээр ажиглагдаж байгаа энэ хандлагыг тооцоолон ирэх оны төсөвт зэсийг нэг тонныг нь 6800-6850 ам.доллараар тусгасан ч бодит үнэ бидний тооцоолсноос унахаар байна. Goldman Sachs Group-ийн тооцоогоор ирэх онд нэг тонн зэсийн үнэ 6217 ам.доллар болно хэмээн Bloomberg мэдээлжээ. Bloomberg-ийн мэдээгээр ашигт малтмалын үнэ нэлэнхүйдээ буурна гэжээ.
"Ашигт малтмалын үнэ ийнхүү унаж байгаа нь нийт хөрөнгө оруулалтын ерөнхий дүр зургийг өөрчилж байна. Чухам энэ шалтгаан Евро бүсэд дефляцийг хөөрөгдөж байгаа бол АНУ-д инфляцийг хазаарлаж байна" хэмээн 223 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Loomis Sayles & Co-гийн ахлах стратегич Жим Бальфур Bloomberg-т ярьсан байна. Зэсийн үнийн хэлбэлзэл ирэх оны эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт болон инфляцийг тодорхойлох гол
үзүүлэлт байх болно гэж ихэнх шинжээч үзэж байна. Йелийн их сургуулийн Санхүүгийн сургуулийн профессор Герт Роувенхорстийн үзэж байгаагаар нефть, алтны үнэтэй харьцуулвал чухам зэсийн үнэ л эдийн засгийн өсөлтийн төлвийг гаргах гол үзүүлэлт болж байгаа аж. Тэрбээр 1871-2011 оны хоорондох энэ хоёр үзүүлэлтийг харилцан хамаарлыг судалж үзсэн байна.Монгол улсын экспортын гол орлогыг зэс бүрдүүлсээр ирсэн. Дэлхийн зах зээлийн зэсийн үнийн хэлбэлзэл маш савлагаатай явж ирсэн ч зарим үед 3000-4000 ам.доллар хүрч байсныг бодоход сүүлийн жилүүдэд бидэнд ээлтэй байна. Гэсэн ч 2012 онд 8000 ам.доллар хүрч байсны ачаар манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэнийг бид санаа алдан эргэн санагалзсаар сууна. Ашигт малтмалын газраас гаргасан зэсийн хэлбэлзлийг доорх зургаас харна уу.Зэсийн дэлхийн зах зээлийн үнээс бид ихээхэн хамааралтай байгаа нь үнэн ч Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдэх үү үгүй юу гэдгээс илүүтэй хамааралтай байна. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдсэнээр Оюутолгойн далд уурхай ашиглалтад орох ёстой. Гэвч энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хэл амаа ололцоогүй байсаар засаг солигдсон. Тохиролцож чадаагүй Засгийн газар унасан нь хөрөнгө оруулагчдад илүү таатай ч мэдээ байж болох юм гэж үзэх хүн ч бас байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр "Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл 2019 оноос нааш эхлэхгүй байж магадгүй" хэмээн "Рио-Тинто" группын гүйцэтгэх захирал Сэм Уолш мэдээлсэн шцнэ Ерөнхий сайдад хаягласан мессеж үү, аль эсвэл бодит байдал уу гэдгийн хариуг олон хүн олоогүй л байна. Өнгөрсөн гуравдугаар сард далд уурхайн төслийн өртөгийг 4.7 тэрбум ам.доллар гэж тооцсон аж. Гэтэл 2015 оны гуравдугаар сар хүртэл хойшлохоор болвол төслийн зардал нэмэгдэж болзошгүй байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд далд уурхайн бүтээн байгуулалтанд шаардагдах 4.2 тэрбум ам.долларын хөрөнгийг зээлээр авахаар товлосон байсан ч хөрөнгө оруулалтыгн зүгээс удаа дараа хойшлуулсаар ирсэн юм.
Д.Нарантуяа /Геологи уул уурхайн мэдээ/
Зэс тойрсон сайн, муу мессежүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани