Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын орд 400 сая долларын татвар төлнө

УИХ-аар Гацууртын алтны ордыг стратегийн орд болгох эсэхийг хэлэлцэх гэж байна. Гацууртын ордыг эзэмшигч "Сентерра гоулд Монголиа" компаниас уг ордын тодорхой хувийг эзэмших саналыг Засгийн газарт тавьсан.
 
Засгийн газар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамааруулах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20%-иар тогтоох УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна.
 
УИХ-аас баталсан стратегийн 15 орд, цаашлаад стратегийн ордод хамруулах үндэслэлтэй хэмээн үзсэч 39 ордын жагсаалтад ч багтаагүй Гацууртын ордыг стратегийн ордын жагсаалтад оруулахаар болсон нь, улмаар төрийн хувь эзэмшлийг яагаад 34% биш, 20% байхаар тогтов зэрэг нь олны анхаарлыг багагүй татаж байна.
 
Яагаад 20% гэж?
"Сентерра гоулд Монголиа" компанийн зүгээс 2009 оны сүүлээс эхлэн Гацууртын орд дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах саналаа холбогдох
ланд нь тавьж байжээ. Гацууртын орд нь ойн сан Бүхий газарт байрлалтай, "Урт нэртэй" хуулийн хүрээнд хамрагдсан болохоор ашиглалт явуулах боломжгүй өдий хүрсэн юм.
Гагцхүү стратегийн орд болсноор "Урт нэртэй" хуулийн хүрээнээс гарах боломжтой юм. Тиймээс ч компанийн зүгээс стратегийн орд болох хүсэлтээ гаргасан анхны тохиолдол болж байна.
 
Стратегийн ордын хувь эзэмшлийг хэрхэн тогтоох нь УИХ-ын бүрэн эрх.
"Сентерра гоулд Монголиа" компанийн зүгээс нэлээд"өгөөмөр" хандаж байгаа бололтой. Тэд татварын хөнгөлөлт шаардаагүй, хувь эзэмшлийн тал дээр ч нээлттэй хандаж байна. Товчхондоо бол хөрөнгө оруулагчид "чих зөөлөн", Засгийн газрын ааш аягт тааруулан харьцаж байна гэлтэй. Үүнийг Бороогийн ордын ашиглалттай холбон тайлбарлаж болно.
Тогтвортой байдлын гэрээний үндсэн дээр татварын тодорхой хөнгөлөлтүүдийг эдэлж, Бороогийн 40 тонн алтыг тавхан жилд ухсан хэмээн "Сентерра гоулд Монголиа"-г шүүмжилдэг. Тиймээс ч уг компани төрөх эмнэлэг барьж өгөх зэргээр Засгийн газарт тал засахын далимд монголчуудаас дэмжлэг авахыг хичээж байгаа.
 
Стратегийн ордын хувь эзэмшлийг хэрхэн тогтоох нь УИХ-ын бүрэн эрх. "Сентерра гоулд Монголиа" компаниас хэд хэдэн хувилбарыг Засгийн газарт санал болгосон байна. Гацууртын ордыг ашиглах хамтарсан компани байгуулах, / нэрийг нь "Эрдэнэс Гацуурт" гэж тодорхой нэрлээгүй байгаа/
•  Хамтарсан компанийн өмчлөлийг 95:5,
•  Хамтарсан компанийн өмчлөлийг 80:20,
•  Хамтарсан компанийн өмчлөлийг 75:25,
•  Хамтарсан компанийн өмчлөлийг 66:34
• Харьцаатайгаар эзэмших саналыг тавьжээ. Дээрх хувилбарууд нь тус бүртээ онцлогтой.
Хамтарсан компанийг 95:5 хувийн харьцаатай эзэмших саналыг хамгийн эхэнд тавьсан байна. Уг хувилбараар бол 95%-ийг "Сентерра гоулд Монголиа" компани эзэмшиж, 5%-ийг Засгийн газарт "бэлэглэх" юм. Ийм хувилбараар явбал Засгийн газрын зүгээс Гацууртын ордод нэг ч центийн хөрөнгө
оруулалт хийхгүй бөгөөд 5%-ийг үнэгүйгээр эзэмших эрхтэй болно.
 
Уул уурхайн яамнаас томилогдсон Ажлын хэсэг тодорхой судалгаанууд хийсний дүнд 5%-ийг үнэгүй эзэмших саналаас татгалзаж, өөр хувилбар гаргахыг санал болгосон байна. 5% эзэмших нь Оюутолгой, Тавантолгойтой харьцуулахад чамлахаар тоо ч Цагаан суварга шиг 0 хувь биш. Ингээд компанийн зүгээс сүүлийн 3 хувилбарыг шинээр санал болгож.
 
Хамтарсан компанийн өмчлөлийн 20%-ийг эзэмшихээр болвол Гацуурт төсөлд шаардлагатай хөрөнгө оруу-лалтын 20%-ийг гаргах болно. Бусад 2 хувилбарт ч мөн адил хэдэн хувийг эзэмшинэ, тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт гаргах бөгөөд хөрөнгө оруу-лалтад шаардлагатай санхүүжилтийг хөрөнгө оруулагч компаниас зээлэхээр яригдаж байгаа юм. Гэхдээ 20% эзэмшвэл зээлийн хүүг "Сентерра гоулд Монголиа" компани хариуцах бөгөөд Засгийн газар хүүгийн төлбөр төлөхгүй юм.
 
Хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх нь эрсдэл багатай, Засгийн газартхамгийн ашигтай хувилбар. АНУ, Европын эдийн засаг тогтворжиж, сэргэх хандлага ажиглагдаж байгаа энэ үед алтны үнэ урт хугацаанд өсөлттэй, тогтвортой байх нь эргэлзээтэй. Хэрэв алтны үнэ унавал хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа хойшилж, ногдол ашгийн хэмжээ буурч, тэр хэрээр "Сентерра гоулд Монголиа"-гийн зээлийн хүү нэмэгдэх болно.
 
20%-ийн эзэмшлийн нэг сул тал нь хамтарсан компанийн удирдах түвшинд оролцоо багатай болно."Оюутолгой" ХХК шиг 34%-ийг эзэмшихгүй болохоор компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад нөлөө багатай байна. Хамтарсан компанийн өмчлөлийн 75:25 харьцаатай эзэмших хувилбар. 20%-ийг чамлах, 34% чангадсан тохиол-долд санал болгох хувилбар. Эхний хувилбараас ялгаатай нь 25%-ийг эзэмших бол зээлийн хүүг ШОК+6% байх саналыг хөрөнгө оруулагчдаас тавьсан. Ажлын хэсэг уг хувилбарыг ямар ч тохиолдолд ашиггүй хэмээн үзэж,"саnсеl"-дсан.
 
Хамтарсан компанийн өмчлөлийг 66:34 харьцаатай эзэмших хувилбар. Хувийн хөрөнгө оруулалтаар илрүүлсэн стратегийн ордод төр 34 хүртэлх хувийг эзэмших хуулийн заалтыг үндэслэж, төрд оногдож болох хамгийн том хувийг санал болгосон хувилбар.
 
Хүү нь LIBOR+6%. Уг хувилбарын сонгодог жишээ нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ. Оюутолгойн 34%-ийг эзэмшсэн, түүнд ногдох хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч талаас хүүтэй зээлсэн зэргээс үүдэн ямар маргаан гарч байгаа нь тодорхой байгаа.
 
Тиймээс ч Ажлын хэсэг 34%-ийг хүүтэй эзэмшсэнээс 20%-ийг эзэмшиж, хүүгүй зээл авах нь илүү эрсдэл багатай, ашигтай гэж үзсэн бололтой. Оюутолгой төслийн 34%-ийг Засгийн газар эзэмшсэнээр анхны хөрөнгө оруулалтын 1 тэрбум гаруй долларыг хөрөнгө оруулагч талаас зээлж, хөрөнгө оруулсан хэмээн УИХ дээр яригдаж байсан. Уг мөнгө жилийн LIBOR+6 хувийн хүүтэй. Жилд ойролцоогоор 70 орчим сая долларын хүү төлнө гэсэн үг.
 
Уг төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь хойшлох тусам Монголын Засгийн газар хүүгийн дарамтад орж. байгаа юм.
 
Дээрх хувилбаруудаас сонголт хийхийн өмнө харах ёстой ганц зүйл нь уг төслөөс хүртэх өгөөж юм. Гацуурт төслөөс ногдол ашиг болон татвар хэлбэрээр хүртэх өгөөжийн аль нь илүү ашигтай байх вэ гэдгээс хэдэн хувийг эзэмших вэ гэдэг нь тодорхой болно. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ногдол ашгаар хүртэх өгөөж нь татвараар хүртэх өгөөжөөс хамаагүй бага аж. Гацуурт ордын 34%-ийг эзэмшиж, LIBOR+6%-ийн хүүтэй зээлээр санхүүжүүлэх, 20%-ийг эзэмшиж, хүүгүй зээлээр санхүүжүүлэх аль ч тохиолдолд өгөөжийн хэмжээ ойролцоо байна гэсэн тооцоо гарсан байна. Тийм болохоор заавал өндөр хувь эзэмшинэ гэх нь тийм ч зөв шийдэл биш болов уу.
 
Гацуурт хэр ашигтай төсөл вэ?
Гацууртын орд нь Монгол улсын хувьд Оюутолгой ордын дараа орохуйц нөөцтэй алтны хамгийн том үндсэн орд юм. Гэхдээ уг ордыг ашиглах ТЭЗҮ-д дурдагдсан эдийн засгийн зарим тоон мэдээллээс харвал тийил ч өндөр ашигтай төсөл биш аж.
 
ТЭЗҮ-д тусгагдсанаар Гацууртын ордоос 42 тонн алт олборлох боломжтой.
Ордын нийт таамаг нөөц 70 тонн гэсэн тоо бий. Төслийн нийт хөрөнгө оруулапт нь 320 орчим сая доллар. ТЭЗҮ-ээр тодорхойлсон уурхайн нас нь 12 жил бөгөөд хөрөнгө оруулалтаа 4 жил 3 сарын дараа нөхөх боломжтой гэжээ.
 
Алтны үнийг дунджаар 1300 ам.доллараар тооцож, төслийн хугацаанд нийт 1.1 тэрбум гаруй долларын орлоготой ажиллана. Улсын төсөвт 400 орчим сая долларыг татвар, төлбөр хэлбэрээр төвлөрүүлэх тооцоотой. Ямар нэг татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй бөгөөд төсөл Хөрөнгө оруулаптын гэрчилгээ авснаар зарим татварыг тогтворжуулах боломжтой болох юм.
 
Хөрөнгө оруулагч "Сентерра гоулд Монголиа" компанийн зүгээс 320 орчим сая долларын нийт хөрөнгө оруулалтаас 108.8 сая долларын хөрөнгө оруулалтыг материал, техник, дэд бүтэц болон баяжуулах үйлдвэрээр тооцжээ. Бороогийн алтны үндсэн орд дээр ашиглаж байгаа баяжуулах үйлдвэрийг Гацууртын ордын үйл ажиллагаанд ашиглах аж.
 
Гацууртын орд нь Монгол улсын хувьд Оюутолгой срдын дараа орохуйц нөөцтэй алтны хамгийн том үндсэн орд юм.
Уг баяжуулах үйлдвэрийг 100 гаруй сая доллараар байгуулж байжээ. Баяжуулах үйлдвэрийг Гацууртын орд дээр шилжүүлэн барих нь эдийн засгийн хувьд зардал өндөртэй гэж гарсан болохоор Гацууртын ордоос хүдрээ баяжуулах үйлдвэр рүү зөөхөөр төлөвлөж, Бороогийн орд хүртэлх 55 км сайжруулсан шороон замыг бэлэн болгоод байгаа.
 
Зарим албан тушаалтнуудын хувьд баяжуулах үйлдвэрийн өртгийг хөрөнгө оруулалтын зардалд бүтнээр тусгах нь Монголын талд ашиггүй гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ тал дээр Засгийн газар, хөрөнгө оруулагч компанитай нарийн хэлэлцээр хийж магадгүй байгаа аж.
 
Үлдсэн 200 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх юм байна. УИХ уг ордын 20%-ийг эзэмшихээр тогтвол 320 орчим сая долларын хөрөнгө оруулалтын 64 орчим сая долларын хөрөнгө оруулалтыг гаргана. Үүнийг "Сентерра гоулд Монголиа" компаниас хүүгүй зээлэх бөгөөд ногдол ашгаасаа төлөх юм. Харин ногдол ашигхэд байх вэ гэдэг тодорхойгүй байна. 170 орчим сая доллар буюу 350 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гэсэн албан бус мэдээлэл бий. Үнэн бол ашгийн хувьд өндөр биш гэж хэлж болно.
 
Гэхдээ ТЭЗҮ-д тусгагдсан эдийн засгийн үр өгөөжөөс гадна макро түвшинд эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Гацууртын орд
томоохон дэмжлэг болох нь гарцаагүй юм.
 
Юуны түрүүнд Гацууртын ордыг яаравчлан хөдөлгөхөөр шамдаж байгаа нь валютын урсгалтай шууд холбоотой. Гацууртын ордоос олборлосон алтыг Монголбанкинд шууд тушаена. Ингэснээр Монголбанк-ны валютын нөөц ихээр хорогдож байгаа энэ үед алт тушаапт 40-50 хувиар нэмэгдэх боломжтой юм.
 
Төв банк энэ жил алт олборлогчдоос 10 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй. Гацууртын ордоос жилд дунджаар 4-5 тонн алт олборлож, түүнийгээ Монголбанкинд тушаана. Ганц уг төслөөс л гэхэд жилд 250-300 сая долларын валютын нөөц бий болох боломжтой. Мөн ирэх 2 жилд 200 гаруй сая долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэж, дотоодын 50 орчим компани Гацуурт төсөл дээр ханган нийлүүлэгчээр ажиллах юм.
 
Төв банк энэ жил алт олборлогчдоос 10 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй. Гацууртын орд нь стратегийн орд болсноор Засгийн газар гадны хөрөнгө оруулагчтай тохиролцож чаддаг гэсэн мессеж гадаад зах зээл, гадаадын хөрөнгө оруулагчдад очно. Оюутолгой төсөл дээр "Рио Тинто"-той маргалдсанаар тодорхойгүй байдал бий болоод удаж байгаа. Маргаан хэрхэн шийдэгдэхийг хүлээж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд "Сентерра гоулд" компанитай ойлголцож ажиллах нь чухал юм. Гацууртыг Оюутолгойн араас оруулбал Монгол улсын нэр хүнд гадаад зах зээл дээр улам унах болно.
 
Гуравдугаарт, Ашигт малтмалын хууль шинэчлэгдсэнээс хойш Гацууртын орд дээр анхны Орд ашиглах гэрээг .байгуулах юм. Цаашид гадны олон хөрөнгө оруулагчтай Орд ашиглах гэрээ байгуулж таарна. Өнөөдрийн байдлаар Гацууртын ордыг ашиглах тал дээр хоёр талд хүндрэлтэй, үл ойлголцох зүйл харьцангуй бага байна.
 
Өөрөөр хэлбэл Гацууртын Орд ашиглах гэрээ нь жишиг гэрээ болох бүрэн боломжтой гэсэн үг юм. Үүнийг хөрөнгө оруулагч "Сентерра гоулд Монголиа" компани, Засгийн газар аль аль нь ойлгож байгаа. УИХ-аас хувь хэмжээг тогтоосны дараа хамтарсан компанийн дүрмийг батлах, Орд ашиглах гэрээ байгуу-лах талаар хэлэлцээр эхлэх юм.
 
Гацуурт ордын тухай
Гацууртын орд нь Монгол орны алтны металлогены муж-лалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд юм. Харьцангуй өндөр алтны агуулга бүхий хүдэртэй, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай.
1992 оноос Гацууртын алтны шороон ордыг дотоодын хэд хэдэн компани ашиглаж ирсэн.
Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн орд байгааг олж тогтоосон байдаг. "Сентерра гоулд Монголиа" ХХК нийт 49.7 сая долларыг 1997-2006 онд Гацууртын ордын хайгуулд зарцуулсан хэмээн тайландаа дурджээ.
Кумторын орд нь Гацуурт ордоос бараг 12 дахин их нөөцтэй томорд юм.
"Сентерра гоулд Монголиа" компанийн хувьд Бороогийн ордыг ашиглаж байсан туршлагатай компани. 2004-2013 онд ойролцоогоор 1.5 сая унц алтыг Бороогийн ордоос олборлосон хэмээн тайландаа тусгасан байна. Мөн Киргиз улсын Кумторын алтны үндсэн ордыг эзэмшдэг.
Сүүлийн жилүүдэд уг ордын эзэмшлийн тал дээр Киргизийн Засгийн газар, Парламенттай багагүй зөрчилдөж байгаа. Кумтороос 1997-2013 онд 9.2 сая унц алт олборлосноос бОО мянган унцийг нь 2013 онд олборлож байжээ.
 
2012 онд уурхайн нөөцийг 3.2 сая унцаар нэмэгдүүлж, 9.7 сая унц болгосноо зарлаж байсан. Кумторын орд нь Гацуурт ордоос бараг 12 дахин их нөөцтэй том орд юм. Киргизийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг, Киргизийн хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай төсөл.
 
 
Л.Нэргүй
/ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
Гацууртын орд 400 сая долларын татвар төлнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

Өнөөдөр, 15:37
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

Өнөөдөр, 14:34
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

Өнөөдөр, 09:32
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани