Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөгжлийн зүтгүүрээс тушаа нь болсон УБТЗ

Хөгжлийн зүтгүүрээс тушаа нь болсон УБТЗ Төмөр замын тээвэр бол аль ч улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зүтгүүр нь юм. Манайд ч тийм байлаа. 1938 онд Налайх-Улаанбаатарын 42 км нарийн төмөр замаар нүүрс тээвэрлэн анхны цахилгаан станцад нийлүүлэн Монголын аж үйлдвэрийн суурийг тавьсан юм. Түүнээс хойш 1955 он гэхэд Монголын умард хилээс өмнөд хил хүртэл 1115 км өргөн төмөр замыг холбосон бөгөөд үүний тулд 508 гүүр, 35 өртөө зөрлөг, таван депо, Улаанбаатарт төв буудал барьснаас гадна орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, гуанз, дэлгүүр, клуб бүхий олон тосгон суурин бий болгожээ. Улмаар нүүрсний шинэ уурхай, цахилгаан станцуудыг холбосон замууд, 1973 онд Салхит-Эрдэнэтийн зэс молибдений уурхай хүртэл 200 км төмөр зам барьсан байна. Монгол, Оросын Засгийн газрууд 1949 онд хувь нийлүүлэн байгуулсан "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг энэ бүгдийг бүтээн босгосон.

УБТЗ нийгэмлэг нь өнөөдөр нийтдээ 1815 км урт төмөр замтай, 17 мянган ажиллагсадтай, нийслэлийн газар нутгийн томоохон хэсгийг эзэлсэн, улсын ачаа эргэлтийн 60 хувь, зорчигч тээврийн бараг талыг гүйцэтгэж, хотын тээврийн хөдөлгөөний томоохон түгжээ болсон, нүсэр том, ашиггүй, ойлгомжгүй, улс доторх улс буюу "Вант улс” болжээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг.

Тус нийгэмлэг 1990-ээд оноос зах зээлийн нийгмийн хэвийн үйл ажиллагаатай зөрчилдөж явсаар хориод жилийг элээж Монгол Улсын үсрэнгүй хөгжлийн өндөр шаардлагыг техник, технологи, менежментийн хувьд хангаж чадахгүй, эдийн засгийн хөгжлийн чөдөр тушаа нь болж хувирлаа. Хэрэв цаг үеэ мэдэрч, хурдан өөрчлөгдөж буй зах зээлийн хэрэгцээнд түргэн нийцэж, зохицон үйлчилж чадсан бол Монгол Улсын ачаа болон зорчигч тээврийн эргэлт өдийд хэдэн арав дахин нэмэгдэх байв. УБТЗ нь "сүрлэн дээр суусан нохой” шиг, өөрөө ч идэхгүй, бусдыг ч идүүлэхгүй, хөгжлийн "лонхны хүзүү” нь болчихоод буйн гол шалтгаан бол жам ёсны монополь шинж чанараас гадна хоёр улсын гэрээгээр зах зээлийн хууль журмаас бүрэн тусгаарлагдан хамгаалагдсанд оршино.

Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ямар ч татвар төлдөггүй цорын ганц аж ахуйн нэгж энэ нийгэмлэгийн үйл ажиллагаа нь хоёр Засгийн газрын хамтарсан, түүхэн үүргээ гүйцэтгээд дуусчихсан, олон улсын хуучирсан гэрээгээр зохицуулагдаж байна. УБТЗ нь өнөөдөр Монгол Улсын Компанийн, Бүртгэлийн, Шударга өрсөлдөөний, Газрын хуулиуд болон УИХ-ын Үндсэн хуульд зохицуулан өөрчлөх тухай тогтоолыг зөрчсөөр өдий хүрлээ.

Дэлхийн улс орнууд, түүний дотор Орос улс олон улсын дүрэм журам, юуны өмнө Европын холбооны ЕС 91/440 удирдамж зөвлөлгөөний дагуу төмөр замын бүтцээ өөрчлөн шинэчилж, суурь бүтцийг нь түүнийг ашигладаг үйл ажиллагаа явуулагчаас салган, үр ашгийг нь дээшлүүлэх бодлого баримталж байна.

Монголчууд гол асуудлаа Оросын талд тавихгүй, өөр нэг хамтарсан Эрдэнэт үйлдвэрээр сэтгэж эзэмшлээ 50 биш 51 хувьд хүргэж өөрчлөх тухай л улиг болтол нь ярьсаар 25 жил алдлаа.

Аж ахуйн нэгж нь ямар ч ашиггүй, нийгмийн бүх ачааллыг үүрүүлсэн хэлбэрээр явах нь Монголын төр засгийн эрх мэдлийг ээлжлэн барьж буй улс төрийн намуудад ч ашигтай аж. Төрийн өмч гэдэг нэрээр өөрийн хүнээ бүх шатанд томилж, удирдлагыг нь атган, хэний ч биш хөрөнгө болгож, компанийнхаа бараа, үйлчилгээг шахдаг бэлэн "зөөлхөн зууш” байлгах нь төр засгийн зорилго гэлтэй. Эцэс төгсгөлгүй болдог олон янзын хурал нь төмөр замын гэрээгээ өөрчлөх дээрх гол асуудлыг шийдэхийн оронд сандал ширээ тойрон маргалдсаар нэгэн үеийг барж байна.

Зүй нь өдийд төмөр замын бүх сүлжээ буюу зам Монголын төрийн мэдэлд, харин түүнийг ашиглаж, ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж буй бүх компани хувийнх, эсвэл олон нийтийн хувьцаат компани байж аж ахуйн үйл ажиллагаагаа өрсөлдөн явуулж, үр ашигтай ажиллах ёстой. Хэдийгээр хамтран байгуулсан ч аль нэг улсын нутаг дэвсгэр дээр байгаа зам, ус, эрчим хүч зэрэг дэд бүтцийн байгууламжууд нь гадаадын орны төрийн өмч байх ёсгүй, харин зөвхөн тодорхой хугацаагаар ашиглуулж болдог юм.

УБТЗ-ыг олон улсын дүрэм журамд нийцүүлэн шинэчлэхгүйгээр Монгол Улс хөгжих боломжгүй. Манай улсын газар зүйн байршил нь олон улсын төмөр замын сүлжээний амин чухал хэсэг, хуурай газрын гүүр, шинэ "Панамын суваг” болох эрин үе ирлээ. Дэлхийн эдийн засгийн хамгийн том хоёр тоглогч болох Хятад, Зүүн өмнөд Азийг Баруун Европтой холбож далайн тээврээс хоёр дахин хурдан, хямд өртөгтэй төмөр замын тээврийг хөгжүүлэх шинэ магистраль шугам нь манай нутгаар дайрч байна. Монгол Улсын 2200 км өргөн коридор нь хойд, урд хөршийн хувьд, манайхыг тойрч Алтай, Хянганы нурууг давуулан төмөр зам, авто зам, байгалийн хий дамжуулах хоолой, эрчим хүчний шугам тавихаас хоёр дахин хямдхан "Талын зам” болохыг бодит судалгаагаар баталжээ.

Манай улс хоёр хөрштэйгээ тус тусынх нь царигаар холбогдож нутгийн гүнд 85 мм-ийн зөрүүтэй хоёр царигийн хооронд ачаа шилжүүлэх үйлчилгээг гардан хариуцах бодлого баримталж эхэллээ. Энэхүү ложистик үйлчилгээг хамгийн өгөөжтэй өөр нэг улс нь хариуцах нь хоёр хөршийн ч, олон улсын зах зээлийн ч хэрэгцээг шуурхай хангах юм. Үүний тулд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон шинэ төмөр зам тавих шаардлага зүй ёсоор гарч байна. Одоогийн төмөр замын олон тооны, богино гогцоо тойргууд хүн амын тал нь төвлөрсөн нийслэл хотын төвөөр дайрч, дэд бүтцийн өмчийн ойлгомжгүй харилцаа нь цоо шинэ шийдлийг шаардаж буй.

Одоогийн төмөр зам нь 2000 тоннын ачааг 30-40 км/цагийн хурдтайгаар дамжин өнгөрүүлэх чадвартай, жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх чадалтай. Төлөвлөөд буй 400 сая долларын хөрөнгөө босговол хүчин чадал нь 75 хувиар нэмэгдэж 35 сая тоннд хүрэх юм. Гэвч таван жилийн дараа нүүр тулах 100 сая тонн ачаа тээвэрлэх хэрэгцээг хангаж дийлэхгүй аж. Энэ хэрэгцээг бүрэн хангахуйц, Богд уулын урдуур нийслэлийн төвийг тойрсон, цагт 120 км-ийн хурдтай, 6-10 мянган тонн ачаа нэвтрүүлэх чадалтай, 1085 км урт төмөр зам барих ТЭЗҮ-ийг долоон жилийн өмнө боловсруулжээ. Үүнээс гадна Төв аймгийн нутагт цариг шилжүүлэн ачих терминал барих тооцоог хийж төмөр замын шинэ транзитийн төслөө цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай байна.

Нутгийн хойд хэсгийн буюу Эрдэнэтээс баруун тийш Овоот, Овоот-Арц суурь/Цагаан толгойн боомтоор дамжин Кызыл хүргэх төмөр замын шинэ шугамын талаар сая УИХ-аас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж концессийн ажлаа шуурхайлах нь зүйтэй.

Монгол Улс хөрш орнуудынхаа удирдлагатай уулзаж улс төр, эдийн засгийн асуудал, хамтын томоохон төслүүдээ хэлэлцэж буй шинэ цаг үед манай Засгийн газар нэгдсэн бодлого, санаачилгатай, түргэн шуурхай ажиллаж төмөр замын шинэ төслүүдээ үргэлжлүүлэх таатай нөхцөл эдүгээ бүрдээд байна. Төмөр зам бол Монгол Улсын үсрэнгүй хөгжлийн зүтгүүр нь байх ёстой.

Та бүхэн Л.Жаргалсайханы вэбсайтад зочлохыг хүсвэл http://jargaldefacto.com/ ийшээ орно уу.

Хөгжлийн зүтгүүрээс тушаа нь болсон УБТЗ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өнөөдөр, 15:35
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани