Харин ирэх 2016 он гэхэд бүтээгдэхүүний гарц нь 35 сая тонн болж нэмэгдэнэ гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь "COAL MONGOLIA-2014" олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцох үеэрээ мэдээлсэн.
Нүүрсний олборлолт нэмэгдэхийн хэрээр тээврийн асуудал хурцаар тавигддаг бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд БНХАУ, Монголын хилийн боомт хүртэл тавих 18 км урт төмөр замын ажлыг энэ хавар эхлүүлэхээр болсон байна.
Төмөр зам тавигдвал тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал 8 ам.доллараас 1 ам.доллар болж буурах боломжтой гэж тус компаний удирдлагууд үзэж байгаа аж.
Ч.Ариунболд
montsame.gov.mn