Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд “Тавантолгой”-г хэрхэх бол

Зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй "Тавантолгой” ордыг хэнтэй хамтарч ашиглахаа  шийдэж  чадалгүй бид  олон  жил  болж байна. Нүүрсээ ухаж, зарахаар "Эрдэнэс Тавантолгой” компанийг 2010 он дуусахаас хэдхэн хоногийн өмнө байгуулсан боловч өнөөг хүртэл төсөөлж байсан  шиг ажиллаж, монголчуудыг баяжуулж чадсангүй. Тэр цагаас  хойш төрийн өмчит захирал нь хэдэнтээ  солигдож, БНХАУ-ын төрийн  өмчит компани болох "Чалко”-гоос  зээлж иргэдэд тараасан 350 сая.ам долларынхаа зээлийг төлөхөөс өөрөөр гийгүүлсэн юмгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр өдгөө "Чалко”-д төлөх 100 орчим сая долларын өр үлдсэн гэнэ.Нөгөө талаар "Эрдэнэс Тавантолгой”  өнгөрсөн онд 28 тэрбум, энэ онд 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж мэдээлж байгаа юм. Монголчуудыг тэжээх хоёр дахь "саалийн үнээ” гэгдэж байгаагийн хувьд  энэ бол үнэхээр ичмээр тоо. Тиймээс өрөнд баригдаж, өөдлөхөө байсан "Тавантолгой”-г ашигтай байлгах зөв менежментийг  Засгийн газар яаралтай  хийх хэрэгтэй болсон билээ. Чухам иймээс өнгөрсөн зун Н.Алтанхуяг Ерөнхий сайд  байхдаа 268 тоот тогтоол гаргасныг эргэн  сануулъя. 

"Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” нэртэй энэхүү тогтоолд "...Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51-ээс багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох,  боловсруулах,  тээвэрлэх,  экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай,  хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх...”  гэж  заасан нь дан төрийн  оролцоотойгоор  олигтой үр дүнд хүрэхгүй гэдгийг ухаарсан явдал  байв. Тухайн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг арваннэгдүгээр сарын 1-ний дотор Тавантолгойн шинэ  эзнийг тодруулж, дараа сарынх нь 15-ны дотор гэрээ байгуулахаар төлөвлөн ажилласан боловч бодит үр  дүнд хүрэхгүй байсаар суудлаасаа  буусан юм. Гэхдээ энэ ажлыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг  хариуцаж байгаад өдгөө Ерөнхий сайд  болсон учир шинэ Засгийн газрын тэргүүний нэн тэргүүнд барьж авах гүйцэтгэл нь энэ төсөл.

Он солигдож, оргилуун дарс буудуулахаас өмнө учрыг нь олох ёстой байсан энэ төсөл Засгийн газар огцорч, дахин эмхлэгдэхийг хүлээж  эргээд нам гүм боллоо.  Цагтаа дэлхийд нэртэй уул уурхайн 15 "акул” компани манай "Тавантолгой”-г сонирхон саналаа  ирүүлж, тэднээс зургааг нь шигшиж байсан бол одоо ганц, хоёр нь үлдэж бусад нь монголчуудын тогтворгүй араншингаас айсандаа нүүр буруулжээ. "Тавантолгой”-д  тендер  явуулах зарчмыг дахин шинэчлэсэн  268 дугаар тогтоолоор бол монголчууд давуу  эрхтэй буюу монгол компанидаа Тавантолгойг өгөх бодлого гарсан байдаг. Энэхүү шалгуурын дагуу өрсөлдөх компани манайд хэдхэн бий.  Эхэнд  нь "Энержи Ресурс”, орон нутгийн "Тавантолгой” компани, "МАК” гээд дуусна. Үүнийг ч хэвлэлүүд хангалттай бичсэн бөгөөд эдгээрээс "Энержи Ресурс” тендерт ялах нь  бараг  тодорхой.  Нөгөө хоёр нь шаардлагын эхний хэсгийг хангаж байгаа боловч "Энержи ресурс”-ийг давж гишгэхэд арай дутуудах гээд байгаа юм. Хамгийн чухал нь дээр дурдсанчлан "Тавантолгой”-г  анхнаас нь сонирхож эхэлсэн, одоо торойж  хоцорсон гээд байгаа БНХАУ-ын "Шинхуа Энержи”, Японы "Сумитомо” компани "Энержи ресурс”-тай хамтран энэхүү төсөлд орох гэж буй явдал. "Шинхуа” төслийн гол хөрөнгө оруулагч бол "Сумитомо” нэг компанийн хэт их оролцоотой байхын  эсрэг бэлгэдэл төдий орж байгаа тухай  яриа байгаа юм. Гэхдээ яг өнөөгийн байдлаар бүтэлгүйгээрээ дуудуулаад байгаа төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой”-гоос илүү "Энержи ресурс” алдагдалтай ажиллаж  байгаа гэнэ. Тэд  нүүрсний үнэ өндөр байхад менежмент хийж нэг тэрбум  долларын зээл авсан нь, зээлийн эргэн төлөлтөд асуудал үүсгэж байгаа бололтой. Харин манай төрийн өмчит компаниуд яст мэлхийний  хурдаар  ажилладаг болохоор "Чалко”-гийн өрийг тө­лөхөөс өөрийг хийгээгүй нь эргээд аз болсон хэрэг. Тавантолгойн тендерт өрсөлдөгч  гурван  субьект  байгаагийн  хоёр дахь нь "Пийбоди”-гийн хамтрал, гурав дахь нь орон нутгийн "Тавантолгой” компани юм. Гэвч тэдэнд найдвар бага гэдгийг дээр дурдсан.

 

Тавантолгойн тендерт өрсөлдөгч  гурван  субьект  байгаагийн  хоёр дахь нь "Пийбоди”-гийн хамтрал, гурав дахь нь орон нутгийн "Тавантолгой” компани юм. Гэвч тэдэнд найдвар бага гэдгийг дээр дурдсан.

 

Энэхүү ордын шинэ эзнийг тодруулах  тендерийн болзолд  үндэсний компани  давамгайлах  гэдгээс гадна баяжуулах, боловсруулах үйлдвэр, төмөр зам барих, "Чалко”-гийн 100 орчим сая долларын  өрийг барагдуулах гэх зэрэг хатуухан заалтууд бий. Иймээс энэ бүгдийг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн болоод ,эдийн засгийн тэнхээтэй компани, консорциумтай хэл амаа ололцож, "Тавантолгой”-г амжилттай хөдөлгөхөд асуудал их  байгаа бололтой  юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд айлчлахдаа Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн үнийг 40 хувь хөнгөлөхөөр болсон нь Засгийн газар "Тавантолгой”-н төслийг яаралтай хөдөлгөх хөшүүрэг болсон гэж эдийн засагчид тайлбарласан байдаг.  Тэгэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэн тэргүүнд хийх  ёстой  ажил "Тавантолгой”-н орд газарт  ажиллах компанийн тендерийг шалгаруулж, эдийн засгаа  өөд татах  болж байна. Одоо  хэд, хэдэн тодорхойгүй асуудал гарч ирнэ. Төрийн  өмчит "Эрдэнэс Тавантолгой” нь ч яахав нүүрсний орд хувьд оччихоор цаасны  компани болдог юм байж. Харин иргэдэд тараасан 1072 хувьцаа  яах вэ. Төр засаг нь амлаад, тараачихсан тул буцаая гэж лав болохгүй байх. Энэ бүхнийг шийдсэн менежментийг  Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас хүлээж байна. Иргэдийн итгэл гэж  дундрашгүй юм бий. Монголчууд уужим сэтгэлээрээ "Оюутолгой”-гоо хэрхэн хулхидуулснаа ч  мартаад, энэ удаад "Тавантолгой-гоо л  эзэн шиг нь ашиглачих юмсан гэж харж сууна.

 

Ө.Батхүү

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ерөнхий сайд “Тавантолгой”-г хэрхэх бол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

Өнөөдөр, 11:22
Өнөөдөр, 11:12
Өчигдөр, 09:56
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

Өчигдөр, 09:34
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

Өчигдөр, 09:17
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани