- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНИЙН УНАЛТАД ХЯТАД БУРУУТАЙ
Түүхий эдийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг Хятадын эдийн засгийн
өсөлт саарч байгаа нь ашигт малтмалын үнэ унахад хүргэж буй. Тэр дундаа
урд хөршөөс хамгийн их хамааралтай байдаг төмрийн хүдрийн салбар хүнд
цохилтод ороод байгаа юм.
Дэлхийд олборлож буй нийт төмрийн хүдрийн 98 хувийг гангийн
үйлдвэрлэлд ашигладаг бол дэлхийн гангийн үйлдвэрлэлийн тал хувь нь
Хятадад ногддог. Тиймээс ч жилдээ далайн тээврээр 1.2 тэрбум тонн
төмрийн хүдзр тээвэрлэдгийн гуравны хоёрыг урд хөрш маань импортоддог.
Авсграли улс өнгөрсөн онд төмрийн хүдрийн экспортынхоо 80 хувийг 67
тэрбум ам.доллараар Хятадад нийлүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд урд хөршийн импортын хэмжээ байнга нэмэгдсэн
учраас нийлүүлэлт хийх орнууд ч олширсоор. Тухайлбал, 2003 онд ердөө
найман улс 10 саяас илүү тонн төмрийн хүдэр экспортолсон байхад өнгөрсөн
онд 15 улс болж бараг хоёр дахин нэмэгджээ.
Хятадын гангийн үйлдвэрлэл улам эрчимжиж, улам их төмрийн хүдэр
хэрэгтэй болно гэж үзээд Австрали болон бусад улс олборлолт,
нийлуүлэлтийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн. Тэгээд уул уурхай,
төмөр зам, усан боомтуудад олон тэрбум долларын" хөрөнгө оруулсан. Гэтэл
байдал эсрэгээрээ эргэж байна. Энэ оны эхний найман сард Хятадын
гангийн хэрэглээ 0.3 хувиар буурч 500 мянган тонн болсон нь сүүлийн 14
жилд үзэгдээгүй уналт болжээ. Үр дүнд нь мэдээж төмрийн хүдрийн
нийлүүлэлт эрэлтээсээ давав. 2018 он гэхэд зах зээл дэх илүүдэл 300 сая
тоннд хүрэхээр байгаа нь ирэх онд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 50
ам.доллар болтлоо хямдрахад нөлөөлнө гэж "Citigroyp" үзэж байна. Энэ
оныг 135 ам.долларын ханштай угтсан тонн төмрийн хүдрийн үнэ эдүгээ 69
ам.доллар болчихоод байгаа юм.
Мэдээж олборлолтын хэм-жээг багасгаж, зах зээл дэх илүүдлийг
арилгаж байж үнэ тогтворжих нөхцөл бүрдүүлнэ. Гэвч уул уурхайн томоохон
компаниуд болон төмрийн хүдрийн экспортоор дэлхийд тэргүүлдэг Австрали
лав тэгэх бодолгүй байна. Олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд
дэд бүтцэд маш их хэмжээний хөрөнгө оруулсан "Rio Tinto" болон ВНР бүрэн
хүчин чадлаараа ажиллахаас өөр аргагүй аж. "Хүчин чадлаа суурилуулсан л
бол тэр хэмжээгээр олборлолтоо хийх хэрэгтэй. Эс бөгөөс үйлдвэрлэлийн
өртөг нэмэгддэг" гэж ВНР-гийн гүйцэттэх захирал Эндрю Маккензи хэлснийг
"The Wall Street Journal" эш татжээ.
Сүүлийн үед төмрийн хүдэрт бас нэг том дайсан гарч ирсэн нь хаягдал
юм. Автомашин, угаалгын машин зэрэг төмрийн хаягдлыг дахин
боловсруулснаар төмрийн хүдрийг хялбархан "орлуучихна". Хаягдал
боловсруулах үйлдвэрлэл улам нэмэгдэх хандяагатайг Маккензи онцлоод, энэ
нь төмрийн хүдэр болон металлургийн нүүрсний хэрэгцээг багасгах янзтайг
тайлбарлажээ.
Энэ бүхний үр дүнд Австралийн экпортын орлого буурч, австрали
доллар өнгөрсөн сард америк долларын эсрэг сүүлийн дөрвөн жилийн доод
түвшинд хүртлээ суларсан байна. "J.P.Morgan" ирэх онд тус улсын эдийн
засаг 3.3 хувиар өснө гэсэн таамаглалаа эргэн харж, 2.8 хувь болтол
бууруулжээ.
Төмрийн хүдрййн үнийн уналт Монголын уул уурхайн салбарт ч сөрөг
нөлөө үзүүлж байгаа юм. Энэ онд манайх 7.8 сая тонн төмрийн хүдэр
экспортолно гэж төсөвлөсөн бол оны эхний 10 сард таван сая тонныг 307
сая ам.доллараар гаргасан байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй
харьцуулахад ялимгүй буюу 500 мянган тонноор багассан үзүүлэлт боловч
үнийн дүн 33 хувиар огцом буурчээ.
Д.Мөнхчимэг
/Засгийн газрын мэдээ/
ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНИЙН УНАЛТАД ХЯТАД БУРУУТАЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани