Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рублиэр шатахуун авдаг болбол жилд 1,4 тэрбум доллар хэмнэнэ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд томилогдоод 13 хонож байна.Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын индэр дээрээс үг хэлэхдээ улс орон хямралтай байгааг хүлээн зөвшөөрч эдийн засгийн хүндрэлээс гарах шинэ Засгийн газрынхаа гол бодлого чиглэлийг танилцуулсан билээ. Ингэхдээ эдийн засгийн хүндрэлээс гаргах алхмуудаа ерөнхийд нь хоёр хэсэгт хуваасан гэж ярьсан. Урт болон дунд хугацаанд, богино хугацаанд хийх ажлууд. Ингээд шинэ Ерөнхий сайд томилогдсоноосоо хойшхи 13 хоногийн хугацаанд эдийн засгийг хүндрэлээс гаргах гол чиглэлдээ юу хийв, цаашлаад энэ он дуустал ямар ажлууд хийхээр төлөвлөснийг эргээд нэг харъя.

 

Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хараахан тодорхой болоогүй байгаа ч өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд хуучин бүрэлдэхүүнээр гурван ч удаа Засгийн газрын хуралдаан хийв. Засгийн газрын хуралдаанаар бизнес санхүүгийн салбарын нэлээд хэдэн хуулийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр дэмжсэн. Тодруулбал, Төрийн өмчийн тухай, Зах зээлийн хэлэлцээрийн тухай хуулийг төслийг дэмжсэн.Мөн Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам батлахаар шийдвэрлэсэн. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сан байгуулах эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкинд Хөрөнгө оруулалтын сан байгуулах ажлын эхний үе шатад шаарлагатай 100 сая ам.долларын санхүүгийн амлалт гаргах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр Хөгжлийн банк олон улсын санхүүгийн байгууллагуудтай хэлэл-цээр хийж, шаардлагатай хөрөнгийг босгох юм байна. Эдгээр ажил нь Ерөнхий сайдын богино хугацаанд хийх ажлын жагсаалтад багтжээ. Энэхүү жагсаалтад анхаарал татахаар, эдийн засагт тодорхой хэмжээний өөрчлөлт авчирч магадгүй нэг ажил бий. Энэ нь жилд 1.4 тэрбум ам.долларыг дотооддоо авч үлдэх боломжийн 'тухай асуудал. Энэ нь арванхоёрдугаар сард багтаж ОХУ-ын Төв банктай рублийн своп хэлцэл байгуулна гэдгийг Ерөнхий саид Ч.Сайханбилэг хэлсэн. Ингэснээр Оросоос шатахуунаа рублиэр авах боломж нээгдэх юм байна. Өөрөөр хэлбэл Оростой хийх гадаад худалдааг ам.доллараар биш, рублиэр хийдэг тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Тиймээс энэ ажил хэрэгжих боломж хэр бодитой байгаа, хэрэгжсэнээр эдийн засагт, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар сонирхлоо.

 

ОХУ-ын Төв банктай рублийн своп хэлцлийн гэрээ байгуулах ажил ямар явцтай байгаа талаар Монголбанкнаас лавлахад, одоогоор эцсийн шийдвэр гараагүй гэдэг шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Гэхдээ Төв банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ дотоодод бензиний үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдсэн гэдгийг хэлж байсан удаатай. Тэрээр "Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоож, шинэ тогтолцоонд шилжинэ. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс шатахуунаа рублиэр авах боломжтой болж байгаа" гэдгийг хэлсэн. Ямартай ч Оростой хийх гадаад худалдаа, тэр дундаа шатахуунаа рублиэр авдаг болбол эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна гэдэг дээр олон хүн санал нийлж байна. Манай улсын жилийн шатахууны дундаж хэрэгцээ 1.4 сая тонн. Үүний 90 орчим хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь Хятад, Солонгос, Сингапур зэрэг улсаас импортоор авч байгаа. Оросоос нэг тонн шатахууныг дунджаар 1000 ам.доллараар худалдан авдаг бөгөөд жилд ойролцоогоор 1.4 тэрбум ам.долларыг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, жилд Чингис бондын эх үүсвэртэй тэнцэх хөрөнгөөр дотоодынхоо шатахууны хэрэгцээг хангадаг гэсэн үг. Рублиэр худалдан авалт хийдэг болбол ийм хэмжээний ам.доллар дотоодод шингэж үлдэнэ. Шатахуун нь ам.долларын хамгийн том зардал бөгөөд доллар хомсдох, ханш өсөх шалтгаан болж байгаа нь үнэн. Сардаа шатахуун импортлогч компаниуд 80-100 сая ам.долларыг зах зээлээс худалдан авдаг байна. Энэ хэрээр ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш улам чангарч байгаа. Тиймээс Оросоос рублиэр шатахуунаа авдаг болсноор ханшийн хэлбэлзэлд эергээр нөлөөлж, ам.долларын ханш сулрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

 

ДОГООДОД ШАТАХУУНЫ ҮНЭ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ

Мэдээж хүн болгон ингэж асууна. Албаны эх сурвалжаас дээрх асуултыг тодрууллаа. Олонхи нь рублиэр шатахуунаа авдаг болбол шатахууны үнэ тогтвортой байх боломжтой гэв. Учир нь, манай валютын зах дээр рублийн ханш тогтвортой байгаа учраас дотоодод үнийн савлагаа үүсэхгүй гэлээ. Гэхдээ Оросын Төв банкнаас рублийг хэчнээн хувийн хүүтэй худалдан авахаас үнэ шалтгаална гэсэн. Ер нь шатахууны үнэд хилийн үнэ, валютын ханш шууд нөлөөлдөг. Шатахуун импортлогч компаниуд хилийн үнэ, валютын ханш, өртөг зардал гэсэн томъёоллыг ашиглаж үнээ тогтоодог байна. Одоогоос хоёр жилийн өмнө хилийн үнийг "Роснефть" компани тогтоодог байсан. Өөрөөр хэлбэл, "Роснефть"-ийн хэлсэн үнээр шатахуун импортлогч компаниуд худалдан авалт хийдэг тогтолцоотой байсан гэж хэлж болно. Харин өнгөрсөн жилээс эхлэн Сингапурын биржийн үнээр хилийн үнийг тохирч байхаар манай улс "Роснефть" компанитай гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Энэ нь зах зээлийн үнээр шатахуунаа авдаг тогтолцоо руу шилжсэн гэсэн үг. Өнгөрсөн жилээс эхлэн шатахууны хилийн үнэ буурч байгаа.

 

Жишээ нь, өнгөрсөн оны аравдугаар сард нэг тонн шатахууны үнэ дунджаар 1250 ам.доллар байсан бол энэ жил 800 ам.доллар болж буурсан. Гэхдээ дотоодод шатахууны үнэ буураагүй. Буурахгүй байгаа шалтгаан нь ам.долларын ханш өссөнтэй холбон тайлбарлаж буй. Тэгэхээр хэрвээ хилийн үнэ буурч байгаа үед рублиэр шатахуунаа худалдан авдаг болбол дотоод дахь жижиглэнгийн шатахууны өсехгүй байх боломжтой. Тиймээс ам.доллараар хийж буй худалдан авалтаа рубль руу шилжүүлэх нь томоохон өөрчлөлтийг авчирна гэж үзэж байгаа юм. Өнөөдөр рублийн эрэлт юаниас бага байна. Тиймээс ханшийн савлагаанд өртөх магадлал маш бага зарим эдийн засагч үзэж буй. Гэхдээ үнэ буурна гэж хүлээх нь өрөөсгөл. Учир нь, адилхан гадаад валютын ханшаар зохицуулагдаж байна. Гэхдээ манайх дотооддоо шатахуунаа үйлдвэрлэжэхэлбэл үнэ буурах бүрэн боломж нээгдэнэ. Уул уурхайн яамнаас "Роснефть" компанитай он гараад шинэ хэлэлцээр хийхээр бэлдэж байгааг хэлсэн. Шатахууны худалдан авалт хийх ам.долларын томъёоллоо рубль руу шилжүүлэх саналаа тавих ажээ.

 

МАНАЙД РУБЛИЭР ХУДАЛДАЖ АВАХ БҮТЭЭГДЭХҮҮН БАЙНА УУ
Оростой рублиэр худалдаа хийх тохиролцоонд хүрснээр манай эдийн засагт дээр хэлсэнчлэн эерэг өөрчлөлт гарах юм. Шатахуунд зарцуулж байгаа ам.доллараа үйлдвэрлэлд хийж, төлбөрийн тэнцэл алдагдалгүй байх боломж харагдаж байна. Ингэснээр улсын гадаад валютын нөөц багассан энэ үед 1.4 тэрбум ам.долларыг дотооддоо авч үлдэх боломж гарч ирж байгаа нь сайн мэдээ ч бас эрсдэл бий. Манайх рублиэр гадаад худалдаа хийхийн тулд их хэмжээний рублийн зээл Оросоос авна. Эсвэл төгрөгөөр рубль худалдан авах ч энэ нь эргээд өр болно. Өөрөөр хэлбэл, рублийг нь төгрөгөөр худалдан авлаа гэхэд эргээд оросууд төгрөгөөр худалдан авах бараа бүтээгдэхүүн манайд алга. Тиймээс оросуудад худалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжихгүй бол тэдэнд өгсөн төгрөгөө эргээд валютаар худалдан авах нөхцөл байдал үүснэ. Энэ үед өрөнд орох магадлалтай. Тиймээс эрсдэлээ тооцож үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь мөн чухал. Үйлдвэрлэл хөгжвөл валютын орлого нэмэгдэнэ. Шинэ Ерөнхий сайд рублийн своп хэлцэл хийнэ гэж хэлэхээсээ өмнө энэ бүх эрсдэлийг тооцсон гэж найдъя.



Э.Мөнхцэцэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Рублиэр шатахуун авдаг болбол жилд 1,4 тэрбум доллар хэмнэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани