Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХҮЛЭЭЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АНХААРАХ АСУУДЛУУД

ХҮЛЭЭЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АНХААРАХ АСУУДЛУУД2012 оноос хойш уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татарч, эрдэс баялагийн салбараас хамааралтай Монголын эдийн засаг гадаадын зээл тусламж дээр тулгуурлахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм. Гэхдээ төр засаг энэ байдалд дүгнэлт хийж бодит байдлыг тооцож үзсэний үр дүнд 2014 оны 7 дугаар сарын 2-нд УИХ Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан билээ. Энэ хууль ямар ч байсан уул уурхайн салбарын хөгжилд мэдэгдэхүйц нөлөөлөхүйц баримт бичиг болж чадсан гэдэг үнэлэлтийг мэргэжлийн хүмүүсээс авч чадсан. Гэхдээ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш бараг хагас сарын хугацаа өнгөрөөд байна.
 
Нөхцөлд байдалд нааштай өөрчлөлт ажиглагдаж байгаа, эсэх болон энэ чухал салбарыг хөгжүүлэхэд юун дээр анхаарах ёстой талаар уул уурхайн мэргэжлийн хүрээний хүмүүсийн байр суурийг тоймлон хүргэе.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: Монгол уул уурхайн салбараараа зах зээл дээр өрсөлдөх чадвартай

-Монгол Улс заавал бүх салбар дээр ажлын байр бий болгоод бүхий л салбарыг хөгжүүлэх нь зөв бодлого биш. Яагаад гэвэл дэлхий нийт нэг зах зээлтэй болж байна. Бид юугаар зах зээл дээр өрсөлдөж чадах вэ гэдэг дээр монголчууд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Бид гутал хувцас оёод Хятадын зах зээлтэй өрсөлдөж чадахгүй, компьютер, гар утас үйлдвэрлээд Солонгостой өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр чадахгүй зүйл дээрээ илүү зардал гаргаж, шал дэмий хүн хүч, санхүүгийн нөөц зараад хэрэггүй. Өнөөдрийн хувьд манайх уул уурхайн салбараараа зах зээл дээр өрсөлдөх чадвартай байна. Тиймээс уул уурхайн салбараа эхний тав, арван жилдээ анхаарч, түүгээрээ орлогоо сайн бүрдүүлье. Ингээд Монгол Улс хуримтлалтай болчихвол хүүхдүүдээ боловсрол-той, эрүүл болгоно. Сүүлийн үед хөгжсөн Сингапур, Хонгконгийн жишээг ярьвал тэд маш хатуу хүнд хөдөлмөр дээр анхаарлаа хандуулж, томоохон хөрөнгө оруулагчдыг татаж, өдөртөө 8-12 цаг ажиллуулаад хөлсийг нь гаргаж байгаад хуримтлалтай болж, улс орноо хөгжүүлсэн. Бид түүн шиг тэргүүлэх салбараа тодорхойлчихрод хөрөнгө оруулалтаа хийж, орлогоо хуримтлуулна. Манай тэргүүлэх салбар бол уул уурхай.
 
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Уул уурхайн салбарын аж үйлдвэрийн өсөлт 20 гаруй хувьтай гарсан
-Энэ оны эхний улирлын статистик мэдээллийг харахад тодорхой эерэг үзүүлэлтүүд гарч байна. 2014 оны эхний улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 540 сая ам.доллар болсон байна. Уул уурхайн салбарын аж үйлдвэрийн өсөлт 20 гаруй хувиар, экспортын хэмжээ мөн оныхоос 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Гадаад худалдааны алдагдал буурч байгаа нь нийт эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлж байна. Манай улсын нийт экспортын 90 орчим хувийгуул уурхайн салбар дангаар бүрдүүлдэг. Энэ өсөлтөд зэс, түүхий газрын тосны үйлдвэрлэл, экспорт нэмэгдсэн нь нөлөөлсөн. Хэдийгээр манай уул уурхайн салбарын экспортын голлох түүхий эдийн үнэ буурсан ч гэсэн нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оныхоос өссөн. Өнөөдрийн байдлаар 6 сая орчим тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд 31 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Үүнийгээ биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Төмрийн хүдрийн экспортын гол зах зээл болох өмнөд хөршид энэ түүхий эдийн үнэ 40-50 хувиар унасан нь компаниудад дарамт учруулж байна. Гэхдээ төмрийн хүдрийн экспортыг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа.
 
Академич Т.Намжим: Зэс, алт, мөнгө, бусад өнгөт металлын үйлдвэрийг байгуулах хэрэгтэй
-Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хөгжлийн урт хугацааны хөтөлбөрт болон дунд хугацааны төлөвлөгөөнд улс орны дотоодын нөхцөл, нөөц боломж, гадаад зах зээл, хүчин зүйлсийг бодолцсон эдийн засгийн судалгаа, үндэслэл тооцооны үндсэн дээр тогтоох ёстой. Тэгээд томоохон төслийн ТЭЗҮ-ээр баталгаажуулж байх нь зүйн хэрэг. Өнөөгийн байдлаар ойрын үед хэрэгжүүлбэл зохилтой, урт хугацаанд яригдаж байгаа хэдэн томоохон төслүүд байна. Тухайлбал, Тавантолгойн ордыг, түүний коксжих нүүрсийг Япон, БНСУ-ын зах зээлд гаргах, мөн БНХАУ-д нийлүүлэх экспортын чиглэлээр ашиглах асуудлыг шийдэх, Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь төмрийн хүдрийн ордыг түшиглэн үрлэн төмрийн үйлдвэр байгуулах, түүний үндсэн дээр Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Монгол, Япон хамтран хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан. Мөн Оюутолгой, Эрдэнэтийн үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс, алт, мөнгө, бусад өнгөт металлын үйлдвэрийг байгуулах, улмаар зэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, хялбар хийцийн машин техник, металл эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг төслүүдийг уул уурхай, өнгөт болон хар металлург, нефть химийн салбарт болон металл боловсруулах, машин байгуу-ламжийн чиглэлээр хэрэгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Түүнчлэн малын ноос ноолуур, арьс ширийг бүрэн боловсруулж эцсийн хэрэглээний бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тийм туршлага, ололт амжилт манайд урьд нь байсан.
 
Үүнээс гадна хамгийн чухал төсөл бол Дорно зүгт далайн шинэ гарцын төмөр замыг тавих. Уг төмөр замыг Япон, БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх боломж байгаа. Мөн эрчим хүчний шинэ эх үүсвэрийн томоохон цахилгаан станцуудыг барих шаардлагатай байгаа.
 
МГУУМИ-ийн ерөнхийлөгч Д.Дамба: Манай хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой
-Манай хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Өнгөрсөн сонгуулийн үеэр айхавтар хуулиуд гарсан даа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гэж алдаатай том хууль гаргаж баахан хориг саад хийсэн. Үүнээс болж л хөрөнгө оруулагчид дүрвэсэн. Түүнээс биш ашигт малтмалын тухай хууль ч нэг их нөлөөлөөгүй. Гэхдээ дээрх хуулийн алдаагаа зассан. Гэхдээ л үе үе ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Монгол Улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдал нь гадаадын хөрөнгө оруулж байгаа хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Тодорхой хугацааны дараа, тэр тусмаа 2016 оны сонгуулийн дараа энэ байдал өөрчлөгдөх үү, эсвэл хэвээрээ байх уу гэдгээс хамаарна. Хэрэв энэ хэвээрээ байгаад улам сайжирвал хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай. Нөгөө талаар одоо хөрөнгө оруулаад ажиллаж байгаа гадаадын нэр хүндтэй томоохон компаниудыг бусад нь ажиглаж байна. Тухайлбал, Оюутолгойд хөрөнгө оруулсан "Рио Тинто"-гийн асуудал хэрхэн шийдэгдэхийг харж байгаа. Гэтэл "Рио Тинто"-д манай талаас баахан акт тавиад, татварын маргаан үүсгэчихлээ. Тэгээд зарим улстөрч, эдийн засагчид нь ""Рио Тинто" шиг хэрэггүй компани байхгүй" гэсэн. Энэ бүхэн нь бусад компани хөрөнгө оруулахаас татгалзах, болгоомжлох нөхцлийг бий болгоод байна.
 
"Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран: Менежмент нь сайн байвал төр бүх боломжоор дэмжих ёстой
-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар 1960 оноос хойш ярилаа. Сүүлийн гурван засгийн үед тендерийг нь зарлалаа. Дөрөв дэх засаг дээрээ энэ асуудал шийдэгдэх эсэхийг хүлээгээд байж байна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлого хийх бүрт шантаажлагчид саад болж байна. Далдын ямар нэгэн сонирхлын хатгаасаар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын эсрэг ажиллаж байгаа хүмүүс гудамжинд ч байна, саарал ордонд ч байна. Зориудаар саад хийж байгаа нь харамсалтай. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулаад, монголчуудын амьдрал дээшлэх вий гэхээс л айгаад байх шиг. Миний хувьд шилдэг менежерийг сонгох нь зөв. Тэр нь гадаадынх байна уу, дотоодынх байна уу хамаагүй. Муу менежменттэй бол нүүрс битгий хэл алт байгаад ч нэмэргүй шүү дээ. Менежмент нь сайн байвал төр бүх боломжоор дэмжих ёстой. Нэг жишээ татъя л даа. Нэгэн албан байгууллагын цэвэрлэгч байлаа гэхэд дээрээс саванг нь, угаалгын нутгийг нь авч өгөхгүй бол хичнээн зүлгээд шал нь гялалзахгүй. Аль эсвэл ажлаа хиймээр байхад нь дарга нар нь өрөөнд нь архидаад гарч өгөхгүй бол яахав. Үүнтэй адилхан хийх боломжоор нь төр хангачих.
 
МУУҮА-ийн ерөнхийлөгч Н.Алгаа: Хууль, эрх зүйн орчноо сайжруулснаар ажиглаж, хүлээж байсан гадныхан замдаа орсон
-Уул уурхайн уналтыг бид мөд сэргэхгүй гэж харж байсан. Гэхдээ одоо хөрөнгө оруулагчдад итгэл төрж эхэлсэн. Манайх хууль, эрх зүйн орчноо сайжруулснаар ажиглаж, хүлээж байсан гадныхан замдаа орсон гэж бодож байна. Гадны хэвлэлүүдэд тэмдэглэснээр Монголын уул уурхайн салбарт таатай орчин бүрдэж, хөрөнгөө оруулсан гадныхны бүрхэг бараан байдал сэргэж байгааг онцолсон байна. Энэ бүхнээс харахад нааштай байдал ажиглагдаж байна.
 
МАК-ийн дэд ерөнхийлөгч Г.Даваацэрэн: Жижиг, том гэлтгүй баяжүүлах үйлдвэрүүдэд аүдитын шинжилгээ хийх ёстой
-Ер нь дэлхий дээр уул уурхай гээд ярихаар алт, зэс, нүүрс, төмөр гэсэн дөрвөн эрдэс дээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь төвлөрдөг. Энэ дөрөв нь бүгдээрээ манай улсад байдаг. Үүн дээр жонш нэмэгдэх байх. Эдгээр таван төрлийн эрдэст тулгуурлан баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна. Хамгийн олон хүн ажиллуулдаг хамгийн том, өндөр технологитойд "Эрдэнэт" үйлдвэр, "Оюутолгой", "Энержи ресурс"-ийн нүүрс баяжуулах үйлдвэр гээд гарын таван хуруунд багтахаарыг нэрлэж болно. Харин төмөр, хайлуур, жонш дээр бага хүчин чадалтай, орон нутгийн шинж чанартай, технологийн хувьд өмнөд хөршөөс орж ирсэн үйлдвэрүүд зонхилж байна.
 
Энэ олон баяжуулах үйлдвэрийг ядахдаа технологи болон мэдээллээр хангах тал дээр Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо болон бусад холбоод сайн ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон "Эрдэс боловсруулалт-2014" хурлын үеэр зарим компанийг ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй мэтээр хүмүүс ярьж байсан. Эндээс хүмүүс мэдээлэл хомс байдгийг харж болохоор байна.
 
Цаашид Монголд эрдэс боловсруулалтыг дэлхийн жишигт нийцүүлэх, ялангуяа байгаль орчин, ашиглалтын түвшин талаасаа ямар технологи нэвтрүүлэх ёстой вэ, энэ технологид ямар хяналт тавих вэ гэдэг нь туйлын чухал. Тиймээс жижиг, том гэлтгүй баяжуулах үйлдвэрүүдэд аудитын шинжилгээ хийх ёстой. Технологи, автоматжуулалтын түвшин, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хувьд хөндлөнгийн хяналт тавих ёстой. Тэгж байж энэ үйлдвэрийн үйл ажиллагаа, үр өгөөжийг улам сайжруулах, цаашилбал, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
 
 
 
Д.Бат /Геологи уул уурхайн мэдээ/
ХҮЛЭЭЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АНХААРАХ АСУУДЛУУД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани