Харин өнөөдөр Коксжих нүүрс, хөрөнгө оруулалтын төслүүд , техник, технологи, Эрчим хүчний нүүрс-хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи,Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь –төр, хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг өрнөх юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийн модератороор "Пийбоди Энержи” компанийн Монгол, Энэтхэгийн хариуцсан ерөнхийлөгч Аршад Саейд, "Монголын бизнесийн зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Жим Двайер, Гложекс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатар нар ажиллах юм. Яг одоо Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв "Эрчим хүчний салбарт хийгдэхээр төлөвлөсөн ажлууд болон төрөөс баримталж буй бодлого” сэдвээр илтгэл тавьж байна.
Б.Заяа