Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Tэгшбаяр: Hамайг явуулахын тулд энэ салбарыг нураах хэрэггүй

Н.Tэгшбаяр: Hамайг явуулахын тулд энэ салбарыг нураах хэрэггүй - Цөмийн энергийн газрыг АМГ-тай нэгтгэх тухай яриаг зарим улстөрчид гаргаад байгаа. Юуны өмнө энэ талаарх Таны байр суурийг сонсох нь зөв байх.

- Цөмийн технологийн салбар бол дэлхийн улс орнуудын хувьд геополитик болоод стратегийн өндөр ач холбогдолтой юм. Цөмийн энергийн газар нь Улсын их хурлаар батлагдсан бие даасан бодлого, хуультай мэргэжлийн тохируулагч агентлаг.

Тиймээс аливаа нэг газрын хатавчинд аваачих, түүгээрээ төсөв хэмнэх тухай ярих нь өрөөсгөл. Цөмийн энергийн салбарт өгч байгаа төсвийг энгийнээр харьцуулж хэлбэл улсын төсвийн 10 мянган төгрөг гэж үзвэл түүний нэг төгрөг ч хүрдэггүй тийм бага юм.

Үүнийгээ үйл ажиллагаагаараа эргүүлээд төлчихдөг. Харин энэ салбарт гадна, дорвитой хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж шинжлэх ухаанч монгол хөгжинө. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт цөмийн технологийн хөгжилд, тэр тусмаа цөмийн цахилгаан станцуудын бүтээн байгуулалтад илүү ач холбогдол өгч улс орнууд олон тэрбумa долларыг зарцуулж байна.

Энэ нь агуулгаараа үр хүүхдээ иргэдээ утаагүй, цэвэр, аюулгүй орчинд амьдруулах алсын хараатай бодлого юм. Өөрөөр хэлбэл япон, солонгос зэрэг азийн орнуудын жишээг харж болно

- Улс төрчдийн таарамжгүй харьцаанаас үүдээд энэ салбарыг унагаах гэж байна гэсэн яриа физикчдийн хүрээнд яригдсан юм биш үү?

-Би албан тушаалаас төрөөгүй, аав ээжээсээ унасан. Намайг унагахын тулд энэ салбарыг оролдох хэрэггүй. Цөмийн эрчим хүч бол хөгжлийн уураг тархи юм гэдгийг технологи хөгжсөн улс орнуудын жишээнээс харж болно.

Энэ салбарыг хүчгүйдүүлнэ гэдэг Тэгшбаярыг бус Монгол улсыг дэлхийд муухай харагдуулна. Байгууллага алга болсноор асуудал эзэнгүйдэж хөгжлөөс хоцрох алхмыг улстөрчид хийхгүй биз дээ.

-Дээрх яриандаа япон гэснээс Фукушимагийн ослын дараах хандлагыг ярьж байна уу?

- Тэр үед жирийн иргэдэд цөмийн цахилгаан станц аюултай юм байна, үүнээс болж олон хүн хорогдлоо гэсэн ойлголтыг Цөмийн эсрэг хөдөлгөөнийхөн өгөхийг хичээсэн. Үнэндээ бол тухайн үед цунамигаас болж хорин мянган хүн алтан амиа алдсан боловч яг Фукушимагийн ослын улмаас хүний амь нас эрсдээгүйг олон улсын шинжээчид хүлээн зөвшөөрсөн.

Энэ оны 11-р сарын 18-19-нд миний бие Азийн орнуудын цөмийн салбарын сайд нарын түвшны 15-р уулзалтад оролцоод ирлээ. Энэ үеэр японд ЦЦС-г дэмжих хандлага судалгаагаар 60-70% болж өссөн нь өндөр үзүүлэлт гэж дүгнэж байна.

Тиймээс ойрын хугацаанд дахин 10 гаруй ЦЦС-г стандарчилж ажиллуулж эхлэхээр болсон байна. Бусад орнуудын хувьд жишээлбэл АНУ 100 реактортой бөгөөд шинээр 5-ыг, ОХУ 33 реактортой бөгөөд шинээр 10-ыг, Хятад 23 реактортой бөгөөд шинээр 26-г, солонгос 23-ыг реактортой бөгөөд шинээр 5-ыг, япон 48-ыг реактортой бөгөөд шинээр 2-ыг барьж байгаа гэх мэт өөдрөг жишээ олон байна.

Дэлхий нийт эрчим хүчний 11% ийг ЦЦС-аас хангаж хойшид 30% хүрэх төлөвтэй байна. Бид эдгээр улсуудыг хөгжиж байна гэж харж байгаа бол энэ бүхний цаана тогтвортой эрчим хүүчний асуудал байгааг ойлгох цаг болжээ.

- Ингэхэд танайхыг зөвхөн ураны лиценз олгодог гэсэн ойлголт нийгмийн зарим бүлэг хэсэгт байгаад байх шиг?

- Цацраг идэвхт ашигт малтмалын асуудал бол манай үйл ажиллагааны нэгээхэн жижиг хэсэг гэж хэлж болно. Манай агентлаг Улсын хэмжээнд цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, салбарын хүний нөөц бэлтгэх зэрэг ажлууд, мөн түүнчлэн салбарын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ л хэрэгжүүлж байгаа.

Ураны лиценз олгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцэгдсэний дараа манай байгууллага баталгаажуулах эрхзүйн орчин байна. Түүнээс биш Тэгшбаяр гэдэг хүн дур мэдэн лиценз олгодог эрхзүйн орчин байхгүй.

- Таны хэлж байгаагаар цөмийн технологи манайд тийм хэрэгтэй юу. Манайх нар, салхи, нүүрснээсээ эрчим хүчээ гаргачих болохоор заавал цөмийн энерги ашиглах шаардлага бий юу гэдэг асуудал тавиад байна л даа?

- Дэлхий нийт цөмийн технологийг дан ганц эрчим хүчээр төсөөлдөг гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд бий. Үнэн хэрэгтээ бид цөмийн энерги, технологиос хамааралгүйгээр нэг ч өдөр амьдардаггүй.

Энэ бол цоо шинэ зүйл биш. Хүн, малын эмчилгээ, оношилгооноос авахуулаад таны хэрэглэж буй гар утас, компьютер, гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, идэж буй хоол хүнс цөмийн технологиос хамааралтай байна.

Тэр ч бүү хэл амьсгалж буй агаар тань хүртэл цацрагтай холбогдож байгаа юм. Иймээс цөмийн энерги хэрэгтэй, хэрэггүй гэдэг яриа угаасаа утгагүй зүйл.

- Амьсгалж буй агаарт цацраг байна гэж та хэллээ. Энэ талаар тодорхой хариулт өгөх үү.

- Өөрөөр хэлбэл бидний оршин байгаа бүхий л орон зайд цацрагийн нөлөөлөл бий. Харин энэ нь стандартын хэмжээнд байна уу үгүй юу гэдэг нь л асуудал. Үүнд хяналт тавьдаг чиг үүрэг нь манай салбарт байна.

Ер нь бол манайх 50 гаруй жилийн өмнөөс үүсч хөгжсөн мэргэжлийн салбар шүү дээ. Анх өвчнийг оношлох чиглэлээр, дараа нь геологи хайгуулын чиглэлээр, мөн хүнсний эрүүл ахуй гэх зэргээр өргөжсөн л дөө. Хамгийн гол нь өөр юугаар ч хийж чадахгүй зүйлийг өнөөдөр цөмийн технологиор хийж болж байна.

- Цөмийн технологийг бүхий л салбарт, өргөн хүрээнд ашигладаг гэдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй шүү дээ?

- Үүнд бидний буруу байгаа. Цацрагийн үүсгүүрийн хэрэглээ манай улсад геологи, уул уурхай, анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэх зэрэг бүх салбарт жилээс жилд өсч байна. Цацрагтай ажиллагсадын тоо сүүлийн 10 жилд 4 дахин өссөн.

Энэ маань салбар хэр өргөжиж байгааг харуулж байна л даа. Тиймээс нэвтрүүлсэн технологийн хэрэглээнд хяналт тавих нь хамгаас чухал юм. Тухайлбал Эрдэнэт, Оюу Толгой зэрэг томоохон зэсийн уурхайнуудаас гарч байгаа баяжмал дахь элементийн агуулга тодорхойлж, үнэ тогтоох суурь болж байна.

Мөн газрын тос, нүүрс болон бусад ашигт малтмалын эрэл хайгуул, агаарын геофизик судалгааны ажилд цацрагийн үүсгүүрийг өргөн хэрэглэдэг учраас манай хяналтад тогтмол байдаг.

- Цөмийн технологийг оношилгоо, эмчилгээнд хэрэглэдэг гэлээ. Чухам яаж хэрэглэдэг юм бэ?

- Манай улс цацраг туяа гэж нэрлэгдсэн эмнэлэгээс эхлээд өнөөдрийн Хавдар судлалын үндэсний төв, Нэгдүгээр эмнэлэгийн цөмийн оношзүйн тасаг хүртэл, өөрөөр хэлбэл рентгенд харуулахаас эхлээд эмораыд харуулах хүртэл гээд л ойлгочих л доо.

- Олон улсын Атомын энергийн агентлаг /ОУАЭА/-тай манай улс хэзээнээс хамтарч ажиллах болсон юм бэ. Энэ талаар жаахан тодруулахгүй юу.

- Монголчууд атомын бөмбөг хийгдэх үеэс эхлээд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилалж ирсэн.

Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтыг үүсгэн байгуулагч байсан орны хувьд манай улс Олон улсын атомын энергийн агентлагт элсээд хагас зууныг өнгөрөөжээ. Энэ хугацаанд рентген болон туяаны аппаратууд бүгд ОУАЭА-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж нэвтэрсэн.

Тус байгууллагын техникийн хамтын ажиллагааны хүрээнд 30 гаруй лаборатори байгуулж, тоног төхөөрөмжийг нь шинэчилж, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүдийг нь урт, богино хугацааны сургалтад хамруулж ирсэн байдаг.

Манай газар чинь Цөмийн энергийн комисс гэж олон жил явж байснаа 2009 онд цөмийн энергийн салбарын бүх үйл ажиллагааг зангидах төрийн байгууллагатай болж, бодлогоо гаргаж, хуулиа баталсан.

Мөн цөм, цацрагийн бүхий л хяналтыг манайд хийдэг. Ингэснээр гэрээ конвенцийн дагуу дэлхийн олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн тодорхой үүргүүдээ ханган ажиллаж байна.

- Танай салбар цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах тал дээр яаж ажиллаж байна вэ?

- Бид цөмийн их гүрнүүдийн хүрээлэлд байдаг орны хувьд манай цөмийн салбарын эрхзүйн орчин, хяналт нь байнга олон улсын анхааралд байдаг. Цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжүүдийг улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах, хадгалах, хэрэглээнээс гаргах хүртэлх бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьдаг гэсэн үг.

Тухайлбал, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа, НҮБ-ийн 1540 тогтоол буюу цөмийн материалын хөдөлгөөнд хяналт тавих тухай тогтоол гэх мэтээр олон зүйлээр үйл ажиллагаа нь хязгаарлагдсан, олон улсын өмнө хариуцлага хүлээдэг ийм л байгууллага даа.

- Улсын хил дээр Цөмийн энергийн газар хяналт тавьдаг уу?

- Тэгэлгүй яахав. Хилийн боомтууд дээр байнгын ажиллагаатай цацрагийн 80 төхөөрөмж суурилуулснаар хүмүүсийн айж ичээд байдаг цөмийн хаягдлын асуудалд цэг тавьж байгаа юм.

- Манайхан стандартыг мөрдөхдөө тааруухан шүү дээ. Ер нь манай цөм, цацрагийн хяналт, стандартыг хангуулах асуудал олон улсын түвшиндээ ямаршуу байдаг юм бэ?

- физик бол маш тодорхой шинжлэх ухаан. Хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гэдэг шиг. Дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн алхах гэж л байгаа бол монгол хүн чадахгүй гэж ярихаа болих цаг болсон. Цацраг бол үзэгддэггүй, баригддаггүй, үнэрлэж болдоггүй онцлогтой.

Үүнийг мэргэжлийн хүмүүс л хийж ирсэн. Хойшид ч тийм байх болно. Манай хяналтын салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон залуус байна. Мөн ОУАЭА-ийн экспертүүдтэй хамтарч ажиллаж байна. Тэгээд ч дэлхийн стандарт гэж байх болохоос энэ салбарт монголчлох юм байхгүй.

Монголын онцлогтой физик ч гэж байхгүй. Дэлхий дээр ганц л физик байгаа. Цөмийн энергийн газрын дэргэдэх хоёр лаборатори Олон улсын итгэмжлэл болон Үндэсний стандартын тохиролоор баталгаажсан.

Ингэснээр манай лабораторын хэмжилтийн үр дүн олон улсын жишигт хүрсэн. ОУАЭА-ийн мэргэжлийн 4 эксперт бүхий ажлын хэсэг ажиллаж, Монгол Улсын цацрагийн хамгаалалтын үндэсний дэд бүтцэд үнэлгээ өгсөн.

Цацрагийн хяналт хийх, зөвшөөрөл олгох, хариуцлага хүлээлгэх зэрэг хяналтын албаны үндсэн үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцэж байна гэсэн дүгнэлт гарсан. Жишээлбэл манай салбар олон улсын түвшинд хүрснийг Хавтгайн Намсрай гуайн шагнал илэрхийлж байгаа юм.

- Төрийн соёрхолт, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич Х.Намсрай гуай Чингис хаан одонгоор шагнагдлаа. Энэ хүндтэй одонг улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан цөөн хэдэн хүнд олгосон. Х.Намсрай гуай цөмийн физикч үү?

- Тэгэлгүй яахав. Шагнал нүдээ олно гэж үүнийг л хэлэх байх. Цөмийн физикч ийм хүнийг олж шагнасных нь төлөө төрийн тэргүүнд Цөмийн энергийн газрын даргын хувьд талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Х.Намсрай гуай манай агентлагийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн.

Ерөнхийлөгчийн хэлснээр "Дэлхийн шинжлэх ухааны шинэ нээлтэд Улаанбаатар хотдоо суугаад дүн тавих, үнэлэлт дүгнэлт өгөх эрдэмтэн байна гэдэг бол яах аргагүй монгол бахархал”. Ийм физикичид манай эрдэмтдийн зөвлөлд олон байгаа нь манай салбарын бахархал юм.

Энэ шагнал бол төрийн тэргүүний зүгээс спортынхныг дэмжиж чадсан шигээ өндөр технологийн салбарыг үнэлсэн томоохон үйл явдал боллоо. Нобелийн шагнал хүртэлцсэн монгол хүмүүсийн анхдагчид нь ОУАЭА-т ажиллаж байсан монгол залуучууд байсан.

- Ер нь ингэхэд Цөмийн энергийн салбарын үйл ажиллагаа олон улсын түвшинд хэр хүрсэн байна вэ?

- Боловсон хүчин нь хүрчихээд бодлого нь хүрэхгүй байсан цаг үе бий. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, одоогийн УИХ-ын дарга З.Энхболд нарын шийдвэр гаргах түвшний хүмүүс ОУАЭА-т зочилсны зэрэгцээ Монгол Улс тус агентлагтай Элчин сайдын түвшинд хүрч харилцдаг болсон.

Цөмийн технологи нь өөрөө өндөр технологи учраас цөмийн энергийн асуудлаа улс нэгдсэн зохицуулалтаар удирдаж байгаа нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахад дөхөм болж байна.

- Сүүлийн асуултыг танд үлдээе.

- Шинжлэх ухааны үр шимийг нь хүртэж байгаа бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Монгол хүн монгол хэлээрээ зөв ярьдаг, дөрвөн аргын тоотой, малаа зүсэлж, нутгаа мэддэг, томьёоноос айдаггүй, хаана ч ханагар байгаасай билээ.

П.Хашчулуун

Н.Tэгшбаяр: Hамайг явуулахын тулд энэ салбарыг нураах хэрэггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани