Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Ганбаатар: Намайг шүүхэд өгөөсэй

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. 

s

-Та саяхан Англи улсад уул уурхайн чиглэлээр олон улсын хуралд суугаад ирсэн. Ямар хуралд суусан юм бэ?

s

-Өнгөрсөн долоо хоногт буюу 18-21-ний өдрүүдэд Английн Лондон хотод дэлхийн 35 орны парламентийн гишүүд оролцсон Олон улсын томоохон хуралд оролцоод ирлээ. Нээлттэй нийгэм форумынхантай хамт явсан энэ хурлаар уул уурхайн баялагийг улс орныхоо хөгжилд яаж зориулах вэ, хамгийн үр дүнтэй, ашигтайгаар хэрхэн зохицуулж, хэрэглэх вэ гэдгийг тал талаас нь нарийн судалгаа, дүгнэлттэй хэлэлцсэн. Английн парламентийн гишүүдэд нөхцөл байдал ямар байгааг ойлгуулсан. Тэр дундаа Рожер Гэй гэдэг Английн парламентийн гишүүн маш сайн ойлгосон. Ингээд том орны уул уурхайн компаниуд маш ёс зүйгүй үйлдлээр буурай орнуудыг цөлмөж байгаагаас болж дэлхий тэр чигтээ тэгш бус байдалд орж хэдхэн хүмүүс маш их баяжиж, нийт ард иргэд нь юу ч үгүй үлдэж байна. Эндээс яаж гарах вэ гэдэг гаргалгааны талаар ярилцсан. Монголын парламентийг би төлөөлж очсон гэдгээрээ уул уурхайгаас хохирсон, хууртагдсан улс орны парламентийн гишүүдээс бүрдсэн бүтцийн байгууллагыг НҮБ-ын дэргэд байгуулья.

s

Энэ байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд хандаж, бид хоорондоо мэдээллээ солилцмоор байна гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, Африкийн Зимбабе улсын Глинко гэдэг зэсийн уурхай дээр манайхаас долоон дор нөхцөл байдал үүсчихээд байгаа юм билээ. Мөн Индонезийн Фрипорт гэдэг зэсийн уурхайд жинхэнэ экологийн сүйрэл нүүрлэж, ард түмэнд нь ямар ч ашиггүй, аймшигтай байдал үүсчихсэн байна. Шинэ Гвинейд ажиллаж байгаа Рио Тинтогийн уурхай улсад нь ямар ч ашиг өгөөгүй, 2000 уурхайчин, энгийн ард иргэдийн амь нас үрэгдэж, зүгээр л баялагийг нь ухаж гадагш зөөгөөд иргэний дайн үүсгэчихсэн байна. Энэ олон мэдээлэл дунд манайд үйл ажиллагаа явуулж байгаа Рио Тинтогийн жишээ ч бас явж байна лээ. Ард иргэдэд нь ашиггүй байгаа энэ асуудлууд дээр гуравдагч орны парламент, шийдвэр гаргагч нар мэдээллээр дутмаг, туршлагагүй байж, тодорхой хэмжээгээр хүч хүрдэггүй тал бий. Тиймээс хоорондоо эвлэлдэн нэгдэж, бие биенээ дэмжье, мэдээлэл туршлага солилцоё, биднийг гэсэн бүтэцтэй байя гэсэн санаачлагийг гаргасан. Одоо ойрын үед олон улсын уул уурхайн үйлдвэрчний холбоонд хандаж, дэмжлэг авна. Ингэснээр НҮБ-ын тодорхой хурлуудаар энэ асуудлыг ярихаар болсон. Индонез, Зимбабе, Танзани, Истимор зэрэг улсын парламентийн төлөөлөгчид энэ асуудлыг маш сайн дэмжсэн.

s

-Энэ хурлаас нааштай үр дүн их гарсан байна. НҮБ-ын дэргэд ийм  байгууллага бий болчихвол дуу хоолойгоо илүү хүчтэй хүргэх боломжтой юм байна тийм үү? 

s

-Одоо ганцхан монголдоо  гээд байлгүй олон улсын хэмжээнд тэмцлээ үргэлжлүүлнэ. Энэ хуралдааны үеэр хоорондоо туршлага солилцсон хамгийн чухал зүйл бол яаж санхүүг нь хянах вэ. Томоохон уул уурхайн компаниуд буурай оронд мэдээллээ өгдөггүй нуудаг. Хууль зөрчдөг. Тэр асуудлаар нь хэрхэн яаж маргаан үүсгэж шүүхэд ялж болох вэ гэдэг туршлагуудыг авсан. Дэлхийн банкны экспертүүд хүрэлцэн ирж бидэнд мэдээлэл өгсөн.

ы

-Таныг Монголын эдийн засагт маш их нөлөөтэй Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн компаниудыг эсэргүүцсээр байгаад зогсоож, эдийн засгийг хохироочихлоо гэсэн яриа яваад байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

ы

-Манай орны  эдийн засагт Оюутолгой, Тавантолгой дэндүү нөлөөтэй, дэндүү чухал. Би ч тэгж итгэлэг. Гэхдээ ийм том уурхай манай орны эдийн засагт туслана дэмжинэ гэж амалж ард түмнийг хуураад байна. Туслахгүй, дэмжихгүй, оролцохгүй байгаа учраас бидний эдийн засаг унаж байгаа юм. Анх хөрөнгө оруулагчид Оюутолгойд 10 мянган ажлын байр шинээр бий болгоно, ДНБ- ний 30 хувийг нийлүүлнэ гэж амлаж байсан. Өнөөдөр энэ нь Монголд үлгэр болчихоод байна. Оюутолгой гацсанаас болж ингэж байна уу гэвэл худлаа. 2014 оны эхний гурван улирлын байдлаар Оюутолгойгоос 600 мянган тонн зэс, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гадагшаа гараад явчихсан. Борлуулалтынх нь мөнгө 2.1 тэрбум ам.доллар нь ороод ирчихсэн байгаа. Дөрөвдүгээр улирлын дүн нь гараагүй байгаа шүү. Эндээс харахад юу ч гацаагүй. Монголчууд гацаагаагүй юм байна гэдгийг харж болно. Эд нар дээд хэмжээгээрээ монголын баялагыг зараад тэр хэрээр  ашигтай ажиллаж байгаа юм байна. Ирэх жилийн төлөвлөгөөгөөр 816 мянган тонн зэс, 15.2 тонн алт, 34 тонн мөнгө гаргана гээ төлөвлөсөн байна лээ. Энэ бүх баялаг ямар ч гацаа, саадгүй гадагшаа урсаад гарна. Монголд юу орж ирэх вэ. 130 сая ам. долларын татвар төлөх ёстой гэсэн акт тавьсан. Өгөхгүй гэсэн. Эрх мэдэлтнүүдтэй хуйвалдаад 30 сая ам.доллар төлөхөөр болсон ч өнөөдрийг хүртэл тэр мөнгө манайд орж ирээгүй. Одоо болохоор өгөхгүй гээд Монголын шүүх дээр заргалдаад л явж байгаа. Энийг намайг ярьсаны төлөө Оюутолгойг гацаагаад монголын эдийн засгийг хохироогоод байна гэж итгэж байгаа монгол хүмүүс өрөвдөлтэй юу, ингэж итгүүлээд байгаа Рио Тинто агуу юу. Тэр хүмүүс агуу юм шиг надад санагдаж байна.

ы

-Ер нь уул уурхайгаас бид хамааралтай гэж яриад байдаг. Гэтэл үнэндээ Монголын байгаль орчин, агаарын бохирдол, газар хөрсний бохирдол, усны хомсдол уул уурхайгаас хамааралтай болчихоод байна. Энэ дээр таны бодол? 

ы

-Энэ үнэн. Юуны өмнө усны чиглэлээр судалдаг эрдэмтэд ажлаа хийгээсэй. Яг өнөөдөр монголын усны мэргэжилтнүүд бүгдээрээ шахуу биеэ үнэлэгчид болчихоод, дуугарч чадахгүй байна. н.Батмөнх зэрэг ганц нэгхэн хүн л энэ асуудалд үнэн голоосоо санаа нь зовж, хөөцөлдөж яваа. Монголын томоохон гэгддэг усны мэргэжилтнүүд «Монголын говийн усыг Рио Тинто ашиглахад ямар ч сөрөг үр нөлөөгүй» гэсэн бичгэн дээр гарын үсгээ худалдаж амьдарч байна. Ингэж хэлсний минь төлөө тэд намайг шүүхэд өгөөсэй. Яагаад гэвэл говийн усыг Рио Тинто гурван жилийн дараа дуусгана. Усыг нь дуусахаар Сэлэнгэ мөрний усыг хоолойгоор зөөнө. Говийн байгаль газрын доорх усаар л хөрс, ургамлаа тэтгэж байдаг. Энэ усны асуудлаар маш ноцтой байдал үүссэн байгаа. Би энэ талаар хоёр ч удаа ноцтой мэдэгдэл хийж төрийн гурван өндөрлөгүүдийн санаа бодлыг ийш нь хандуулах гэсэн боловч ер нь л тоохгүй байна.

й

-Энэ байдлыг яаж засах вэ, олон нийтийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ. Усны мэргэжилтнүүд нь энэ асуудлыг зөвтгөөд байгаа ч бодит байдал дээр эсэргээрээ байна шүү дээ?

ы

-Би биеэ үнэлэгч монголын эрдэмтэдийг эсвэл биеийг нь үнэлүүлж луйвар хийж, богино хугацааны ашгаар монголын байгалыг урт хугцааанд сүйтгэж байгаа гадаадын болон дотоодын энэ их хүчтэй хүмүүсийг эсэргүүцээд зодоон цохион хийгээд явах боломжгүй. Миний хийж чадах ганцхан ажил нь ард түмнийхээ итгэлээр олж авсан УИХ-ын гишүүн гэсэн энэ статусаар мэдээлэлүүдээ авах. Авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж, задлан шинжилж анализ хийж, ард иргэддээ хэвлэлийнхнээр дамжуулан хүргүүлэх юм. Хэвлэлийнхэн энэ талаар үнэн бодитой мэдээлэл түгээснээр дараагийн улс төрчдийн сонголтыг зөв хийж, төр засгийн шийдвэрт нөлөөлнө гэсэн ганцхан итгэл найдвар байна. Ардчилал үнэтэй олддог нь үнэн.  Гэхдээ Оюутолгойн үнээр олдмооргүй байна. Тийм үнэтэй байж болохгүй.  Оюутолгой 300 тэрбум ам.долларын үнэтэй шүү дээ. 300 тэрбум ам.долларын үнэтэй баялагаа өгчихөөд, өөрсдөө өрөнд ороод өдөр болгон 3 сая ам.долларын хүү төлдөг монгол шиг ийм сайхан сэтгэлтэй ард түмэн энэ хорвоо дээр хаана ч битгий байгаасай. Ийм өгөөмөр ард түмэн байж болохгүй гэж би бодож байна. Энийг ард иргэддээ мэдээлэх нь л миний ажил.

ы

-Асуудлыг шийдвэрлэхэд ямар ажил хийвэл илүү оновчтой байх бол?

ы

-Би хоёр ч удаа усны талаар мэдээлэл хийж байсан. УИХ-ын гишүүн Д.Батцогт усны асуудалд анхаарлаа хандуулж эхэлж байна. Намайг Оюутолгой, байгаль орчны талаар ярихаар популист, хэвлэлийн хурал хийхээс өөр юм хийдэггүй гэж доромжлох нь их юм. Оюутолгой ямар ч бяртай юм. Элдвээр хэлэхээр хүн л юм хойно халгах юм. Гэхдээ би дахиад ч усны талаар мэдээлэл хиймээр байна. Мэдээлэл хийх тусам тавлаад надад элдэв нэр хоч зүүгээд байдаг. Энэ бол муу зүйл. Монголчууд бидний хувь заяа ашиг тусын төлөө хийж байгаа энэ мэдээллийг баримттай ярьж байгаа. Миний ярьж байгаа бүхэн худлаа юм бол Оюутолгой яагаад шүүхэд өгдөггүй юм. Өдөр болгон 5 цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний хүү төлж бид байгаа гэдэг баримттай үндэслэлтэй зүйл. Тэд яагаад шүүхэд өгөхгүй байна. Тэгэхээр ард иргэд дэндүү сайхан сэтгэлтэй байна.

ы

-Оюутолгойн удирдлага болох гадаадын эрхмүүд ашгийнхаа багахан хэсгийг монголчуудад өгөөд үлдсэнийг нь 5-6 хүн хувьцаа маягаар эзэмшдэг гэсэн мэдээлэл өгнө гэж байсан. Ийм мэдээллийг та хаанаас авсан юм бэ?

ы

-Энэ талаар би маргааш баримттай цаастай дэлгэрэнгүй мэдээлнэ. Амаар ярьвал бас л популист болчихно. Хаанаас яаж, ямар байгууллагаас хөөцөлдөж  байж баримт олж авсанаа танилцуулна.

ы

П.Нарандэлгэр /Shuud.mn/

С.Ганбаатар: Намайг шүүхэд өгөөсэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани