Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Геологийн төв лабораторид гай нүүрлэв үү

Геологийн төв лабораторид гай нүүрлэв үү- Өдөр тутам хэрэглэдэг, хэдэн саяар үнэлэгдэх цагаан алтан тигель алга болжээ -

Эрдсийн түүхий эд, байгаль орчны шинжилгээ хийдэг, олон улсын түвшинд итгэмжлэгдсэн мэргэжлийн цорын ганц байгууллага бол Геологийн төв лаборатори. 57 жилийн түүхтэй Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) нь үелэх системийн 70 гаруй, газрын 17 ховор элементийг нэг бүрчлэн тодорхойлдог. Ажил буцалсан энэ газарт сүүлийн үед дээр дооргүй бужигнах болжээ. Үүний эхлэл нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Геологийн төв лабораторийн захирлаар П.Ариунболд гэдэг хүн томилогдож ирснээс үүдэлтэй гэж ажилтнууд нь дуу нэгтэй хэлэх. Учир юу гэвэл тэрбээр ирсэн цагаасаа орон тооны бүтэц өөрчлөх нэрээр нарийн мэргэжлийн, мэргэшсэн, олон жил ажилласан дадлага туршлагатай инженер, өрх толгойлсон болон тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүсийг хууль бусаар ажлаас халжээ. 170 орчим ажилтнаас 50 гаруйд нь тодорхой хугацаагаар цалингүй чөлөө олгож, 16 хүнийг цомхтгожээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд, хүсээгүй ч цалингүй амралтын эрхээр "шагнуулсан” тус лабораторийн эдийн засагч Х.Оюумаа гэх эмэгтэй түүний эл шийдвэрийг эсэргүүцэн, шүүхэд гомдол гаргасан байна. Түүнийг цалингүй чөлөөтэй байх үедээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ажлаас нь халжээ. Шүүхийн шийдвэр түүний талд гарч, нөхөн олговор болох гурван сая төгрөгийг буцаан олгуулсан байна. Х.Оюумааг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш тус лаборатори гурван ч эдийн засагчийн нүүр үзээд байгаа аж. Үүнээс болж лабораторийн гүйцэтгэлийн хагас жилийн тайлан өдийд л дуусаж байгаа гэнэ. Тус лабораторийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Э.Тэгшжаргал тэргүүтэй инженер, техникийн ажилтнууд нэгдэж, Төрийн өмчийн хороо, Уул уурхай, эрчим хүчний яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд гомдол гаргажээ. Үүний дагуу дээрх байгууллагуудын төлөөлөл уржигдар тус лабораторийн хурлын танхимд уулзалт зохион байгуулж ажилтнуудын дуу хоолойг сонссон юм. Тэд таван шаардлага тавьж байгаа бөгөөд биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгохоо мэдэгдсэн юм. Шаардлагад тусгасан хамгийн гол асуудал нь захирлын үүрэг гүйцэтгэгч П.Ариунболд, Тамгын газрын дарга Ш.Жандос нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Геологийн төв лабораторийн захирлаар мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагатай удирдах ажилтныг томилж өгөхийг хүсчээ.

Энэ оны III улирлын санхүүгийн тайланд дурдсанаар уг лабораторийнхон 2.2 тэрбум төгрөгийн ажил хийсэн ч ажилтнуудын ес, аравдугаар сарын цалинг цагт нь олголгүй арваннэгдүгээр сартай золгож, саяхан өгсөн байна. Түүнчлэн энэ оны эхнээс геологи хайгуулын 90 мянган дээж, нэг тэрбум 400 сая төгрөгийн шинжилгээний ажил хүлээн авчээ. Гэтэл мэргэжилтнүүдийг цомхтгож, цагт нь цалин олгоогүй шалтгаанаа П.Ариунболд захирал уул уурхайн салбарын дампуурал, эдийн засгийн хямралтай холбож тайлбарласан. Харин ажилтнууд "Эдийн засгийн хямрал манай лабораторид нүүрлээгүйг 2.2 тэрбум төгрөгийн орлогоос харж болно. Бид цалингаа цагт нь аваагүйн улмаас банкны найдваргүй зээлдэгчид болсоор байна. 2011 онд Оюутолгойгоос хоёр тэрбум гаруй төгрөгийн ажил хийж гүйцэтгээд тухайн үед цалингаа цагт нь аваад зогсохгүй шагнал урамшуулал авч байлаа. Гэтэл одоо яг ийм хэмжээний орлоготой ажиллаж байгаа мөртлөө цаг тухайд нь цалин олгохгүй, хүмүүсийг хална гэдэг байж болохгүй зүйл” гэдгийг ширүүхэн хэлэв. Энэ мэтчилэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэгчдийг "Та нарыг гуйж ажиллуулахгүй, чадахгүй бол гар” гэх мэтээр удирдлагууд нь доромжилж, сайн дураараа халагдахыг шаардаж буйгаас болж тэдний олонх нь айдас түгшүүртэй явдгаа нуусангүй.

Геологийн төв лабораторийн захирлын үүрэг гүйцэтгэгч П.Ариунболдоос ямар үндэслэлээр орон тоогоо цөөлснийг тодруулахад, "Зардлаа багасгах зайлшгүй шаардлага гарсан учраас 16 хүнийг цомхтгосон. Тэдний хоёр нь инженер. Бусад нь туслах ажилтан. Хэрэгцээ шаардлагагүй зарим орон тоог хасаж, давхар хариуцуулж болох ажлыг нэгтгэсэн. Эхлээд 30 гаруй хүнийг цомхтгохоор шийдвэр гаргасан ч хуулийн дагуу Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо зөвшилцсөний үндсэн дээр буулт хийсэн. Ер нь манай байгууллагын зардлын 56 хувь нь цалин. Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэсэн статустай. Өөрсдөө мөнгөө олж, захиран зарцуулдаг. Төрөөс ямар ч дэмжлэг авдаггүй. Өнгөрсөн зургадугаар сарын 30-наас хойш санхүүжилт эрс буурч, өр авлагын хэмжээ ихэссэн. Тиймээс тодорхой хэмжээний зардлыг бууруулахаар ажилтнуудыг цомхтгосон нь энэ” гэсэн тайлбар өгөв.

Харин халагдсан мэргэжилтнүүдийн оронд шинэ хүн авсан талаар асуухад "Орон тоог нь байхгүй болгосон юм чинь шинэ хүн яаж авах билээ. Геологи, уул уурхайн салбар уналттай байгаа болохоор захиалгын тоо багассан. Шинээр хүн аваагүй гэдгээ албан ёсоор хэлье” гэсэн юм. Хөдөлмөрийн тухай хуульд гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэй, захиргааны буюу цалингүй чөлөөтэй байгаа ажилтныг ажлаас халахыг хориглосон заалт бий. Гэтэл ийм шалтгаантай олон хүнийг ажлаас халах гэж байсныг эсэргүүцэн үг хэлсэн баяжуулахын техникч С.Батхишигийг ажлаас нь чөлөөлж, буцааж авна гэж хэлсэн хэдий ч одоо болтол хариу өгөөгүй байгаа аж. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

-Таныг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн юм бэ?

-Эдийн засгийн хямрал л гэсэн. Энэ байгууллагад 2008 оноос ажилласан. Гэтэл гэнэт нэг өдөр ажлаас халах мэдэгдэл өгөөд сарын дараа тушаал чинь гарна шүү гэж хэлсэн. Би ганц охинтой, өрх толгойлсон эмэгтэй. Цомхтголд 30 гаруй хүнийг оруулах гэж байсан. Тэнд нь жирэмсний амралттай, 0-3 насны хүүхэдтэй эх, өндөр насны тэтгэвэрт гарахад хэдхэн сар дутуу хүмүүсийн нэр багтсан байв. Тэгэхээр би энд бичсэн хүмүүсийг халбал, Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн хэрэг болно. Бас 45 хоног цалин олгосонгүй. Цалингаа авъя гэж хурлын үеэр шаардсан юм. Тэгтэл намайг "Хурал цуглаанд үг хэлсэн” гэсэн шалтгаанаар ажлаас халж, буцааж авахгүй байна. Миний ажиллаж байсан баяжуулахын техникчийн орон тоо уг нь бий.

-Дээж зөөгчийг халаад оронд таньдаг хүнээ ажиллуулж байгаа гэх юм.

-Халсан хүнийхээ оронд танил талаа ажиллуулж байгаа. 375 мянган төгрөгийн цалинтай дээж зөөгч Мөнхсүлд гэх залууг халаад оронд нь Тамгын газрын дарга Ш.Жандос өөрийн танил мэргэжлийн бус хүн авсан байгаа юм. Тэр хүнээ сард 500 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байна. Тэгэхээр энэ эдийн засгийн хямралтай холбоогүй байгаа биз дээ.

-Халагдсан хүмүүс шүүхэд хандсан гэсэн үү?

-Тийм. Шүүхэд хандахаас өөр арга байгаагүй. Ажлын захиалга тасрахгүй байхад цалингаа цагт нь тавихгүй, хууль бусаар хүмүүсийг халж байна. Манайхаас халагдсан хоёр залуу инженер хувийн лабораторид ажиллаж байна лээ. Энэ мэтээр чадварлаг инженерүүдээ халаад байвал 57 жилийн түүхтэй Монголын ганц томоохон лаборатори хаалгаа барихад ойрхон байна. Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболд "80 гаруй ажилтан гарын үсгээ зурж, ийм нөхцөл байдалд ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн өргөдөл манай холбоонд ирүүлсэн. Үүний дагуу газар дээр нь ирж асуудлыг сонслоо. Ажилтнуудын тавьсан шаардлага үнэнд ойрхон юм байна. Эндхийн удирдлагууд ёс зүйгүй аашилж байна. Хууль зөрчсөн тушаалаа эргэж харах хэрэгтэй гэхэд "Үгүй. Шүүхэд өгвөл өг” гэж баатарлаг загнаж байгаа нь ард нь ямар нэгэн хүчтэй хүн, намын ивээл байгаа нь тодорхой. Төрийн өмчийн хороо гурван талын ажилчдын хурлыг хийж байсныг би мэдэхгүй. Асуудал хүндэрсэн байна. Хүний амьдралаар ингэж тоглож болохгүй” гэв.

Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт гарах заалт бий. Хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа хүн тэтгэвэр тогтоолгохоор өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 насандаа гарч болно. Харамсалтай нь ажлаа өгөхийг өөрөө хүсээгүй 2-3 хүнийг "Хортой нөхцөлд ажиллах хугацаа чинь болж” гээд хүчээр шахуу тэтгэвэрт гаргасан байх юм. Үүний зэрэгцээ дайны хажуугаар дажин гэгчээр шинжилгээний ажилд өдөр тутам хэрэглэдэг, хэдэн саяар үнэлэгдэх цагаан алтан тигель нь алга болсон байна. Гэтэл үүнд удирдлагууд нь анхаарал хандуулж, олж илрүүлэх арга хэмжээ авахгүй байгаа аж. Нүүр нүүрээ харан суугаа хэрнээ хоёр өөр зүйл ярих тэдний асуудлыг шүүх хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдсэн бололтой. Мөн ажилтнууд Геологийн төв лабораторийн санхүүд аудит, шалгалт хийх шаардлагатайг Төрийн өмчийн хорооныхонд дуулгаж байлаа.

Ч.БОЛОРТУЯА 

Геологийн төв лабораторид гай нүүрлэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани