- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Утааг бууруулах нь ухамсраас л шалтгаална
Хүйтэн өвөл хаяанд ирлээ. Жилийн жилд хүйтрэхээр л монголчууд хотын утааны асуудлыг эргэж санадаг жишиг одоо ч гэсэн байсаар л байна. Сүүлийн хоёр жилд шинэчлэлийн Засгийн газар хотын утаанаас салах зорилгоор олон төсөл хэрэгжүүлсэн. Эдгээрээс утааг бууруулах түлшний хэмнэлттэй утаагүй зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдсан нь иргэдийн талархлыг хүлээсэн билээ. Гэхдээ иргэд утаа одоо ч гэсэн буураагүй байна гэдгийг шүүмжилсээр байна. Харин албаныхан сүүлийн хоёр жилд утаа харьцангуй буурсан гэж буй. Түүнчлэн харахад утаа ихтэй харагдаж байгаа ч хоёр, гурван жилийн өмнөхөөс хортой шинж чанар нь эрс буурсан гэдгийг онцолж буй билээ.
Ямартай ч Ус цаг уур, орчны шинжилгээний газрын албан мэдээллээр бол Улаанбаатар хотын агаар дахь хүйтний улирлын хүхэрлэг хийн хэмжээ 2012 онтой харьцуулахад 40 хувиар буурсан байгаа юм. Мөн агаар мандал дахь хүйтний улирлын азотын давхар исэл 2012 оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувь, нарийн ширхэглэлт тоосонцорын агууламж 28 хувиар тус тус буурчээ. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурч л байна. Цаашдаа үүнээс ч илүү хэмжээгээр бууруулах шаардлага бий. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор иргэдэд "төслийн зуух”-ыг 85 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Уг зуухыг олгох хугацаа өнгөрсөн оны өвлийн улирлаар дуусгавар болсон ч өнөөг хүртэл айлууд хангалттай авч чадаагүй байгаа юм. Тиймээс энэ удаад 66 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болж байна. Энэ жил 16000 айл, өрхөд шинээр утаагүй зуух олгохоор "Цэвэр агаар” төслийнхөн ажиллах аж.
Уг нь өнгөрсөн жил "Цэвэр агаар” төслийнхөн нийслэлийн гэр хороолол дахь 160 мянга гаруй өрхөд утаагүй зуухыг тарааж дууссан гэх мэдээллийг өгч байсан. Гэтэл бодит байдалд өнөөдөр айл, өрх бүр утаагүй зуух хэрэглэж чадахгүй л байна. Нөгөөтэйгүүр улсын төсвөөс татаас өгөн байж, гэр хорооллынхонд үнэгүй шахуу худалдсан зуух хар зах дээр дамын наймаачдын гарт орж байгаа нь нууц биш болсон. Энэ мэт асуудлыг шийдвэрлэх зорилгоор тодорхой ажлууд хийдэг ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Магадгүй өнөөдөр гэр хорооллын 160 мянга гаруй өрх бүгд түлшний хэмнэлттэй утаагүй зуух хэрэглэвэл агаарын бохирдол эрс буурах нь дамжиггүй. Гэвч нэг хэсэг нь хар зах дээр гаргаж, дамлан наймаалаад, нөгөө хэсэг нь зуухаа буруу галлах жишээний. Товчхондоо бол нэг талд нь хүмүүс утааг бууруулах гээд хэрэндээ л ажил хийгээд байна. Нөгөө талд нь гэр хорооллын иргэд өөрсдийн ухамсаргүй, эсвэл амьдрахын төлөөх гэх нэрээр хямд зуухыг дамлан наймаалж байгаа юм. Энэ янзаар байвал утааг бууруулж, цаашлаад утаагүй хот болно гэдэг бараг л мөрөөдөл болов уу.
Эцсийн дүндээ утааг бууруулах, утаагүй болох эсэх нь иргэн хүн бүрийн л ухамсрын асуудал юм. Нэгэнт утаагүй орчинд амьдрахыг хүсэж байгаа бол төр засгаас хэрэгжүүлж байгаа нэг боловч бодлогыг дэмжих л ёстой шүү дээ. Ядахдаа л хүйтний улиралд гэрийн дулаалгаа сайн хийж, дулаан алдагдлыг бууруулах, цаашилбал, орон гэрийнхээ дулааны асуудлыг гал түлэхгүйгээр цахилгаанаар шийдэх гэх зэрэг олон боломж бий. Хэрвээ гэрийнхээ дулаалгыг цахилгаанаар шийдвэрлэж, утаа гаргахгүй байхаар болбол Агаарын бохирдлыг бууруулах сангаас иргэдэд цахилгааны хөнгөлөлт эдлүүлж л байгаа. Энэ мэт олон боломж бий. Боломжийг ашиглахгүй, магадгүй ашиглахыг ч хүсээгүй байж, иргэн Та өнөөдөр "Улаанбаатар хот утаатай байна” гэж хашгирах хэрэг байгаа гэж үү.
Хүн бүр эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлээд утаагүй, цэвэр нийслэлийн төлөө байж чадвал энэ олон хийж байгаа ажлууд үр дүнд хүрч л таарна. Өвөл хаяанд ирлээ. Энэ өдрүүдэд нийслэлийн хороо, дүүргүүдэд утаагүй зуухны захиалгыг аваад эхэлчихсэн байна. Мөн нийслэлээс дулаалгын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй билээ. Өөрөөр хэлбэл, хүйтний улирал ойртохтой зэрэгцээд албаныхан утаагүй өвөлжихийн төлөө хийх ёстой ажлуудаа аль хэдийнэ эхэлчихлээ. Одоо иргэн бүр иргэний үүргээ биелүүлж, утаагүй хотын төлөөх санаачилгуудыг хэр чадлаараа дэмжих л үлдэж байна. Утааг бууруулах нь зөвхөн нийслэл хотын захиргаа, эсвэл Агаарын чанарын албаныхны хийх ёстой ажил биш юм. Ерөөс аливаа ажлыг хамтаараа хийсэн цагт л илүү сайн үр дүн гардаг билээ.
Л.Дэлгэр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||