- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсээ үнэд хүргэх “Цахилгаан торгоны зам”-д нэгдэхийг уриалав
-"Coal Mongolia-2014"-
"Coal Mongolia-2014” олон улсын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Манай улсад нүүрс ашиглаж, олборлох лиценз эзэмшигч 250 гаруй компани
бий. Эдгээр компани нүүрсээ тус тусдаа хүрздэж, хувингаар зөөх биш
нэгдэж, үндэсний хэмжээний хувьцаат компани байгуулаад дэлхийн зах зээлд
өрсөлдөх боломж бийг чуулганд оролцогчид онцлон тэмдэглэж байв.
"Цахилгаан торгоны зам” нэртэй төслийг БНХАУ санаачлан хэрэгжүүлж энэ
чиглэлээр эрчимтэй ажиллаж эхэлжээ. Энэ төсөлд манай талаас компаниуд
оролцож байгаа бөгөөд үндэсний компаниуд хамтарвал амжилттай ажиллах
боломжтой аж.
Торгоны зам бол Төв Ази Дундад Ази болон Ази Европыг холбосон түүхэн
зам. Энэ нь зөвхөн худалдаа арилжаа хийхээр хязгаарлагдахгүй тухайн
үедээ глобальчлалын үндсийг тавьсан, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох
гүүр болж байсан гэж үздэг.
Тэгвэл түүхэн торгоны замыг орчин цагийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн
"Цахилгаан торгоны зам” хэмээн нэрийдэж, түүгээр эрчим хүч түгээх Ази,
Европыг холбосон суваг бий болгох ашиг сонирхлоороо улс орнууд нэгджээ.
Үүнд нүүрсний баялаг нөөцтэй, нүүрсээр эрчим хүч гаргах боломжтой Монгол
Улс нэгдэх нь хар алтаа зохистой ашиглах том гарц гэдгийг нүүрс
олборлогчдод санууллаа.
Цахилгаан торгоны замд Орос нефтээрээ, Монгол нүүрсээрээ, Хятад салхин
эрчим хүч, Казахстан нар, нүүрсний эрчим хүчийг ашиглах замаар нэгдэх
боломжтой. Торгоны зам нь Монголын эзэнт гүрний үед бий болгосон
Хархориноос Европ тивийг холбосон хамгийн дөт зам. Энэ замд нэгдэхийн
тулд монголчууд нүүрсний ордынхоо дэргэд цахилгаан станц байгуулаад олон
улсын эрчим хүчний замд нийлүүлье гэсэн санал юм.
Монголын нүүрсний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
Үүний үр дүн юу вэ? Нэгдүгээрт, Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг
нэмэгдүүлнэ. Гол нь нүүрсний олборлолтын зардлыг бууруулна. Хоёрдугаарт,
урд хөршийн ашиг сонирхолд ч нийцнэ.
Монголд нүүрсний 170 тэрбум тонн нөөц бий гэсэн таамаг бий. Судалгаа хийвэл үүнээс илүү нөөц байх боломжтой. Тэгэхээр Монголын компаниуд нэгдэж, дэлхийд тэргүүлэх компани болж болно.
Техник технологийн хөгжлийг дагаад эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэрүүд бий болно. Удахгүй нүүрс шороо болох магадлалтай. Тиймээс нүүрсээ дарж хэвтэхгүй, дараагийн шинэ технологи гарахаас өмнө яаралтай олборлож ашиглах хэрэгтэй хэмээн яаравчлахыг санууллаа.
Монгол Улс нүүрс экспортлогч биш, эрчим хүч экспортлогч орон болох боломж нь энэ юм.
Нүүрс олборлогч компаниуд хамтран ажиллаж, зардлаа багасгаж үр ашгаа дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах эхлэл хэдийнэ тавигджээ.
"Тавантолгойд үйл ажиллагаа явуулдаг компаниуд зайлшгүй хамтрах цаг болсон. Хамтраад нүүрс угаах ажлыг эхлүүлсэн. Цаашид хамтран борлуулах зэргээр нэг бодлого, нэг дэд бүтэцтэйгээр хамтран ажиллана” гэж "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ярилаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||