Уул уурхайн яам болон Монголын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбооны төлөөлөл өчигдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь экспортын хэмжээ, орлогыг нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, жоншны металлургийн ба флотацын баяжмалын чанар, стандартыг сайжруулах, хүдэр баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, үр ашгийг нь дээшлүүлэх зорилготой аж.
Шинэчлэлийн Засгийн газраас төрийн зарим ажил үүргийг ТББ-уудаар гүйцэтг үүлэх хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хөгжилд химич эрдэмтэд, мэргэжилтн үүдийн хамтын ажиллагааг ханган, хайлуур жоншны сэдэвчилсэн судалгаа хийх, олборлох, баяжуулан боловсруулах үйлдвэрлэлийг хөгж үүлэхэд хамтран ажиллаж буй гэнэ.
Монгол
Улсын эрдсийн түүхий эдийн нөөцийг ашиглан "Монголын хайлуур жонш
хөтөлбөр” боловсруулах, судалгааны ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийн нөөцийн
хэмжээг өсгөх, дэвшилт техник, технологи нэвтрүүлэн салбарын бүтээмжийг
нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад
орнуудын ижил төстэй ТББ-уудтай хамтран сургалт явуулахад дээрх санамж
бичиг ач холбогдолтой юм байна.
Ц.БОЛОР
mongolnews