- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нийслэлчүүдийн хорхоотой араа буюу "Нүүрс"
Үүнээс гадна иргэд өвлийн бэлтгэл ажлаа сайн хангаад байгаа бололтой. Хөдөө орон нутгийн хувьд хийх ажил ихтэй байх бөгөөд малын тэжээлээс эхлээд бэлдэх зүйл их бий. Харин тэд үүнийгээ бүрэн хангаж дуусчээ. Тодруулбал: энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхийн 49.5 сая мал өвөлжинө хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
Сум, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих гэнэ. Малчид өвлийн бэлтгэлийн хүрээнд 1.2 сая тонн өвс, 22.7 мянган тонн сүрэл, 39.2 мянган тонн ногоон тэжээл, 29.6 мянган тонн үйлдвэрийн болон 37.4 мянган тонн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө 93.3 хувьтай биелүүлжээ.
Харин Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавраар 28.4 мянган тонн өвс, 4 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь дунджаар 66.2 хувьтай аж. Аймгууд өвс бэлтгэх төлөвлөгөөгөө сайн бүрдүүлсэн ч тэжээлийн нөөц хангалтгүй байгаа тул худалдан авахаар тогтжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн сумд 42.7 сая, Архангай аймгийн сумд 50 сая, Хөвсгөл аймгийн сум бүр 2-3 сая төгрөг эрсдэлийн сандаа байршуулсан байна.
Мөн малын тэжээлийн хивэгний ханш эрс өсч буйтай холбогдуулан үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан найман гурилын үйлдвэрээс 763.9 тонн хивгийг тонн тутамд нь 200 мянган төгрөгөөр хямдруулан Улаанбаатар, Төв аймгийн малчдад олгоод байгаа юм байна. Энэ мэтчилэн хөдөө орон нутгийнхан өвлийн бэлтгэлээ хангаад байгаа бол Нийслэлчүүд мөн нүүрс модноос эхлээд бэлтгэл хийжээ. Нийслэлийн хэмжээнд нүүрсний үнэ ханш жижиглэн болоод портер нүүрсний үнэ өндөр байна хэмээн иргэд хэлж буй. Өнөөдрийн байдлаар жижиг шуудайтай Налайхын нүүрсийг 3000-3500 төгрөг бөгөөд хэрэв 10-аас дээш авсан тохиолдолд 2500 төгрөг болгон хямдруулах аж.
Мөн хаягдал мод их гардаг захын түрээслэгчид өөрсдөө түлж хэрэглэхээс гадна жижиглэн худалдаачид түүж гадаа 6000 төгрөгөөр борлуулдаг байна. Худалдаачдын хувьд мөн адил түрээс төлдөг ба зам дагуу түлээ, нүүрс зарах нь ашигтай байдаг гэнэ. Учир нь хүмүүс машинтайгаа бөөндөж авах нь их болсон бөгөөд "Цайз” захын гадна жижиг шуудайтай мод 1500-1800 төгрөг, 50 кг шуудайтай мод 6000 төгрөг бол Налайхын нүүрс 3000-3500 төгрөгний үнэтэй байна.
Харин БЗД-ийн Амгалан өртөө болон Цайз зах дээрх нүүрсний жижиглэнгийн болон бөөний үнэ ханшийн судалгаа хийхэд Цайз зах дээр Налайх, Багануурын уурхайн нүүрс ихэвчлэн зарагдаж, Амгалан өртөө орчимд Алагтолгойн нүүрсийг портер машинаар зарж байлаа. Одоогоор 1 тн нүүрсний үнэ дунджаар 100 000-120 000 төг (Багануур, Налайх, Алагтолгой) байна. Харин налайхын өндөрлөгөөтэй гурван тонн нүүрс 300-280 мянган төгрөг, Багануур 350 мянга, алаг толгой өндөрлөгөөгүйг 220-210 мянган төгрөгийн үнээр тус тус борлуулж байна.
Энэ мэтчилэн үнэ ханшаар худалдаалж байгаа юм байна. Цаг агаар хүйтрэх тусам үнэ ханш өсөх хандлагатай байдаг учир иргэд нүүрсээ портероор нь авч өвлийн бэлтгэлээ базаасан байна. Зарим айл өрхүүд хараахан худалдан авч амжаагүй байгаа аж. Энэ мэтчилэн Нийслэлчүүдийн өвлийн бэлтгэлийн гол зүйл болох нүүрс мод ийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм. Үнэ ханш цаашид өөрчлөгдөх эсэх нь таамаг төдий байна. Өнөөдрийн энэхүүүнэ ханш иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлээд байгаа билээ. Учир нь эдийн засгийн хямралтай үед нүүрсний үнэ хүртэл өсөх нь тийм ч таатай биш. Гэр хорооллын айл өрхүүдийн хувьд нүүрсний үнэ шүдний өвчин болоод байгаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||