Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төмөр зам тойрсон ээдрээ Монголоор дуусахгүй

Өргөн цариг уу эсвэл нарийн цариг уу? гэж нэг хэсэг маргаан болсоныг та санаж байгаа байх. Эцэст нь, улс орны эв нэгдэл хөгжлийн хэтийн төлвөө бодъё гээд нарийнаар тогтсон. Ямар царигтай зам хааш нь татах нь улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай огт хамаагүй гэцгээсэн. Гэвч энэ мэт төмөр зам тойрсон асуудал зөвхөн манайхаар дуусаагүй гэдгийг Дундад Азийн орнуудын өмнө тулгараад төмөр тойрсон ээдрээ харуулж байна. Их гүрнүүдийг стратегийн чухал түүхий эд, баялагт хүрэх замд байрладаг транзит орон болж байгаагийн хувьд өнөөдөр Киргиз улс төмөр зам, тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудалтай хамгийн ихээр тулгарч байгаа аж.

Энэ асуудлыг шийдэх арга зам, тулгарч байгаа бэрхшээл ба эрсдэл, хэтийн төлөвийн талаар Киргизийн Үйлдвэрлэл хөгжүүлэх, экспортыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого ба логистикийн асуудал хариуцсан үйлдвэр худалдааны тэнхимийн тэргүүлэгч Кубат Рахимов "РЕГНУМ” сайтар ярилцлага өгсөнийг хүргэе. Төмөр зам цариг гэлтгүй, төмөр зам нь өөрөө ямар их асуудал болж хувирдаг талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Уншаад үзэхэд ер илүүдэхгүй гэж санагдлаа.

Кубат Рахимов Дундад Азийн төмөр замуудын тухай:

Хятад глобал давшилт эхлүүлээд байна

-Киргизийн логистикийн төслүүд одоо ямаршуу байдал байна вэ?
-Харасмалтай нь, хөгжлийн нэгдсэн төсөл байхгүй байна. "2017 он хүртэлх тогтвортой хөгжлийн үндэсний стратеги”-д тээврийн төслүүдийг "Простоквашино тосгоноос бичсэн захидал” аятай тун ойлгомжгүй тусгасан. Тосгоноос бичсэн захидлыг жаал хүү бичиж эхлээд, дараа нь муур нь үргэлжлүүлээд, нохой төгсгөдөг шүү дээ. /Жаал хүү, нохой, муур, шууданч Печкины адал явдлыг харуулсан хүүхэлдэйн киноны баатрууд/ Уг нь бол улсыг хөгжүүлэх төлөв нь бүс нутгийг цогцоор нь хөгжүүлэх янз бүрийн хувилбарыг агуулж байх ёстой. Бүр тодруулбал стратегийн төлөвүүд.
Зөвлөлтийн үед Киргиз ССР-ийн төмөр зам нэг том сүлжээний хэсэг байсан. Киргиз ССР-ийн өмнөд нутагт байрладаг төмөр замын өртөөнүүд Дундад Азийн төмөр замд хамаардаг, энэ төмөр замын төв нь Ташкентэд байв.
Харин Киргизийн хойд нутгийн төмөр замын бүх бүтэц Алма-Атын төмөр замд хамаардаг. Энэ хоёр нийлээд ардын аж ахуйн нэгдмэл цогцолборыг бий болгодог байлаа.

ЗХУ нь Европоос төдийгүй бусад Азиас өөрийгөө тусгаарладаг, хамгаалдаг байсан тул Киргиз, Тажикистан нь Хятад руу гарцгүй байв. Ийм гарц бий болгох талаар Зөвлөлтийг задарсны дараа л бодож эхэлсэн.
Зөвлөлт задарсны дараах үе нь улс орнууд нэг нэгнээсээ тусгаарлах гэсэн оролдлого хийж байснаараа онцлог. Казахстан нь Оросын нутгийг транзит болгон ашиглахгүйн тулд тойрч гарах төмөр зам барьж байв. Узбекистан нь Казахстан ба Туркмений нутгийг транзит болгон ашиглахгүй гэсэндээ өөрийнй гэсэн зам тавьсан гэх мэт. Үнэн хэрэг дээрээ Зөвлөлт задарсны дараа үүссэн улсууд нь хөрш зэргэлдээ орнууддаа итгэхгүй байсан болохоор л олон тэрбум ам.долларыг төмөр зам барихад зарцуулж байсан юм. Иймд тусгаар улс болсноос хойш ямар нэгэн глобал юм байгуулсан, бүтээсэн гэж ярих нь тэнэг хэрэг.

Зөвлөлтөөс уламжлагдан ирсэн 20 мянга гаруй км урт, бэлэн ажиллаж байсан дэд бүтцийг ашиглахгүй байна гэдэг ямар ч утгагүй тэнэг зүйл.
Энэ бүхний үр дүнд Төв Азийн хил залгаа улсуудтайгаа тээвэрлэлтийн хөнгөлттэй нөхцөл бүрдүүлэхийн оронд тойрсон зам барих гэсэн бизнесийн хувьд хамгийн харалган шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргах нь дэд бүтцийн лобби, олон улсын санхүүгийн байгууллагуудад ашигтай байлаа. Үр дүнд Киргизээс бусад Төв Азийн орнууд тойрсон төмөр зам барихын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудад өр тавьсан. Гэхдээ эдгээр зам нь одоо нэгэнт бүрэлдсэн логистик сүлжээнд хэрэгтэй ч гэдээ бүгд бүс нутгийн шинжтэй гэсэн том асуудалтай.

-"Торгоны их зам” нэртэй асар том төслийн нэг хэсэг болсон Хятад-Киргиз-Узбекистан гэсэн төмөр зам байгуулахыг Бишкек зөвшөөрөх үү?
-Хятадын санал болгосон энэ төслийг эдийн засгийн бүслүүр гэж хэлэхэд бэрх. Үнэн хэрэг дээрээ энэ бол бүгдийг хамарч, бүх талаас хийж байгаа давшилт ба энэ давшилтад үйлчлэх дэд бүтцийн дагуул үйлчилгээ.
Олон улсын санхүүгийн байгууллагуудаас гадна хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн цар хүрээнд санаа зоволгүйгээр дэд бүтцэд хөрөнгө мөнгө гаргаж чаддаг цорын ганц улс нь Хятад.

"Транссибийн өрсөлдөгч бий болгох” шаардлага энэ тэр гэсэн үгээр халхавч хийж байгаа ч энэ төмөр зам нь Хятадад тээвэрлэлтийн өөр хувилбар бий болгох, Дундад Азийн зах зээлд шууд гарцтай болоход л шаардлагатай байгаа юм.

Энэ төсөл нь Киргизийн хувьд хоёр эрсдэл дагуулж байгаа. Үүнд:
-Бүс нутагт Узбекистаны тэргүүлэх байдал нэмэгдэх. Учир нь, энэ төмөр замыг нээвэл цорын ганц транзит улс нь Киргиз болж хувирна. Өнгөц харахад ийм байдал Киргизд ашигтай мэт. Гэтэл сул дорой байдал, газар нутгаа удирдах чадваргүй байдлаас нь хоёр дахь эрсдэл үүдэн гарч байгаа юм.
-Улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдах. Одоогийн байдлаар төрийн эрх мэдлийг хувиарлахад нэлээд хавчигдаж шахагдсан Өмнөд нутгийн элитийн зарим төлөөлөгчид тусгаар тогтнохыг хүсэхгүй гэсэн баталгаа алга. Цуврал усан цахилгаан станц гэсэн том давуу тал, шахалт үзүүлээх хөшүүрэгтэй тэд төмөр замын тусламжтайгаар Узбекистан руу гарцтай болвол бүс нутгийн тэнцвэрийг өөрт ашигтайгаар эргүүлж чадна. /Киргизийг тусгаар улс болсон цагаас хойш Төрийн өндөрлөгт өмнөд ба хойд нутгаас гаралтай хүмүүсийн тэнцвэрийн асуудал ямагт чухал байсаар ирсэн. Иймд Ерөнхийлөгч хойд нутгийнх бол Ерөнхий сайд өмнөд нутгийнх г.м.-тайлбарыг "РЕГНУМ”/

-Тэгвэл Бишкекийн тавьсан ямар нөхцлийг хангавал энэ төмөр замыг хэрэгжүүлэх боломжтой вэ?
-Улс орны эдийн засгийн аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой. Ингэхлээр юуны өмнө дотоодын логистикийн сүлжээг хөгжүүлэх ёстой. Эс бөгөөс газар нутаг дотроо бутарч магадгүй.
Иймд тавигдах нөхцлийг хоёр бүлэг болгон хувааж болно. Үүнд:
1.Геополитикийн. Нэгдүгээрт, цэргийн техник, амьд хүч, давхар байлдааны зориулалтаар ашиглаж болох техникийн транзитийг хориглох. Батлан хамгаалах үйлдвэрлэлд ашиглах боломжтой үйлдвэрийн тоног төхөөрөмж транзитаар тээвэрлэхийг хориглох. Хоёрдугаарт, хилийн хэлэлцээр дуусаагүй, газар нутгийн маргааныг бүрэн шийдээгүй байгаа улсын чигт төмөр зам тавигдах ёсгүй. Энэ асуудал Узбекистан, Тажикистанд хамааралтай.

2.Эдийн засгийнх. Нэгдүгээрт, төрийн өрийг нэмэгдүүлэх байдлаар энэ төмөр замыг барих ёсгүй. Энэ төсөл нь манайд /Киргиз/ гэхээс илүүтэйгээр Хятад Узбекистан хоёрт хэрэгтэй тул энэ хоёр шууд хөрөнгө оруулалт хийх эсвэл төр ба хувийн хэвшил хамтарсан түншлэлийн зарчмаар барих хөрөнгө мөнгийг нь гаргаг. Хоёрдугаарт, "Өмнөд ба Хойд” чиглэлийн төмөр замын барихад нэн тэргүүнд анхаарна. Эхлээд Киргизийн бүх бүс нутгуудыг холбоод зөвхөн дараа нь транзитийн боломжийг авч үзнэ. Зөвхөн ийм дарааллаар.

-Хятад ийм нөхцлийг зөвшөөрөх үү?
-Ойрын хугацааны, дунд хугацааны төлөвт ийм нөхцөл БНХАУ ашиг сонирхолд нийцэхгүй. Харин урт хугацааны ирээдүйд бол нийцэж таарах байх.

-Энэ төслийг хэрэгжүүлж эхлэвэл Киргиз нь Хятадыг эдийн засгийнхаа гол түншээр сонгож авлаа гэсэн үг болох уу? Ийм байдалд Орос ямар хариу өгөх бол?
-Орост одоо олон зүйлийг үндсээр өөрчилсөн хөдөлгөөн болж байна. Оросын төрийн сүлд нь хоёр толгойт бүргэд байдаг атал саяхныг хүртэл европ руу харсан бүргэд нь ази руу харсан ихэрийгээ чадсаар ирсэн. Алс Дорнод, Сибирийг хөгжүүлэхэд чигэлсэн хөтөлбөр болгон хааш яаж, алдаа мадаг ихтэй байлаа. Харин одоо энэ байдал өөрчлөгдсөн. Орос экспортын урсгалаа Хятадын зүг эргүүлж байна.
Өрнөдийн авсан хориг арга хэмжээний үр дагаварыг хараахан бүрэн утгаар нь мэдэрч амжааагүй байгаа Оросоос өдгөө Хятад нь бүх талаараа хүчирхэг байна. Иймд "Торгоны их зам” төсөлд Киргиз оролцохыг Орос зөвшөөрсөн үгүйгээс үл хамаараад ашиг сонирхлын зөрчилдөөн гарах нь зайлшгүй. Учир нь, Дундад Азийг Орос өөрийн геополитикийн ашиг сонирхлын бүс гэж хараад сурчихсан.
"Торгоны их зам”-ыг Хятад зайлшгүй хэрэгжүүлнэ гэдгийг Орос сайн ойлгож байгаа тул энэ төсөлд ямар байдлаар нэгдэх тухай асуудлыг одооноос шийдэх шаардлагатай болж байна. Ингэхгүй л бол Хятад их чадварлагаар бөгөөд эелдгээр Оросыг замаасаа зайлуулна.

-Хэрэв Бишкек төсөлд оролцохыг зөвшөөрөл Хятадын нөлөөнд бүрэн орох аюул хэр бодит болж ирэх вэ?
-Баримтыг харахад л болно. Киргизийн төрийн өр асар их, бүгдийг нь дэд бүтэц байгуулах төсөл хэрэгжүүлэхдээ бий болгосон. Киргизийн эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд энэ бол том асуудал юм шүү. Төр нь их хэмжээний өр тавьсан бол түүнээ төлөх үгүй бол оронд нь ямар нэг зүйл өгөх ёстой. Иймд бид үнэн хэрэг дээрээ Хятадын эрхэнд орчихсон. Киргизийн орд газрын тэн хагаасаас илүү нь Хятадын мэдэлд байна. Хятад ба Киргиз хоорондын барааны эргэлтийн 96,5 хувийг Хятадаас хийж байгаа бэлэн бүтээгдэхүүний экспорт эзэлж байгаа бол ердөө 3,5 хувийг өнгөт болон үнэт металл, арьс шир, мод, шатах тослох материал гэсэн Хятадын түүхий эдийн импорт эзэлж байна.
Яаж ч бодсон энэ бол эрх тэгш бус байдал.
Харамсалтай нь, Киргиз өмнө нь тулгараад байгаа олон асуудлын ядаж талыг нь ч шийдчихэж чадахгүй байгаа сул дорой улс. Киргизийг Гаалийн холбоо, Евразийн эдийн засгийн холбоо зэрэгт гишүүн байлаа гээд Москва ч тэр Астана ч тэр манай улсын тусгаар тогтнох хугацаандаа хуримтлуулсан өрийг бидний өмнөөс төлөхгүй.

-БНХАУ нь Киргизийг тойрулаад зам тавьж чадах уу?
-Ийм зам байгуулагдчихсан. Казахстанаар явж байгаа. Киргизийг оролцуулсан төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлаас мөнгө олохын тулд 16 жилийн турш хэлэлцсээр л байна. Хятад-Киргиз-Узбекистан төмөр замын төслийг бий болсон цагаас хойш нийт 16 ширхэг ТЭЗҮ-г бэлдсэн. Тухай бүр ТЭЗҮ-г гаргахад санхүүжилт хийгдсэн байдаг.
Еврейчүүдийн тухай нэг онигоон дээр гардаг шиг л юм болж байна. Онигоон дээр өмгөөлөгчийн компаний эзэн тэтгэвэрт гараад бүх ажлаа хүүдээ шилжүүлсэн тухай гардаг. Гэтэл нэг өдөр хүү нь "Аав аа, би таны 30 жилийн турш ялж, шийдэж чадахгүй байсан хэрэг дээр ялчихлаа” гэж хашхирсаар ороод ирж. Гэтэл аав нь үсээ зулгаан уурлаад "Би усан тэнэг хүү өсгөжээ. Наад хэрэг чинь л манай гэр бүлийг 30 жилийн турш тэжээж байсан юм шүү” дээ гэсэн гэдэг.
Нөхцөл байдал яг адил. Өөрөөр хэлбэл Төмөр замыг хэн ч барих гэж хичээгээгүй. Шинэ сайд гарч ирээд л төслийн нэг хувилбарыг санал болгоно. ТЭЗҮ-ийг өөрчлөн гаргана. Үүнд зориулагдсан тусламжаас л орлого олох гэж тэр шүү дээ. Ердөө л энэ.

-Киргизид тохиросон өөр төслүүд бий юу?
-Манай улсад хоёр стратеги байна. Үүнд:
1.Орд газар ба эдийн засгийн том төвүүдийг холбосон богино зам барих. Асар том зүйлийн араас хөөцөлдөх шаардлагагүй. 50-100 км үргэлжилсэн бодит шаардлагатай тодорхой төмөр замд анхаарал тавих хэрэгтэй. Киргиз тусгаар улс болсон цагаасаа хойш Узбекистан шиг, эсвэл бүр тийм ч баян биш Тажикистан шиг жил болгон 30 км урттай төмөр зам бариад явсан бол өнөөдөр хэдийн 600 км урт зам бэлэн болчихсон байх байлаа.

2.Дотоодын харилцаа холбоог хөгжүүлсэн шинж чанартай цогц төмөр замын сүлжээг буюу "Умард-Өмнөд” чиглэлийн төмөр замыг бий болгох. Үйлдвэрлэлийн хүч ба стратегийн төлөвлөгөөг тооцон үзэх юм болж манай улсын орд газруудын газар зүйн байрлалыг голоо болгох шаардлагатай. Киргизийн орд газруудын бараг 80 хувь нь Таласс, Жалал-Абад, Ош, Баткен мужуудын зааг дээр байрласан байгаа.
Ийм учраас энэ бүс нутагт төмөр зах зайлшгүй шаардлагатай, тэр тусам Киргиз Гаалийн холбоо, Евразийн эдийн засгийн төсөлд орох гэж байгаагаа тооцож үзвэл бүр ч барих хэрэгтэй. Одоо Чуйн хөндийгөөр явж байгаа сүлжээ нь Казахстаны нутгаар чөлөөтэй дамжин Тараз хотоор Таласс мужийн нутаг руу орж Токтогул руу гарч ирдэг. Дараа Жалал-Абад, дараа нь Ош руу уруудаад, Кызыл-Киюгаар Баткен ордог. Хэрэв Баткенээс замыг эргүүлж Тажикистаны төмөр замтай холбвол бид Тажикистаныг тэдний  эсрэг Узбекистанаас аваад байгаа тээврийн бүслэлтээс нь гарахад туслана.

Гэхдээ энэ төсөл нь Киргиз улс Гаалийн холбоонд элсэж, Узбекистан хөршүүдээ бүслэн боох бодлогоо үргэлжлүүлсэн хэвээр нөхцөлд л хэрэгжих боломжтой. Хэрэв энэ хоёр нөхцлийг ядаж нэг нь үгүй болвол төсөл транзит зам гэдгээрээ ашиггүй болж хувирна. Гэхдээ л төмөр замын богино урттай холбоосуудын хувилбар зайлшгүй шаардлагатай хэвээр.
Төмөр замын энэ хувилбарт сул талууд бий л дээ. Өртөг ихтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт шаардсан төсөл. Гэвч Киргиз улс уул уурхай-эрчим хүч-төмөрлөгийн кластеруудаа хөгжүүлэхийг хүсч л байгаа бол ийм төсөл нь объектив зайлшгүй шаардлагатай байдал.

-Хэрэв Хятад-Киргиз-Узбекистан төсөл эсвэл түүнээс гадна өөр нэг хувилбарыг хэрэгжүүлж эхлэвэл Киргиз транизт улс гэдгээс ашиг олж чадах уу?
-Би наад боломжид чинь пессимист байдлаас ханддаг. Хятад өөр аль нэг улсад транзит хийж мөнгө олох боломж олгоно гэдэгт найдах нь тэнэг хэрэг. Казахстан-Киргиз-Тажикистан гэсэн төмөр замыг транзит тээвэр хийж ашигтай ажиллана гэж тооцох нь сонин. Яах вэ Казахстаны тал хээр нутагт ийм боломж байж болох ч Киргизийн газрын онцлогоос болоод төмөр зам барих өртөг нь эрс нэмэгддэг.
Киргиз транзит улс гэдгээрээ ашиг олох боломжтой гэж орилдог улс төрчдөд хандаж хэлэхэд дэлхийн бөмбөрцөгийг илүү сайн судлаад, өөрийн цар хүрээ, боломжоо бодитоор үнэлж бай.

-Төмөр зам барих төсөлд Узбекистан оролцох бол уу?
-Яг одоогоор Узбекистан нь Камчикийн давааг нүхлэн тоннель гаргаж байгаа бөгөөд 2016 оноос "Ангрен-Пап” шугам ажиллаад эхэлнэ /Энэ төмөр зам нь Камчик даваагаар нэвт гарж Ферганы хөндийг Узбекистаны бусад хэсэгтэй холбож өгнө-тайлбарыг "РЕГНУМ”/
Тэр өдрөөс эхлэн Узбекистаны төмөр зам нь нэгдмэл сүлжээ болж хувирах юм. Энэ байгуулалтад зориулаад Хятад 455 сая ам.долларын зээл гаргаад өгчихсөн байгаа.

Энэ бүхэнд давхар санаа агуулагдаж байгаа юм. Узбекистан нь хөрш Тажикистантайгаа харилцаагаа хэвийн болгоход анхаарахын оронд логистик бүслэлтэд оруулан мужруулах нь дээр гэж үзэж байгаа хэрэг юм шүү дээ. Ингэснээр 2016 оноос хойш Тажикистаны Согд мужаар явж байгаа Узбекистаны Ферган муж ба бусад нутгийг холбосон 106 км транзит төмөр юу ч биш болж хувирах тул замаа татан буулгасан ч болно.
Иймд Дундад Азийн төмөр зам гэдэг нь тухайн нэг улс болгоны геополитикийн аль нэг туйл руу чигэлснээс үүдэлтэй тусгал гэдгийг маш сайн ухамсарлан ойлгож байх ёстой. Улмаар, хөрөнгө оруулалт хийгдэх боломж байлаа ч гэсэн аль нэг төслийг хэрэгжүүлэхээр муйхарлан зүтгэж болохгүй.

Эх сурвалж: www.assa.mn
Төмөр зам тойрсон ээдрээ Монголоор дуусахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани