Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Содном: Оюутолгойн гэрээнд яаралтай ганц л өөрчлөлт хийх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.СОДНОМТОЙ ярилцлаа.
 
-Улс төр, эдийн засгийн хүнд нөхцөлд шинэ Ерөнхий сайд томилогдлоо. Хүндрэлээс гарах эхний алхам мөн үү. Энэ талаар яриагаа эхэлье?
-Хүндрэлтэй байдлаас гарах нөхцөл нь Ерөнхий сайд томилсон явдал гэж үзэж болохгүй. Харин шинэ Ерөнхий сайд ямар бодлого хэрэгжүүлэхээс хамаарна. Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа УИХ дээр Гурван асуудал дээр анхаарна. Нэгд, эдийн засаг. Хоёрт, эдийн засаг. Гуравт, эдийн засаг" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, шинээр томилогдсон Ерөнхий сайд цаашид ерөнхийд нь эдийн засгийг сайжруулна гэсэн зүйлийг ярьсан. Үүн дээр нь нэмээд, тодруулаад үйлдвэрлэл, үйлдвэрлэл, үйлдвэрлэл гэж хэлмээр санагдсан. Учир нь, үр ашигтай үйлдвэрлэл хөгжиж байвал эдийн засаг сэргэдэг. Энэ зорилт руу чиглэсэн бодлогыг шинэ Ерөнхий сайд хэр сайн хэрэгжүүлж чадахаас эдийн засгийн хүндрэлээс гарч чадах уу, улам хүндрэх үү гэдэг хамаарна.
 
-Үйлдвэрлэлээ дэмжвэл жил хагасын дотор эдийн засаг сэргэнэ гэж та үзэж байна уу?
-Бүтэн хагас жил гэдэг бага хугацаа. Энэ хугацаанд шинэ, шинэ том үйлдвэрүүд бий болж, үйлдвэрлэл нзмэгдэж, үр ашгаа өгч бүх зүйл засагдчихна гэж байхгүй. Харин үлдсэн хугацаанд ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх ямар бодлого. тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлэх вэ гэдэг чухал. Нэг жил зургаан сарын хугацаанд шийдсэн асуудал нь цаашид үйлдвэрлэл хөгжихөд үндсэн суурь болж чадвал эдийн засаг сайжирна.
 
 
-УИХ дахь цөөнхийн бүлэг шинэ Ерөнхий сайдыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Хэрвээ МАН засагтай хамтрахгүй бол ямар үр дагавар гарах вэ?
-МАН-ын Засгийн газарт оролцохгүй гэж байгаа нь нэг талаараа зөв. Нэгэнт олонхи болсон намын нөхдүүд бүх асуудлыг хариуцлагатай үүрнэ гэж авсан учраас эцсийг нь хүртэл үүрч гарах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа нь зөв. Энд хариуцлагын тухай ярьж байгаа юм. Засаг, төрийг авч, удирдаж явна гэдэг том хариуцлага. Энэ хариуцлагатай ажлаа хийж чадах уу, үгүй юү гэдгийн төлөө мэрийж, ухаалаг ажиллах тал руу нь шахаж байна гэж харж байна. Энэ зөв шаардлага.
 
-Зарим хүн МАН хамтрахгүй бол шинэ Засгийн газар ажиллаж чадахгүй гэх юм. Нэг хэсэг нь МАН том тохироо хийх гээд шантаажилж байна гэх. Ер нь шинэ засгийн бүрэлдэхүүнд багтахын тулд МАН-д тохироо хийх шаардлага байгаа юу?
-Ер нь МАН хэдэн хүнээ Засгийн газарт сайд болгоно, болгохгүй гэдэг шалтгаанаас болж хамтарч ажиллахгүй гэж хэлээгүй байх. Харин цаашид ямар ямар бодлого хэрэгжүүлж, ямар арга хэмжээ авч ажиллахаас нь шалтгаалж шийдвэр гаргана гэж байх шиг байсан. Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал ярвигтай байсан ч цаг алдалгүй томилсон нь сайн. Ямар ч байсан бодлого зангидах хүнтэй боллоо. Одоо заавал 14 хоног гэж сунжрахгүйгээр Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг хурдан шийдэх хэрэгтэй. Засгийн газрын бүрэлдэхүүний олонхийг нь юм уу, эсвэл бүгдийг нь УИХ-ын гишүүн биш, Ерөнхийлөгчийн ярьж байгаа шиг "дан дээл"-тэй байх шаардлагын дагуу сонгох хэрэгтэй болов уу. Хамгийн гол нь өөр өөрийн хариуцсан яам, салбарынхаа мэргэжлийн, туршлагатай байх нь мөн чухал.
 
-Сонгуульд олонхийн суудал авсан намын дарга нь Ерөнхий сайд болно гэж намуудын дүрэмд заасан байдаг. Гэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд намын даргын албан тушаалгүй. Энэ нь шинэ Ерөнхий сайдын сул тал бөгөөд дахиад л нам, фракцын зөрчил үүсч, эрх мэдлийн хуваагдал үүсгэж болзошгүй. Мөн засаг тогтвортой байх боломжгүй болно гэж үзэж байгаа хүн бий. Таны хувьд хэрхэн харж байна бэ?
-Эрх мэдэл хуваагдах магадлал өндөр харагдаж байгаа нь үнэ. Ер нь фракц битгий хэл намуудын талцдагийг буруу гэж үздэг. Улс төрийн намууд дундаас хоёр том нам гэж АН, МАН-ыг ярьдаг. Энэ намууд нь үзэл баримтлалын тухай их ярьдаг. Яг үнэн хэрэг дээрээ үзэл баримтлалыг нь сонсохоор ялгагдах юм байхгүй. Сонгуулийн үед ямархуу амлалт хэлбэл олонхийн санал авах вэ гэдгээс шалтгаалж үзэл баримтлал нь үргэлж гуйвж байдаг. Тэгээд нам дотроо фракц үүсгэнэ. Фракц нь намуудын зөрчлийг улам гүнзгийрүүлж байгаа. Улс төрийн нам огт хэрэггүй гэж хэлэхгүй. Гэхдээ улс төрийн энэ олон нам эргээд улс орны хөгжилд гай болж байна шүү дээ. Нам, фракцаараа талцаад ажил урагшлуулдаггүй. Улс орны эрх ашиг гэж ярихаас илүү нам, фракцуудынхаа эрх ашгийг өмнөө тавьж байна. Үндсэн хуулийн суурь заалт бол Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг. Гэтэл өнөөдөр манайд эсрэгээрээ засгийн бүх эрх улс төрийн нам, фракцын эрх мэдэлд орсон. Ард түмэн улс орноо хэрхэн хөгжүүлж, яаж авч явах таЛаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж оролцох ямар ч эрх мэдэл байхгүй. Энэ нь үндэсний хэмжээний том гажуудал.
 
-Үүнийг засч, салах боломж байна уу?
-Салах боломж бий. Ард түмний мэдэлд засгийн эрхийг өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд бүх сум, аймаг, хотын дүүргээс иргэд өөрсдөө нэр дэвшүүлж тэр дундаас гарч ирсэн гишүүдээс Улсын Их Хурлыг бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн багадаа 300-400 гишүүнтэй байх ёстой. Тэдгээр гишүүн нь сум, аймаг дүүргээс гарч ирвэл тэр л жинхэнэ ард түмний төлөөлөл. Улсын бага хурлаа бол томилдог, Тэнд нь хууль эрх зүйн, эдийн засгийн, бусад салбарын мэргэжлийн бүрэлдэхүүнтэй байх. Хууль боловсруулж, түүнийгээ баталдаг байх. Гэхдээ боловсруулсан хуулийг нь амьдралд хэрэгжих боломжтой юу, үгүй юү гэдгийг Их Хурал нь шийддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ард түмний засаглал болж байгаа Улсын Их Хурлынхаа хяналтын дор хууль гаргадаг, боловсруулдаг бага хуралтай байх хэрэгтэй. Үүнийг л шийдэж чадвал нам болж талцсан, бүлэг фракц болсон бужигнаанаас салж чадна.
 
-Өнөөгийн эдийн засгийн байдлыг эдийн засгийн хямрал гэхээс илүү засаглалын хямралаас үүдэлтэй гэж ярьж байна. Таны хувьд хаанаас үүдэлтэй хүндрэл гэж харж байна вэ?
-Хоёулаа нөлөөлсөн. Эдийн засгийн хямралын шинж тэмдгүүд илэрч байна. Эдийн засгаа зөв замаар удирдаж чадахгүй байгаа нам, засгаас болж засаглалын хямрал болчихож байгаа юм. Үүнийг өөрчлөхийн тулд төрийн тогтолцоогоо өөрчилж, үйлдвэрлэлд л гол анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.
 
-Одоогийн нөхцөлд шинэ үйлдвэрлэлийн төсөл гэхээс илүү Оюутолгой, Тавантолгой төслийг урагшлуулах нь зөв сонголт байх болов уу?
-Зөвхөн энэ хоёр толгой биш л дээ. Өөр бэлэн төслүүд хувийн хэвшлийн томрохон компаниудад байна. Жишээ нь, МАК дээр хэрэгжихэд бэлэн эдийн засгийн үр ашигтай хоёр төсөл байна. Эхнээс нь хэрэгжүүлээд эхэлчихсэн байна. Дорноговийн Цагаан суваргын зэсийн ордыг ашиглах төслийн үйлдвэр байгуулах ажил хэдийнэ эхэлчихсэн. Уулын үйлдвэр нь бэлэн болчихсон, одоо баяжуулах үйлдвэрээ барих үлдсэн байгаа. Хэрвээ энэ төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр Засгийн газраас дэмжлэг үзүүлбэл эргээд тавхан жилийн дотор зээлээ төлөх чадвартай. Улсын экспортыг 500 сая ам.доллараар нэмэгдүүлнэ. Цаана нь Даланжаргалан суманд нэг сая тонны цементийн үйлдэр барьж байна. Мөн л багахан дэмжлэг олгоход ашиглалтад орно. Энэ үйлдвэр ашиглалтад орвол манай улс цементийн хэрэглээгээ 100 хувь хангаж, гадагшаа валют урсгахаа болино. Ойролцоогоор 100 сая ам.долларын импортыг орлоно шүү дээ. Энэ мэтчилэн олон ашигтай төсөл хувийн хэвшлийнхэнд бий.
 
-Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажлыг дахин эхлүүлсэн байгаа. Үндэсний ком-паниуд хөрөнгө оруулалтын эрхийн 51 хувь, гаднын хөрөнгө оруулалттай ком-панид 49 хувийг эзэмшүүлэх Засгийн газрын тогтоолтой. Энэ хэр зөв шийдэл вэ?
-Миний хувьд үүнийг зөв шийдвэр гэж харж байгаа. Тавантолгойн 50-51 хувьд нь Монголын төрийн болон хувийн хэвшлийнхэн нийлээд ажиллана. 49 хувьд нь гаднын хөрөнгө оруулагчийг оролцуулна. Гэхдээ гаднын ямар хөрөнгө оруулагчийг оруулах вэ гэдэг асуудал чухал байгаа. Хэрвээ зөвшөөрөх боломжтой бол Хятад, Орос, тэгээд Азийн бусад орны аль нэгэн компанийг сонгож тус бүрт нь 16 хувийг эзэмшүүлэх нь зөв юм шиг санагддаг. Ийм хэлбэрээр хөрөнгө оруулагчаар оролцохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
 
-Яагаад заавал энэ хувилбарыг дэвшүүлж байгаа юм бэ?
-Учир нь, манайх Хятадын, эсвэл Оросын нутгаар дамжихгүйгээр нүүрсээ борлуулж чадахгүй. Хэрвээ Тавантолгойн ордод хувь оролцоо байх юм бол тухайн улсын компани аяндаа өөрийнхөө нутгаар худалдан авах, эсвэл тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх сонирхол бий болно. Хоёрдугаарт, коксжих нүүрсний үнэ буурч байгаа үед энэ хувилбарыг сонгох нь ашигтай. Нэгэнт л Хятад, Оросын компанийнхувьоролцоотойбайхаддамжин худалдах улсад аль болох илүү үнээр худалдах сонирхол хоёр хөрщид бий болно. Өөрөөр хэлбэл, зах зээл олох, тээвэрлэх энэ хоёр гол нөхцөлийг шийдвэрлэхэд энэ хоёр хөршийн компанийг сонгосон нь илүү дэм болно. Тиймээс хоёр хөршдөө тус бүр 16 хувийг, үлдсэн 16 хувийг худалдан авагч нь Япон байх юм уу, Солонгос байх уу гэдгийг сонгож өгч болно. Үр ашиг талаас харвал энэ хувилбар илүү боломжтой гэж харжбайгаа юм.
 
-Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын асуудал хойшилсоор хоёр жил боллоо. Энэ хооронд манайх 34 хувиа зарах хүртэл яриа гараад байгаа шүү дээ?
-Одоогийн хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлөө өөрчлөхгүй бол Оюутолгойтой холбоотой асуудал, хэрүүл маргаан 20, 30, цаашлаад 50 жил ч тасралтгүй үргэлжилнэ. Учир нь, хөрөнгө оруулагчийн сонирхол аль болох өртөг, хөрөнгө оруулалтаа нэмж, ашгаа багасгаж, Монголын талд ногдох ашгийн татвар болон хувьцааны ногдол ашгийг бага байлгах зорилготой ажиллаж байгаа. Энэ нь өөрөө шударга хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа, сонирхол биш. Тэгэхээр хөрөнгө оруулалт, өртөг зардал гэж хэрүүл хийхээ больж хөрөнгө оруулалтын гэрээнд л өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэрээнд ганцхан л өөрчлөлт хийх шаардлага байгаа. Татвар, хувьцаа гэдэг асуудлаа орхиж одоогийн дагаж мөрдөж байгаа хуулийн дагуу манайд орж ирэх ёстой татвар, орлогоо шууд борлуулалтын орлогоос авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн борлуулалтын орлогоос Монгол Улс ногдол ашгаа авдаг болох хэрэгтэй. Зарчмын хувьд үүнийг л шийдэх ёстой. Үүнийг шийдээгүй нөхцөлд хөрөнгө оруулалт, өртөг, зардал ямар байх вэ гэсэн хэрүүл үргэлжилж, асуудал ч шийдэгдэхгүй. Хэрхэн шийдэх үндсэн аргаа олж чадахгүй байгаагаас төсөл нь ч урагшлахгүй, хоёр жил гацаанд байна шүү дээ.
 
-Манай улс өргүй биш, өртэй байж үзсэн. Гэхдээ өрөө төлж биш, хүчингүй болгож үзсэн. Тэгвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд Засгийн газрын баталгаатай хоёр орчим тэрбум ам.долларын өр үүсгэсэн. Үүнийг 2017 оны эхний улирлаас төлөх ч хаанаас, ямар эх үүсвэрээр төлөх нь тодорхойгүй байна. Их өр шиг хүчингүй болгох боломж байхгүй шүү дээ?
-Намайг Ерөнхий сайд байх үед манай улс 10 тэрбум ам.долларын өртэй байсан. Гэхдээ тэр нь ЗХУ буюу нэг л улсаас авсан өр. Зээлийн нөхцөл өнөөгийнхөөс тэс өөр гэсэн үг. Жилийн дөрвөн хувийн хүүтэй. Гэхдээ хуучин таван жил өнгөрч, шинэ зээл авах үед хуучин зээлийг хүүгүй болгодог нөхцөлтэй байв. Энэ нь Монгол, ЗХУ-ын харилцаа өвөрмөц байсантай холбоотой. Харилцан өгөх, авах зарчмаар хамтарч ажилладаг байсан. Тиймээс л зээл олдож байгаа дээр нь авч байх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Тухайн үед зээлээр авсан мөнгөө дандаа бүтээн байгуулалтад зарцуулсан. Мөн хоёр тал өвөрмөц харилцаатай гэдгээ баталж 10 тэрбумын "Их өр"-ийг хучингүй болгосон. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын авсан зээлийг үүнтэй зүйрлэх ч хэрэггүй. Хүү өндөр, зээлээс чөлөөлөгдөх горьдлого байхгүй, маш хатуу нөхцөлтэй. Ер нь бол зээл авч огт болохгүй биш болно. Гэхдээ авсан зээлээ үр ашгаасаа төлж чадах тийм төсөлд эх үүсвэрээр зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, юу хийхийн тулд зээл авах вэ гэдгээ боддог байх ёстой гэсэн үг. Эхлээд бонд гаргаж зээл үүсгэчихээд, сүүлд нь юунд зарцуулах вэ гээд бодож байгаа нь их тэнэглэл. Энэ л алдаа болоод байна шүү дээ.

Э.Мөнхцэцэг /Үндэсний шуудан/
Д.Содном: Оюутолгойн гэрээнд яаралтай ганц л өөрчлөлт хийх хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани