Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэт үйлдвэр 155 сая ам доллар зээлж хөрөнгө оруулагчдын ноогдол ашгийг өгчээ

Монголчуудыг тэжээж тэтгэсээр ирсэн Эрдэнэт үйлдвэр шинэ удирдлагатай болоод  багагүй хугацааг өнгөрүүлж байна.  Гэвч сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрээр Эрдэнэт шинэ дарга нартай болоод ч сайжирсангүй. Саяхан Үндэсний аудитын газраас тус үйлдвэрт шалгалт хийж их хэмжээний зөрчил дутагдал илрүүлсэн байх юм.
Мөнгөн хөрөнгийн зохистой харьцаа алдагдаж төлбөрийн чадвар мууджээ
Эрдэнэт үйлдвэр ХХК санхүүгийн тайлангаа бэлтгэхдээ НББОУС 27, НББОУС
28-д заасны дагуу охин компаниудынхаа санхүүгийн тайланг нэгтгээгүй, хараат
компаниуддаа оруулсан хөрөнгө оруулалтыг өмчийн аргаар бүртгэж тайлагнаагүй
байна. Эрдэнэт үйлдвэрт мөнгөн хөрөнгийн хомсдол бий болсон тул "Ocean partners
UK Limited” компаниас 110.0 сая ам.долларын , Ростехнологи Төрийн өмчийн
корпорациас 45.0 сая ам.долларын зээл авч хөрөнгө оруулагчдын ногдол ашиг
төлөхөд зарцуулсан байна. "Ocean partners UK Limited”
компаниас авсан дээрх 110.0 сая доллар буюу  221,812.3 сая төгрөгийн зээлийн төлбөрийг урьдчилж орсон орлого дансаар бүртгэж богино хугацаат өр төлбөрийн
ангиллыг буруу илэрхийлжээ.  "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл өмнөх оноос 7,705.7 сая төгрөг, авлага 28,974.0 сая төгрөг, богино хугацаат өр төлбөр 193,399.9 сая төгрөг, урт хугацаат өр төлбөр 6,063.6  сая төгрөг ,ерөнхий болон удирдлагын зардал 47,470.9 сая төгрөгөөр тус тус өссөнтэй холбогдон мөнгөн хөрөнгийн зохистой харьцаа алдагдаж төлбөрийн чадвар муудсан байна.
Тендер зарлалгүйгээр 24 сая ам долларын гэрээ хийж, 14 сая ам доллар алджээ

 "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бараа материал, үндсэн хөрөнгийн нийлүүлэлтийг үйлдвэрийн ОХУ-ын талын хувь эзэмшигч Ростехнологийн охин компани LAOAG Technical & metallurgical services LTD компани нийлүүлж байна.  Компанийн тухай хуулийн 89.1-д заасны дагуу эдгээр компаниуд сонирхлын зөрчилтэй бөгөөд хуулийн 89.5-д "Компани тухайн тайлангийн хугацаанд хийсэн сонирхлын зөрчилтэй хэлцлийн тоо, хэлцэл хийсэн этгээд, хэлцлийн үнийн талаарх мэдээллийг жилийн тайландаа тусган нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан боловч холбогдох мэдээллийг жилийн тайланд тусгаагүй байна. Мөн 2012 онд ОХУ-ын талын хувь эзэмшигч Ростехнологийн саналын дагуу "Stock International GmbH, inerals and Metals Group”LtD, Metallic Impex Corp компаниудтай сонгон шалгаруулалтгүйгээр 24.3 сая ам.долларын гэрээ хэлцлүүдийг
хийжээ. Дээрх компаниудын нийлүүлсэн үндсэн хөрөнгө аудитын багийн хийсэн
цахим хуудсаарх үнийн судалгаагаар 10,747.6 сая төгрөгийн өндөр үнэтэй байна.

13,2 сая ам долларын үнэтэй ган бөмбөлөг худалдан авчээ

Тус үйлдвэрт 2012 онд гэрээний дагуу ган бэлдэц нийлүүлсэн МҮХК ХХК, Эс
Си Эм ХХК, Аж богд трейд ХХК-ийн үнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс
худалдан авсан үнэтэй харьцуулан үзэхэд 7,776.9 сая төгрөгөөр илүү байна.
Эрдэнэт үйлдвэрийн 2012 онд хийгдсэн ган бөмбөлгийн бэлдэцийн захиалгын
дүнгийн 44 хувийг Minerals& metals group (PTE) LTD компанитай ямар нэг сонгон
шалгаруулалтгүйгээр 1 тн-ыг нь 1100 ам.доллараар тооцон 12.0 мянган тн буюу 13.2
сая ам.долларын Ф80 ган бөмбөлгийг харьцангуй өндөр үнээр нийлүүлэх гэрээ
байгуулжээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,
ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д "Худалдан авах ажиллагаанд ил тод,
өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг
баримтална” гэж заасныг зөрчжээ. "Эрдэнэт үйлдвэр” ХХК бэлтгэн нийлүүлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байхад хариуцлага тооцоогүй байна. 2012 онд 300,000 ам.доллар
буюу 417.6 сая төгрөгөөс дээш бараа материал нийлүүлсэн бэлтгэн нийлүүлэгчдийг түүвэрлэн шалгахад нийт 29 аж ахуйн нэгж 21,6 тэрбум төгрөгийн бараа, материалыг хугацаа хоцроож нийлүүлсэн боловч гэрээний хариуцлага тооцоогүй байна.
 
 
Татварын Ерөнхий газартай заргалдахаар 691 сая төгрөг алджээ

Эрдэнэт үйлдвэр ХХК 2011 онд ашигт малтмалын нөөц ашигласны татварт 5,532.0 сая төгрөгийг дутуу төлсөн хэмээн нөхөн төлүүлэхээр тогтоосон төлбөрийн актын үндэслэлийг шалгуулж татварын зөвлөх үйлчилгээ авахаар тус компани ЮС ХХК-тай гэрээ байгуулжээ. Гэтэл энэ асуудлыг  Татварын байгууллагынхан өөрсдөө шийдвэрлээд буруу зөвийг тогтоогоод өгчихөж. Үүний үр дүнд 12.5 хувь буюу 691.0  сая төгрөгийг зөвлөх компанид олгожээ. Татвар төлүүлэхээр тогтоосон актыг
хүчингүй болгох асуудлыг Татварын ерөнхий газарт хандаж шийдвэрлүүлэлгүй
хувийн компаниар зуучлуулсан нь тус компаниас ихээхэн хэмжээний илүү зардал
гарахад хүргэжээ.
Эрдэнэт үйлдвэр 155 сая ам доллар зээлж хөрөнгө оруулагчдын ноогдол ашгийг өгчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани