- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Ганбаатар: Оюутолгой гуравхан жилийн дараа Сэлэнгийн усыг хоолойгоор татна шүү
УИХ дахь Бие даагчдын зөвлөл даваа гарагийн мэдээллээ хийж, Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хамтран ажиллах санал
ирүүлсэн болон, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх зарим хуулийн төслүүд,
мөн улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудын талаар байр сууриа
илэрхийлэв. Өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хорооны дарга
Ц.Даваасцрэн, Х.Болорчулуун гишүүнтэй хамт мэдээлэл хийсэн бол энэ удаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүрэлцэн ирж олон асуудлаар байр сууриа
илэрхийлсэн юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт харагдахгүй байсан нь
Лондонд хуралд суусантай холбоотой ажээ.
-Та саяхан Англид очиж Олон улсын хуралд суугаад ирсэн гэлээ. Ямар учиртай хуралд суугаад хэзээ ирсэн хэрэг вэ?
-Би өнгөрсөн 18-наас 21-нийг дуустал Английн Лондон хотод дэлхийн 35 орон оролцсон Олон улсын томоохон хуралд оролцоод ирлээ. Энэ хурлаар уул уурхайн баялагийг тухайн баялагийн эзэн орны хөгжил, дэвшилд хамгийн үр дүнтэй, ашигтайгаар хэрхэн зохицуулж, хэрэглэх вэ гэдгийг тал талаас нь нарийн судалгаа, дүгнэлттэй хэлэлцсэн ихээхэн үр дүнтэй хурал, зөвлөлгөөн боллоо. Дэлхийн 35 орны парламентын гишүүд оролцсон энэ хуралд Нээлттэй нийгэм форумаас намайг нэр заан урьсан нь Оюутолгойн асуудлаар төдийгөөс өдий хүртэл тодорхой байр суурин дээр бат зогсож байгааг минь үнэлсэн хэрэг юм болов уу гэж ойлгосон.
-Хурал дээр Монголд авч хэрэгжүүлмээр санал санаачлагууд гарсан уу. Ямар асуудлыг голчлон авч хэлэлцдэг юм байна. Ер нь ямар үр дүнтэй хуралдаад ирсэн тухайгаа сонирхуулахгүй юу?
-Ази, Латин Америк, Африк тивийн парламентын төлөөллүүдтэй ялангуяа уул уурхайгаас үүдэн улс оронд нь байгаль экологи, хүмүүнлэгийн тодорхой асуудал үүссэн, гамшиг нүүрлэсэн улсуудын төлөөлөгчидтэй уулзаж санал бодлоо солилцоход бидний хийгээд яваа тэмцэл цагаа олсон, их зөв зүйтэй юм гэдгийг сайн ойлголоо. Магадгүй бүр илүү далайцтай, шийдвэр гаргагчдыг улам илүү шахаж шаардах, гадны хөрөнгө оруулагчидтай цаг алдалгүй хэлэлцээрийн ширээнд суухыг улам илүү ойлгуулсан хурал боллоо гэж дүгнэж байна.
Английн парламентын тодорхой гишүүдэд Монгол Улсын уул уурхай, ялангуяа стратегийн томоохон ордууд дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээллээ ойлгуулсан. Тэр дундаа Рожер Гейл гэдэг Английн парламентын нөлөө бүхий гишүүнд өнөөдөр Монгол Улсын уул уурхай, түүний эргэн тойронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар маш сайн ойлголт төрүүлж чадсан.
Энэ удаагийн чуулга уулзалтад оролцсон дэлхийн 35 орны парламентын гишүүд барууны өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагч, уул уурхайн томоохон компаниуд ядуу буурай орнуудад хүчээр тулган хүлээлгэх зарчим баримталж жинхэнэ XXI зууны колончлол явуулж байгаагаас үүдэн дэлхий тэр чигээрээ баян, ядуугийн хоёр туйлд хуваагдан, ноцтой тэгш бус байдалтай болоод байгааг хурцаар шүүмжлэн ярилцлаа. Ядуу буурай орнуудын асар их баялагтай уурхайнууд дээр дэлхийн томоохон компаниуд дэндүү шударга бус хуваарилалтын зарчмаар шулуухан тонон дээрэмдэх ажиллагаа явуулж байгааг тодорхой жишээ баримттай, цаг хугацаатай нь шүүн ярилцсан. Энэ байдлаас богино хугацаанд, яаж хамгийн үр дүнтэй гарч болохыг ч ярилцлаа.
-Таны хувьд ямар асуудлыг хурлын төлөөлөгчдөд танилцуулсан бэ. Ер нь Монгол Улсын уул уурхайн өнөөгийн байдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж чадсан уу?
-Миний хувьд Монгол Улсыг төлөөлөн дэлхийн энэ томоохон хуралд оролцсоны хувьд хурлын төлөөлөгчдөд хандан уул уурхайн баялагаасаа болж ихээхэн хохирол амссан, гадна хөрөнгө оруулагчдад хууртсан ядуу буурай орнуудын парламентын гишүүдээс бүрдсэн бүтцийн байгууллагыг НҮБ-ын дэргэд, бүр тодруулвал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муний туслалцаа, дэмжлэгтэйгээр байгуулахыг санал болголоо. Ялангуяа баялагийн хараал хүрсэн, уул уурхайгаас болж байгаль экологи, хүмүүнлэгийн ноцтой хохирол амссан улс орнууд харилцан мэдээлэл солилцох, үр ашигтай хамтран ажиллах чиглэлээр эхний алхмууд хийгдлээ гэж үзэж байна.
Жишээ нь Африкийн Зимбабе улсын Глинко гэдэг зэсийн уурхай дээр манайхаас долоон дор нөхцөл байдал үүсчихээд байгаа юм билээ. Мөн Индонезийн Фрипорт гэдэг зэсийн уурхайд жинхэнэ экологийн сүйрэл нүүрлэж, ард түмэнд нь ямар ч ашиггүй, аймшигтай байдал үүсчихсэн юм байна. Шинэ Гвинейд ажиллаж байгаа Рио Тинтогийн уурхайд 2000 уурхайчин, энгийн ард иргэдийн амь нас үрэгдсэн ч ард түмэнд нь ямар ч ашиггүй, зүгээр л баялагийг нь ухаж гадагш нь л зөөгөөд байгаа гэнэ. Энэ мэтчилэн жинхэнэ XXI зууны колончлол, тухайн улс орны баялгийг цөлмөн дээрэмдэж байгаа ил цагаан тонуул, хулгай луйвар уул уурхай дээр хамгийн тодорхой харагдаж эхэлжээ. Бүр сүүлдээ зүгээр нэг баялгийг нь тонон дээрэмдээд зогсохгүй эрх баригчидтай нь хуйвалдаж, авлига хээл хахууль нь дээд хэмжээнд хүрснээр зарим улсад иргэний дайн дэгдчихээд байгаа юм байна. Бид энэ байдалд төр засгийн зүгээс тодорхой дүгнэлт өгч, ялангуяа өнөөдөр Оюутолгойг дээрэмдэж авчихаад байгаа Рио Тинтотой одооноос хатуухан ярилцаж, нэг тийш учраа ололцохгүй бол хоёр дахь Шинэ Гвиней, Индонез болохгүй гэх газаргүй болчихоод байна. Асуудлыг илүү бодитойгоор харж, илүү тооцоо судалгаатай, нягт нямбай дүгнэлт хийж ард нийтээрээ тэмцэх цаг хэдийнэ болчихоод байна.
-Ядуу буурай орнууд хүчээ нэгтгэж ялангуяа НҮБ-ын тодорхой дэмжлэгийг авч чадвал уул уурхайн баялагаа гадны хөрөнгө оруулагчдад зүгээр шахуу тонуулж байгаа улс орнуудын эдийн засагт ихээхэн үр өгөөжтэй гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ ажил тийм ч амархан бүтэхгүй л болов уу. Жишээ нь манайд л гэхэд Оюутолгойг цээжээрээ хамгаалдаг улстөрчид олон бий шүү дээ?
-Мэдээж энэ асуудал олон олигархжсан улстөрчид, тодорхой бүлэглэлүүдийн эрх ашгийг шууд хөндөх болохоор ихээхэн эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарах нь тодорхой. Өнөөдөр ч Оюутолгойд элдэв бараа материал, хүнс, хоол шахаж халаасаа дүүргэдэг улстөрчид УИХ-д суучихаад, энэ асуудлыг бүх талаар эсэргүүцээд явж л байна. Хэдийгээр маш их эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой ч уул уурхайн баялагаасаа болж хэлмэгдэж, хохирч байгаа улс орнууд эвлэлдэн нэгдэж, мэдээллээ солилцон НҮБ-ын тодорхой дэмжлэгийг авсан тохиолдолд бидний тэмцэл тодорхой үр дүнд хүрэх нь гарцаагүй.
Одоо ойрын үед Олон улсын уул уурхайн үйлдвэрчний холбоонд хандаж тодорхой асуудлуудаар дэмжлэг авна. НҮБ-ын тодорхой хурлуудаар энэ асуудлыг яаравчлан хэлэлцүүлж тодорхой улс орнууд, бүс нутгийн уурхайнуудад хяналт шалгалт оруулах, дэмжлэг үзүүлэхээр болоод байгаа. Миний гаргасан НҮБ-ааc тусламж, дэмжлэг авах саналыг Индонези, Зимбабе, Танзани, Зүүн Тимор гэсэн орнууд халуунаар дэмжиж цаашид энэ асуудлаар нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн. Түүнээс гадна энэ хурал дээр ярилцсан бас нэг чухал зүйл нь уул уурхайн томоохон компаниудын санхүүг хэрхэн хянаж, түүнд бодитой дүгнэлт хийж болох талаар улс орнууд туршлагаа солилцсон явдал юм. Яг энэ асуудлаар Дэлхийн банкны энэ талын асуудал хариуцсан мэргэжилтэн ирж мэдээлэл хийсэн нь ихээхэн үр дүнтэй болсон.
-Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх ёстой татвар, бусад ногдол ашиг зогссоноор монголын эдийн засгийн өнөөдрийн хямралд нөлөө үзүүлсэн нь тодорхой. Оюутолгойн асуудлаар ихээхэн шүүмжлэлтэй ханддаг улстөрчийн хувьд өнөөдрийн нөхцөл байдалд ямар дүн шинжилгээ хийж байгаа вэ?
-Оюутолгойн баялагийн нийт мөнгөн дүн нь 300 тэрбум ам. доллар юм шүү дээ. Гэтэл ийм их баялагаас бид өнөөдөр юу ч хүртэж чадахгүй сууцгааж байна. Анх хөрөнгө оруулагчид Оюутолгойд 10 мянган ажлын байр шинээр бий болгоно, ДНБ- ний 30 хувийг нийлүүлнэ гэж амлаж байсан улс шүү дээ.
Өнөөдөр тэр амлалтаас хэрэгжсэн зүйл юу ч байхгүй. Оюутолгой монголчуудаас болж гацаагүй. Энэ 2014 оны эхний гурван улиралд Оюутолгойгоос 600 мянган тонн зэс, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гадагшаа гараад явчихсан. Борлуулалтынх нь мөнгө 2.1 тэрбум ам.доллар болчихоод байгаа. Рио Тинто монголын баялгийг дээд хэмжээгээр ухаж тэр хэрээр ашигтай ажиллаж байгаа. Ирэх жилийн төлөвлөгөөгөөр 816 мянган тонн зэс, 15.2 тонн алт, 34 тонн мөнгө гаргана гээд яг таг тооцоолчихсон байна лээ. Энэ бүх баялаг ямар ч гацаа, саадгүй гадагшаа урсаад гарна. Ямар ч саадгүй шүү. Монголчууд энэ бүх баялагаа гадагш нь урсгаж байгаа мөртлөө хууль ёсоор авах ёстой 130 сая ам. долларын татвараа өнөөдөр ч авч чадаагүй л сууж байна. Бүр сүүлдээ эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан 30 сая ам. доллар төлөхөөр болсон ч өнөөдрийг хүртэл тэр мөнгө манайд орж ирээгүй, шүүх дээр заргалдаад л явж байгаа. Энэ чинь одоо ер нь юу болж байгаа хэрэг вэ.
-Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллавал говийн газрын гүний усыг гуравхан жилд сорж дуусгана гэж зарим мэргэжилтнүүд тооцоо хийсэн байна лээ. Энэ үнэн үү?
-Үнэн байлгүй яах вэ. Яг өнөөдөр монголын усны мэргэжилтнүүд бүгдээрээ шахуу биеэ үнэлэгчид болчихоод, дуугарч чадахгүй байна. н.Батмөнх зэрэг ганц нэгхэн хүн л энэ асуудалд үнэн голоосоо санаа нь зовж, хөөцөлдөж яваа. Монголын томоохон гэгддэг усны мэргэжилтнүүд «Монголын говийн усыг Рио Тинто ашиглахад ямар ч сөрөг үр нөлөөгүй» гэсэн бичгэн дээр гарын үсгээ зурж нэг ёсондоо хэдхэн халтар төгрөгөөр биеэ үнэлэн, монголын говийг усгүй болгохоор Рио Тинтотой хуйвалдчихаад ичих ч үгүй гэлдэрцгээж явна.
Ингэж хэлсний минь төлөө тэд намайг шүүхэд өгөөсэй билээ. Яг үнэндээ Рио Тинто гурван жилийн дараа говийн усыг дуусгаад Сэлэнгэ мөрний усыг хоолойгоор соруулж эхлэнэ. Энэ бол баталгаатай зүйл шүү. Говийн хөрс, ургамлыг доороос нь тэтгэж байдаг говийн газрын гүний ус буюу усан сангийн асуудал өнөөдөр хамгийн ноцтой асуудал болоод байгаа. Би энэ талаар хоёр ч удаа ноцтой мэдэгдэл хийж төрийн гурван өндөрлөгүүдийн санаа бодлыг ийш нь хандуулах гэсэн боловч үнэхээр хүчин мөхөсдөөд байна. Одоо бүр цөхөрч байна. Хойшдоо яадаг ч юм билээ, заримдаа яахаа ч мэдэхгүй бухимдах үе олонтоо ирэх юм. Гэхдээ би зүгээр суухгүй, эцсээ хүртэл тэмцэх л болно.
Өглөөний сонин
Д.Түвшин

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани