- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
О.Сайнбуян: “Чалко”-д төлөх өрийг нэг сарын дотор ч төлчих боломжтой
"Эрдэнэс МГЛ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуянтай ярилцлаа.
-Компанийнхаа цар хүрээ, ордынхоо нөөцийн хэмжээтэй харьцуулахад яг тэр хэмжээндээ үйл ажиллагаа нь сайн явж чадахгүй байгаа. Бид аль эрт л 20 сая тонн нүүрс баяжуулах тухай ярьж байсан. Гэтэл яг олборлосон нүүрсээ үзвэл таван сая тонныг л олборлож байгаа. Баяжуулах, боловсруулах тухай асуудал зүгээр л ярианы төвшиндөө яваад байна.
-Үүний гол шалтгаан нь юу байна вэ?
-Гол шалтгааныг гадаад зах зээл гэж ярьдаг. Энэ нэг шалтгаан нь мөн л дөө. Гэхдээ үүнээс гадна бидний бодлого, менежмент, төлөвлөлт гэх зэрэг асуудал нь илүү чухал асуудал юм.
-"Эрдэнэс Тавантолгой” компани 2015 онд IPO хийнэ гэж байгаа. Тэр боломж нь хэр байна вэ?
-Угаасаа аль эртнээс л 2015 онд хийнэ гээд л ярьж байсан. Одоо ч гэсэн ярьсаар л байна. Гэтэл өнөөдрийн байгаа байдлаас харвал юун IPO л байна шүү дээ.
-Тэгвэл яг хэдэн онд IPO хийнэ гэсэн үг вэ?
-Яг цаг хугацаа хэлэхэд бэрх байна. Бид хамгийн гол нь төр гэдэг үгийг хаячихаад, хувийн компани гэж тооцоод, хувийн журмаараа хөрөнгийн бирж дээр гаръя, тэгээд босгосон хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа явуулъя гэж харвал эхний ээлжинд өөрийгөө сонирхолтой, нээлттэй, үр ашигтай болгох ёстой. Бид нэгдсэн нэг үйл ажиллагаатай болчихвол дээрх үзүүлэлтүүд дээшилнэ гэж үзэж байгаа.
-Нэгдсэн үйл ажиллагаа гэдгийг тодруулахгүй юу?
-Яг энэ сэдвээр би сая илтгэл тавилаа. Тэгэхээр бид Тавантолгойн бассейныг нэг нэгээр нь салгаад байгаа юм. Замын асуудал яригдахаар зам дээрээ нэг хамтраад, усны асуудал яригдахаар бас хамтраад л, цахилгаан станц яригдахаар цахилгаан станц дээрээ өөр бас нэг компанитай хамтрах ч юм уу. Энэ мэтээр нэг нэгээр нь шийдээд байдаг байдлаасаа татгалзъя. Тавантолгойн бассейнаа тэр чигт нь томоор нь харъя. Нэг бүтцийн нэг менежменттэй болгоё гэж байгаа юм. Төр оролцоод, ингэе, тэгье гэхээр хувийн хэвшлийнхэн нь хойшоо суугаад. Хувийн хэвшлийнхэн хамтраад, бид ийм ажил хийе гэхээр төрийнхөн нь хойшоо суугаад. Ийм нөхцөлд УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр нь явж өгөхгүй байна шүү дээ. Тэгэхээр нэгэнт төрийн эзэмшлийн хувийг төлөөлж байгаа "Эрдэнэс МГЛ” компани нь "Энэ бүх асуудлаа томоор нь харж, хамтаръя” л гэж байгаа юм. Ингээд бүгдээрээ хамтраад асуудлаа тодорхойлоод, шийдвэрлэх гарцаа олоод, төр засгийнханд ч нэгдсэн бодлогоор дуу хоолойгоо хүргэе гэсэн санаачилга юм.
-"Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн "Чалко”-д төлөх ёстой өрийн асуудал байгаа. Энэ өр төлөгдөж дуусаж байгаа юу?
-Өр бол нэг их сонин зүйл биш. Ердөө 150-160 сая ам.долларын л асуудал шүү дээ. Бид арчаагүйдээ л өр гэж том зүйл яриад байгаа. Бид 2014 онд 11 сая тонн нүүрс олборлох гэж байна. Үүний дөрөвний нэгтэй л тэнцэх хэмжээний нүүрс шүү дээ. Ганцхан жилийн олборлолтын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний нүүрсэн дээр бид улс орноороо хямраад байх шаардлагагүй. Бид л арчаагүй байгаагаасаа болж энэ өрөнд хямраад байгаа юм.
-Хэзээ төлж дуусгахаар байна вэ?
-Төлье гэвэл нэг сарын дотор ч төлчих боломжтой.
-"Эрдэнэс Тавантолгой” энэ ондоо багтаад баяжуулах үйлдвэрийнхээ эхний хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ. Энэ онд хийж дуусгах боломж байна уу?
-Баяжуулах үйлдвэр дээр бид төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг авч үзье гэж байгаа. "Энержи ресурс” компани 15 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэртэй. Гэтэл тэрнийхээ нэг, хоёр тонныг л ашиглаж байна. Тэгэхээр бид үүнтэй зэрэгцээд л дахиж нэг үйлдвэр барина гэж байхаар өнөө маргаашдаа тэр үйлдвэрийг хамтраад ашиглаж болно. Энэ нэг шийдэл. Нөгөө талаас өмнөд бүс нутагт усны нөөц, бололцоо маш хүндрэлтэй байгаа. Тийм учраас япончууд сая биднийг урьж, хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийн технологийг нэвтрүүлье гэж байна. Гуравдугаар сарын дундуур энэ үйлдвэрийн анхны модуль нь ирж, бодитойгоор танилцуулагдах байх. Энэ технологийг бид Тавантолгойд нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж харж байна. Харин тэндээс гарсан нүүрсний стандарт худалдан авагчийн шаардлагад хэр нийцэх вэ гэдэг асуудал бий. Үүнийг хэлж мэдэхгүй байна.
-Гэхдээ тэр технологи нь огт туршигдаж байгаагүй гэдэг шүү дээ?
-Нүүрсэн дээр хэрэглэж байгаагүй. Түүнээс биш бусад төрлийн бүтээгдэхүүн дээр хангалттай туршигдсан. Бид эндээс нүүрсний дээж авч очоод, Японд туршиж үзсэн. Их боломжтой юм билээ. Харин гарч байгаа бүтээгдэхүүн хэрэглэгчийн шаардлагад хэр нийцэж байна вэ гэдэг нь дараагийн асуудал. Үүнийг судалж үзэх л ёстой.
-"Эрдэнэс МГЛ” компани бүтцийн өөрчлөлт хийж, төрийн мэдлийн "Багануур”, "Шивээ-Овоо” компанийн төрийн эзэмшлийг өөр дээрээ шилжүүлж авах асуудал яригдаж байсан. Энэ өөрчлөлт хийгдсэн үү?
-Тэр бүтцийн өөрчлөлт хийгдчихсэн байгаа шүү дээ. Манайх өөрийнхөө төлөөллийг ТУЗ-д нь томилчихсон. Бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааг шууд удирдлагаар хангаж ажиллаж байна. Оны өмнө эдгээр компаниудын хувь "Эрдэнэс МГЛ”-д шилжиж ирсэн байгаа.
-Энэ оны нүүрсний зах зээлийн төлөвийг хэрхэн харж байна вэ. Нүүрсний үнэ сэргэх найдлага байна уу?
-Олигтой сэргэж чадахгүй гэдэг нь хангалттай л харагдаж байна шүү дээ.
-Засгийн газраас энэ ондоо багтаад төмөр замаа ашиглалтад оруулна гэж байгаа. Та үүнд хэр итгэлтэй байгаа вэ?
-Ярианы төвшинд л байгаа ажил шүү дээ. Энэ ондоо багтаад ашиглалтад оруулна гээд байгаа. Гэтэл он гараад хоёр сар өнгөрчихлөө. Гэхдээ ямар ч байсан шахуу, дайчин ажиллаж байгаа. Бизнесийн, эрх зүйн тохироондоо хүрчихвэл ажил гайгүй явчих байх гэж бодож байна.
-Нэг хэсэг "Эрдэнэс МГЛ” компани хэтэрхий төрийн дарамтанд, улс төрөөс хараат байдалтай ажиллаж байна гэх шүүмжлэл өрнөдөг байсан. Одоо энэ байдал өөрчлөгдсөн үү?
-Биднийг удирдах, бодлого чиглэлээр хангаж ажиллах ёстой ТУЗ маань хэтэрхий төрийн хараат байгаа. Тэгэхээр бид Засгийн газрын өмчлөлд байж болно. Гэхдээ ТУЗ-ийнхөө бүтцийг эргэж харъя л гэж байгаа юм. Дэлхийд ноёрхлоо тогтоочихсон, хөгжил чиглэлийнхээ зорилгыг тодорхойлсон компаниудыг судалж байгаа. Энэ компаниудыг харахад хуучин Ерөнхий сайд, эсвэл Уул уурхайн сайд, Эдийн засгийн сайд байсан нөхдүүдээс 30 хувийг нь бүрдүүлсэн байдаг. Мөн зах зээл дээр ноёлж байгаа үндэсний топ менежрүүдээсээ бас 30 хувийг бүрдүүлээд, зах зээлийн судалгаа шинжилгээ, дүгнэлтийг хийж байгаа доктор, профессоруудаас бас 30 хувийг нь бүрдүүлээд явсан байдаг. Үүнээс гадна гадаад зах зээлийг төлөөлөх нэгээс хоёр гишүүнтэй ТУЗ-тэй байгаа юм. Бид ч бас ийм л хэлбэр бүхий ТУЗ-тэй болох ёстой.
-"Эрдэнэс МГЛ” компани төрийн эзэмшлийн бүхий л ордуудын лицензийг эзэмшиж байгаа. Дээрээс нь "Багануур”, "Шивээ-Овоо”-ийн төрийн мэдлийн хувийг ч шинээр хүлээж аваад байна. Нэг ёсондоо бүх зүйл танай компани дээр төвлөрч байгаа. Гэтэл үүний нөгөө талд төр муу менежер гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд тэрхүү төрийн мэдлийн компаниуд, эсвэл уул уурхайн томоохон ордуудын ашигтай ажиллах нөхцөл нь хэрхэн хангагдах юм бол?
-Яг тийм. Энэ асуудал угаасаа л бизнес эрхлэгчид, өөр бусад хүмүүсийн анхаарлын төвд байж байгаа. Төр бүхнийг өөр дээрээ татаад, нэгтгээд байна. Үүний дараа ямар үр дүн гарах вэ, бүгдийг нэгтгээд л байх юм уу гэж. Би бол үгүй гэж харж байгаа. Эхлээд төр юутай вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Ямар компаниуд төрд байна вэ, нөөц нь ямар байна вэ, нөөцийнх нь чанар ямар байна вэ. Үүнийгээ бид яаж баталгаажуулсан бэ. Цаашдаа нэг "долгион” дээр ярьдаг болъё. Хөрөнгө оруулагчид, мэргэжлийн байгууллагууд, санхүүгийн төлөөллүүд ч тэр бүгдээрээ нэг л зүйл хүсдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар тогтоосон нөөцийн хэмжээ, ордын чанарын үзүүлэлт шүү дээ. Гэтэл бидэнд өнөөдөр тэр нь алга. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэр стандарт руу манай төрийн аль ч компани ороогүй байна. Тэгэхээр эхлээд бүх юмаа бүртгээд, үнэлээд, олон улсын стандартын дагуу үнэ цэнийг нь тогтоочих хэрэгтэй. Үүний дараа энэ ордыг бид өнөөдөр ашиглах уу, маргааш ашиглах уу гэдгээ тодорхой болгочихъё. Түүнчлэн аль компани нь дотоод, гадаадын зах зээл дээр хувьцаагаа гаргах юм. Бас аль компанийг нь шууд хувьчлах вэ. Гэх зэрэг асуудлуудаа цэгцлээд, тодорхой болгочих хэрэгтэй юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||