"Кумтор Гуолд” компани Киргизстан улсын төсөв болон нийгмийн, хөгжлийн сангуудад татвар, төлбөр хэлбэрээр 78.8 сая долларыг төвлөрүүлжээ. Энэ нь ойролцоогоор 4.3 тэрбум сом /Киргизстаны мөнгөн тэмдэгт/ болж байгаа аж.
Киргизстаны төрийн өмчит "Киргизалтин” компани "Сентерра гоулд” компанийн 33% буюу 77.4 сая ширхэг хувьцааг эзэмшдэг. "Сентерра гоулд” компани өнгөрсөн сард нэгж хувьцаанд 0.04 канад долларын ногдол ашиг тараах шийдвэр гаргасан билээ.
"Сентерра голд” нь Монголд Гацуурт ордыг ашиглах гэрээг Засгийн газартай байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Гацуурт ордыг стратегийн ордод хамааруулах эсэхийг УИХ-аар шийдвэрлэхийг хүлээж байгаа юм.
С.Болд