- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн ашиг “Улсын эдийн засаг”-ийг тодорхойлно
Манай улсын уул уурхайн салбар эдийн засагт чухал ач холбогдол үзүүлдэг билээ. Тус салбарын ашиг, орлого улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг гэдгээрээ онцлог юм. Нэг ёсондоо манай улс ганц салбараас хараат эдийн засагтай улс бөгөөд ийн ганцхан салбараас хараат эдийн засагтай байх нь эрсдэл дагуулаад буй. Өнөөдрийн байдлаар уул уурхайн ашиг, орлого буурсаар байгаа ба энэ нь эдийн засагт шууд сөргөөр нөлөөлөөд байгаа аж.
Угтаа бол манай улс тус салбараас ихээхэн хэмжээний ашиг авна хэмээн ярьж суугаа боловч бодит байдал дээр ашиг гэхээсээ илүүтэйгээр алдагдал, өрөнд орсоор байна. Баялагаас ашгаа бүрэн авч чадахгүй байгаагын илрэл бол ихээхэн хэмжээний алдагдал. Уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний салбар эдийн засагт голлох нөгөө үзүүлдэг бөгөөд манай улсын гол нийлүүлэгч бол Хятад улс юм.
Тус улсын хэрэглээ өсөх нь манай эдийн засагт сайнаар нөлөөлнө. Тодруулбал: Хятад улсын нүүрсний хэрэглээ өсөхөд манай экспортын хэмжээ нэмэгдэж эдийн засагт эерэг байдлыг бий болгоно. Гэвч сүүлийн саруудад экспортын хэмжээ буурсаар байгаа нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлээд байгаа билээ. Урд хөрш нүүрсний импортоо хумих болсон нь ийн манай улсын нүүрсний экспорт болоод эдийн засагт сайнгүй байдлыг үүсгээд байгаа хэрэг.
Уул уурхайн салбар ашиг гэхээсээ илүү алдагдал ихтэй салбар болоод буй. Гэхдээ ирэх онд энэ байдал өөрчлөгдөнө хэмээн өөдрөгөөр үзэж буй. Үүнээс гадна 2015 оны төсөвт уул, уурхайн салбараас нийт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс 70 орчим хувийг "Оюу Толгой” болон "Эрдэнэт” үйлдвэрээс төвлөрүүлэхээр тооцоолоод буй аж. Тухайлбал ирэх онд "Оюу Толгой” компани 819 мянган тонн зэс-алтны баяжмал экспортолж, 324 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр байгаа аж.
Харин "Эрдэнэт” үйлдвэр 590 мянган тонн зэс-молибдений баяжмал экспортолж 448 тэрбум төгрөгийг татварт төлөх юм байна. Мөн нүүрс экспортлогчдоос "Эрдэнэс Таван Толгой” компанийн экспорт ирэх онд зургаан саяд хүрч 60.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ хэмээн салбарынхан үзэж буй. Өнгөрсөн сарын байдлаар тус компанийн борлуулалт дөрвөн сая тоннд хүрсэн бөгөөд "Оюу Толгой”-ийн зэсийн баяжмалын борлуулалт, сүүлийн хоёр улиралд 200 мянган тонныг даваад байгаа юм.
Мөн энэ онд экспорт өсч гадаад худалдааны тэнцэл тэнцвэржихэд "Оюу Толгой”-ийн борлуулалт голлон нөлөөлснийг албаныхан онцолж байгаа бөгөөд тус компани ирэх оны төлөвлөгөөгөө хангах бүрэн боломжтой байгаа аж. Түүнчлэн аравдугаар сард экспортын орлого оны эхнээс өссөн дүнгээрээ 4.6 тэрбум ам.долларт хүрсэн ба зэсийн экспорт 2.5 дахин өсч, 1.9 тэрбум ам.долларын орлого оруулжээ.
Аравдугаар сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 10 гаруй хувиар дутахад экспортын гол түүхий эдүүдийн ханшийг өндрөөр тооцсон нь нөлөөлөөд байна. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш буураад байгаа нь манай улсад ч мөн нөлөөлж байгаа билээ. Энэ мэт эдийн засагт нөлөөлөхүйц үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ирэх онд эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдөх нь таамаг төдий байгаа юм.
Мөн Оюутолгойг тойрсон асуудал жил дамнах шинжтэй байгаа ба гүний уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэх тэр үед манай эдийн засагт ихээхэн ач холбогдол үзүүлнэ хэмээн үзэж буй. Цаашлаад уул уурхайн салбар ашигтай ажилласанаар бид дэлхийн зах зээлд томоохон тоглогч боломжтой билээ. Түүнчлэн ганц нүүрсний салбараас ашиг харах бусад салбарыг хөгжүүлсэнээр улсын эдийн засаг болоод хөгжилд ихээхэн түлхэц үзүүлнэ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||