- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Жим Двайр: Эрдэс баялгийн бодлогоо хуультайгаа уялдуулах ёстой
Монголын бизнесийн зөвлөл өнөөдөр Төрөөс эрдэс баялгийн салбарт
баримтлах бодлогын баримт бичгийн талаар энэ чиглэлийн төлөөлөлтэй санал
солилцлоо. Энэ талаар уг зөвлөлийн тэргүүн Жим Двайртэй уулзаж, цөөн
асуултад хариулт авсан юм.
-Манай улс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт
бичигтэй боллоо. Уг баримт бичиг хэт ерөнхий болсон гэсэн шүүмжлэл
байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Уг баримт бичгийг батлахаас өмнө манай зөвлөл болон гишүүдийн
зүгээс дэмжлэг үзүүлэх үүргээ хангалттай биелүүлсэн гэж бодож байна. Мөн
хаврын чуулганаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулахад санал зөвлөмжөө хэлж, аль аль талдаа анхаарч, сайн
нягтлах нь чухал. Хууль батлагдах нь ойлгомжтой. Манай зөвлөлийн ажлын
хэсэг уг хуулийн төсөлд өөрсдийн санал, зөвлөмжөө аль хэдийнэ өгсөн.
Цаашид ч нэмэлт саналаа оруулах бодолтой байна. Энэ удаагийн уулзалтаар
төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг бид
дэмжиж буйгаа олон нийтэд таниулах гэсэн юм. Харин бодлогын баримт
бичиг, хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хоорондоо уялдаатай байх нь
чухал.
-Стратегийн ордыг тодорхой болгох хэрэгтэй гэж зарим хүн
ярьж байсан. Гэтэл Засгийн газраас долоон ордыг стратегийн ордод
хамруулахаа зарласан шүү дээ.
-Стратегийн ордууд нь шинэчлэн батлагдах Ашигт малтмалын тухай
хуулийн нэгээхэн хэсэг байх юм. Тиймээс саяхан баталсан бодлогын баримт
бичигтэйгээ уялдаатай байх шаардлагатай. Ингэнэ гэдэгт ч бид найдаж
байна.
-Эрдэс баялгийн бодлогыг 2014-2025 он хүртэл байхаар
баталсан. Үүнийг маш богино хугацааны бодлого боллоо хэмээн уул уурхайн
салбарын мэргэжилтнүүд үзэж, шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бодлого дунд
эсхүл урт хугацаанд байх ёстой тэд үзэж буй. Бусад орон тэр дундаа танай
улсын туршлагаас бидэнтэй хуваалцахгүй юу?
-Энэ бодлогын баримт бичгийг 10 жилийн хугацаатай баталсан нь сайн
зүйл болсон. Ялангуяа шинээр хөгжиж буй Монгол орны хувьд. АНУ эрдэс
баялгийн талаарх бодлогын баримт бичгээ 15-25 жил зэрэг урт хугацаагаар
баталдаггүй. Харин ч богино хугацаагаар буюу 10 жилээр баталдаг. Таван
жилээр ч төлөвлөх нь бий. Иймээс Монголын хувьд 10 жилээр баталсан нь
маш үндэслэлтэй, боломжийн хугацаа юм. Тухайлбал, "Оюутолгой”-н
хоёрдугаар шатыг 5-6 жилийн дотор бүхэлд нь дуусгах боломжгүй. Тиймээс
тус компани 10 жилийн төлөвлөгөөтэй ажиллаж буй. Газрын гүний уурхай
бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэл дор хаяж таван жил шаардагдах
жишээтэй.
-2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд энэ хаврын
чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Энэ хуульд ямар
өөрчлөлт оруулаасай гэж хөрөнгө оруулагчдын зүгээс хүсч байгаа бол?
-Өнөөгийн Ашигт малтмалын тухай хуулийг зөв зохистой батлах нь маш
чухал. Бодлогын баримт бичиг болон шинэчлэн батлагдах хууль хоорондоо
нийцэхгүй байх нь ноцтой асуудал үүсэхгүй байх гэж бид найдаж байна.
Монголын хувьд наад заах нь дунд хугацаанд уул уурхайн салбараас
хамааралтай байх нь тодорхой. Иймээс энэ хууль батлагдах нь маш чухал
юм. Шинэ хуульд гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй, сайн заалтууд
тусгаасай гэж хүсч байна.
Р.Гантулга
mongolianeconomy
Жим Двайр: Эрдэс баялгийн бодлогоо хуультайгаа уялдуулах ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани