- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УОРРЕН БАФФЕТИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ ЗУРГААН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Уоррен Баффетийн сүүлийн таван жилд хөрөнгө оруулсан компаниудынхаа хувьд "ЗӨНЧ” нь юм. Тэгвэл Омахагийн зөнчийг алдар нэрэнд хүргэсэн шилдэг хөрөнгө оруулалт нь аль компанид оруулсан хөрөнгө оруулалт юм бол гэж та бодож байсан уу. Тэгвэл таны энэ асуултад тань бид хариулж байна. Энэ өдрүүдэд Уоррен Баффетийн болор бөмбөлөг хагарсан тухай сонсож байсан байх. Тухайлбал аравдугаар сарын дундуур Уоррен Баффет оруулсан хөрөнгө оруулалтаасаа хоёр тэрбум ам.долларыг хоёрхон хоногт алдсан талаар бид мэдээлж байсан. Хүнсний салбарт дэлхийд тэргүүлдэг "Кока кола”, технологийн салбарт тэргүүлэгч "IBM” гэх хоёр том супер компаниудын хувьцааны ханш буурснаас тэр ийм алдагдал хүлээсэн юм. Уоррен Баффет өөрийн гартаа оруулсан "хувьцаа”-гаа бараг зардаггүй, хэдэн жилээр хадгалдаг гэдгээрээ алдартай нэгэн. Хэрвээ олон жилийн дараа ч гэсэн "IBM”-ийн хувьцаа үнэгүйдэж цаас хэлбэртэй бол яах вэ? (Ийм айдас бүхий л жижиг хөрөнгө оруулагчдыг айлгаж байдаг) гэсэн асуултыг хөрөнгө оруулагчид Уоррен Баффетаас асууж байсан байх. Өнгөрсөн жил Уоррен Баффетын "Беркшер Хатавэй” ХК-ийн өгөөж "S&P 500” Индексийн өсөлтөөс түүхэндээ анх удаа бага өсөлттэй гарсан юм. Энд Баффетын оруулсан бүх цаг үеийн хамгийн аугаа хөрөнгө оруулалтыг танилцуулж байна. Түүний оруулсан хөрөнгө оруулалтаас "Кока Кола”, "Capital Cities”, "Gillette”, автомашины даатгалын "Gieco” зэрэг компаниудад оруулсан хөрөнгө оруулалт нь шилдэг хөрөнгө оруулалтад хамаардаггүй юм.
Уоррен Баффет бол "Юу худалдаж авахаа” мэддэг нэгэн. Өнгөрсөн жил Уоррен Баффет "Беркшер Хатавэй” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа "АНУ-ын аугаа өдрүүд өмнө байгаа” хэмээн бичсэн байна. 2002, 2003 онуудад "Беркшер Хатавэй” хувьцаат компани БНХАУ-ын "Petro China” Хувьцаат Компанийн 1.43 хувийг 488 сая ам.доллараар худалдан авсан. "Petro China” хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ нь 37 тэрбум ам.доллар бол Уоррен Баффетын таамагаар 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй байх ажээ. Тэрээр үнэхээр мундаг таамагласан байдаг. Энэ цаг үед "PetroChina" компанийн нэгж хуьцааны ханш 114.22 ам.доллар хүрч зах зээлийн үнэлгээ нь 230 тэрбум ам.долларыг давсан байна. Тус компани нийт 400 мянган ажиллагсадтай. Өсөн нэмэгдэж буй газрын тосны цооног нь "Petro China”-ийн зах зээлийн үнэлгээг өсгөж Уоррен Баффет нийт хувьцаагаа 3.6 тэрбум ам.доллараар 2007 онд зарсан. Тус компанийн нийт үнэлгээ таван жилийн дотор 720 хувиар өссөн ба жилийн дундаж өсөлт 52 хувьтай байсан юм.
Түүний араас БНХАУ-ын машины зай үйлдвэрлэгч "BYD" компанийн худалдан авалт ордог. Нийт 6 жилийн дотор 671 хувиар өссөн ба жилийн өсөлт 41 хувиар өссөн. Харин тус компанийн хувьцааг 2008 онд түүний бизнесийн хамтрагч Чарлие Мунгер зургаан жилийн дараа зах зээлийн үнэлгээ нь 1.8 тэрбум ам.долларт хүрсэн үед борлуулсан юм.
Тэгвэл 1988 онд "Freddie Mac” компанид 108 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед нэгж хувьцаа нь 4 ам.доллар байсан бол үүнээс хойш 70 ам.доллар хүртэл өссөн байна. Гэхдээ 2000 онд Уоррен Баффет тус компанийн хувьцааг худалдсан (хамгийн дээд ханш дээр байх үед нь) ба 2008 оны хямралаас хойш тус компанийн нэгж хувьцааны ханш нь 0.33 ам.доллар хүртлээ навс унасан байдаг.
Харин түүний дөрөв дахь шилдэг хөрөнгө оруулалтад "Бэркшер Хатавэй” компани өөрөө ордог юм. Нийт 49 жилийн хугацаанд тус компани 1745300 хувиар (%) өссөн ба оны дундаж өсөлт нь 22 хувь байсан 1965 онд анх нэгж хувьцааг нь 12 ам.доллараар авч байсан бол өнөөдөр нэгж хувьцааны ханш нь 218023 ам.доллараар арилжаалагдаж байна.
Уоррен Баффетын тав дахь өндөр өсөлттэй ашигтай хөрөнгө оруулалтаар "Wells Fargo” Банк ордог. Уг банкинд оруулсан анхны хөрөнгө оруулалтаа 290 сая ам.доллар хэмээн "Беркшер Хатавэй” компанийн хувьцаа эзэмшигчиддээ 1990 онд бичсэн захидалдаа дурдаж байжээ. Уоррен Баффетийг 1990 онд ийнхүү худалдаж авах үед нь тус банкны үнэлгээ 2.9 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 275 тэрбум ам.долларт хүрсэн байх юм. Одоог хүртэл "Беркшер Хатавэй” хувьцаат компани "Wells Fargo” банкны хамгийн том хөрөнгө оруулагч хэвээр байна. Гэхдээ Уоррен Баффет банкны салбарт хөрөнгө оруулалт хийхдээ тийм ч таатай ханддаггүй.
Ингээд түүний зургаа дахь томоохон хөрөнгө оруулалт бол "The Intelligent Investor” хэмээх ном юм. Нийт 845 тэрбум ам.долларын борлуулалт хийгдсэн энэ номыг анх 1949 онд Уоррен Баффет өөрөө уншсан байдаг. Энэ бол түүний шилдэг хөрөнгө оруулалтын нэг юм. Энэхүү номыг Уоррен Баффетийн багшаа хэмээн хүндэлдэг байсан Бэнжамин Грэхэм бичсэн байна. Уоррен Баффет энэ номыг уншсаныхаа дараа Колумбын Их Сургууль, түүн дундаа Бэнжамин Грэхэмийн ангид сурах хүсэлтээ гаргасан гэдэг. Уоррен Баффет "Энэ ном өнөөдөр ч гэсэн хөрөнгө оруулалтын талаар хөтөч болж, үнэ цэнээ алдаагүй байна” гэж хэлсэн.
Уоррен Баффетийн нэгэн гайхалтай амжилт бол дээрх таван компанийн нэгж хувьцааны ханш хамгийн өндөр цэг дээр байх үед нь Омахагийн зөнч маань худалдсан байх юм. Түүнийг хувьцаагаа зарснаас хойш "PetroChina", "Freddie Mac", "BYD" зэрэг компаниудын үнэлгээ түүхэн дээд төвшингөөсөө буурсан байдаг. Харин "Wells Fargo", "Беркшер Хатавэй" хувьцаат компаниудын хувьцааг тэр өнөөг болтол хадгалсаар байна.
Ингээд та ч гэсэн Уоррен Баффет шиг аугаа хөрөнгө оруулагч болж яагаад болохгүй гэж. Таны хөрөнгө оруулалтад амжилт хүсье.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||