- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн "хаягдлаар" шахмал түлш үйлдвэрлэж, хотын утааг бууруулах боломж байна
ШУА-ийн Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Г.БАДАМХАТАН
2.3арим айл өрхийг цахилгаан болон хийн түлшээр ажилладаг зуухаар хангаж нүүрс түлэхээс татгалзуулах
З.Айл өрхийн ердийн зуухыг бүрэн шаталттай зуухаар сольж нүүрсний зарцуулалтыг бууруулах
4.Айл өрхөд хэрэглэж байгаа түүхий нүүрсийг төрөл бүрийн шахмал түлш, утаа багатай түлшээр сольж нүүрсний зарцуулалтыг бууруулах
б.Айл өрх гэрийн дулааны алдагдлыг бууруулах төрөл бүрийн аргуудыг хэрэглэх
б.Улаанбаатар хотод жилд хичнээн аил өрх гэр хороололд шинээр нэмэгдэх судалгаа гаргах, эцэст нь эдгээр болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлж чадсанаар Улаанбаатар хотод гэр хороололд шатааж байгаа 800-900 мянган тонн нүүрсийг эрс бууруулж, 2 дахин багасгаж чадвал хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнд очих боломжтой болно.
-Үйлдвэр ажиллаж байгаа цагт байнга нөхөн сэргээгдэх арвин нөөцтэй /жилд 4 сая тонн/
-Угаагдаад гарч байгаа тул шороо, шавар.тоосгүй, илч өндөр, дэгдэмхий бодис багатай ба Налайх, Шарынгол Багануур, Алагтогоо зэрэг ордын нүүрстэй харьцуулахад чанарын хувьд илүү байна.
Манай улс сүүлийн хэдэн жилд Улаанбаатар хотын агаарын бохирдол Гамшгийн хэмжээнд хүрсэн" тухай дээр доргүй их ярьцгааж, их ч хөрөнгө зардал гаргаж байгаа боловч одоогоор дорвитой үр дүнд хүрээгүй л байна. Үүний учрыг янз бүрээр ярьж тайлбарладаг бөгөөд үүнд ямар нэг шалтаг шалтгаан байгаа нь ойлгомжтой юм. Товчоор дүгнэж хэлбэл авч
хэрэгжүүлж байгаа ажлууд нь агаарын бохирдлыг бууруулах хэмжээнд
хүрэхгүй байгаа асуудал юм.Миний бодлоор хотын утааг багйсгахын
тулд маш тодорхой тооцоо, судалгаан дээр үндэслэсэн тусгай хөтөлбөр
боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай.
Одоогийн байдлаар
Улаанбаатар хотын гэр хорооллын бүсүүдэд гэр, байшин бүхий 160 мянган
айл төвлөрсөн дулаан хангамжинд холбогдоогүй учир 160 мянгаас
багагүй тооны зуух яндан хэрэглэж нийт дүнгээрээ 800 мянган тонн
түүхий нүүрсийг өвлийн улиралд шатааж хотын агаарын бохирдол "гамшгийн
"хэмжээнд хүрсэн нь бодит үнэн. Нөгөө талаас Улаанбэатар хотын түүхээ
сөхөн үзвэл "Азийн цагаан дагина" нэртэй цэвэр агаартай экологийн цэвэр
хот байсан үе ч мөн бодит үнэн. Үүнээс ургуулан дүгнэлт хийж харьцуулан
үзвэл: Дөрвөн уулаар хүрээлэгдсэн Туул голын хөндий дагасан хотын маань
агаарын бассейн тодорхой даацтай болох нь энгийн хар ухаанаар бодсон ч
ойлгомжтой байна. Иймд энэ "зүйлийг" үндэслэл болгон хотын утааг
бууруулах Хөтөлбөрөө боловсруулах шаардлагатай юм. Миний
санаж байгаагаар Улаанбаатар хотын гэр хороолол 60-70 мянган айл өрхтэй,
мөн тодорхой тооны жижиг халаалтын уурын зуухтай байсан 1970-1975 оны
үед хотын агаарын бохирдол асуудал гаргадаггүй / хэвийн / байсан ба
харин тэр үед айл бүр уурын зуух бүрээс нунтаг нүүрс хог болон гардаг
"проблем" байсан юм. Энэ үед шатааж байсан нүүрсийг тоймлон тооцож үзвэл
/ нэг айл 5 тонн, нэг уурын зуух 1000 тонн нүүрс авдаг байсан ба хотод
ойролцоогоор 100 гаруй зуухтай байв. /гэр хороололд 300-350 мянган тонн,
уурын зууханд 100 мянган тонн нийтдээ 400-500 мянган тонн нүүрс түллдэг
байжээ гэсэн баримжаа дүн гарч байна.
Би дээр айл өрх, уурын зуухны
гадаа нунтаг нүүрс хаягддаг тухай дурьдсан энэ тоог хотын хэмжээнд
10%-иар тооцвол бодит шатааж байсан нүүрс 400 мянга гаруй тонн байжээ.
Үүнээс ургуулан бодвол УлааНбаатар хотын агаарын бйссейн ерөнхийдөө 400
мягган тонн нүүрс шатаахад шингээх чадвартай байнаа гэж ойлгож
болно.Гэтэл одоо 800 мянган тонн нүүрс шатаагаад 2 дахин нэмэгдэхэд
хотын утаа гамшгийн хэмжээнд хүрэх нь ойлгомжтой байна.
Улаанбаатарын утааг бууруулахад гадаад орнуудын хэрэглэж ирсэн үр дүнтэй туршлагуудаас суралцах хэрэгтэй. Утааг бууруулах олон арга хэрэгсэл байдаг. Аль болох нүүрс түлэхгүй байх ба бага түлэхэд чиглэгдсэн аргууд юм. Тухайлбал:
1.Гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн халаалттай орчин үеийн орон сууцанд аль болохоор нь хамруулах2.3арим айл өрхийг цахилгаан болон хийн түлшээр ажилладаг зуухаар хангаж нүүрс түлэхээс татгалзуулах
З.Айл өрхийн ердийн зуухыг бүрэн шаталттай зуухаар сольж нүүрсний зарцуулалтыг бууруулах
4.Айл өрхөд хэрэглэж байгаа түүхий нүүрсийг төрөл бүрийн шахмал түлш, утаа багатай түлшээр сольж нүүрсний зарцуулалтыг бууруулах
б.Айл өрх гэрийн дулааны алдагдлыг бууруулах төрөл бүрийн аргуудыг хэрэглэх
б.Улаанбаатар хотод жилд хичнээн аил өрх гэр хороололд шинээр нэмэгдэх судалгаа гаргах, эцэст нь эдгээр болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлж чадсанаар Улаанбаатар хотод гэр хороололд шатааж байгаа 800-900 мянган тонн нүүрсийг эрс бууруулж, 2 дахин багасгаж чадвал хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнд очих боломжтой болно.
Одоо
манай Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүрэн шаталттай зуух, шахмал
түлшийг хоеуланг нь зэрэг хэрэглэж /160 мянган айл өрхөд/ чадвал
одоо түлж байгаа 800-900 тонн нүүрс 2 дахин багасаж
/400-450 мянган тонн / агаарын бохирдол 1975-1980 оны түвшинд хүрэх
боломжтой. Учир нь бүрэн шаталттай зууханд шахмал түлш түлэхэд түлшний
зарцуулалт 2-2,25 дахин буурдаг болох нь практик дээр нэгэнт нотлогдсон
байна. Тооцооноос үзэхэд 400-450 мянган тонн түүхий нүүрсээр шахмал түлш
хийгээд нэг айл өрхөд 2,5 тонн шахмал түлш өгөхөд 160-180 мянган айл
өрхийн буюу одоогийн Улаанбаатар хотын гэр хорооллын бүх айлын хэрэгцээг
бүрэн хангах түлш болж байна. Энэ тооцооноос авч үзэхэд Улаанбаатарт
нэг жилд түлж байгаа 800-900 мянган тонн түүхий нүүрсийг 2 дахин
багасгах нөөц боломж байгаа нь харагдаж байна. Тэхээр мэдээж хэрэг хотын
бүх айлыг бүрэн шаталттай зуух, шахмал түлшээр 100% хангана гэж
туйлшрах хэрэггүй.
Эхний ээлжинд одоогоор айл өрхүүдэд тараагаад байгаа
100 мянга гаруй "Өлзий зуух", Туркийн болон бусад бүрэн шаталттай
зуухтай айлуудаа утаа багатай шахмал түлшээр хангах бодлого зорилт тавьж
ажиллах хэрэгтэй. Учир нь манайд ийм боломж байна. Улаанбаатар хотын
ТЭЦ-2-ын дэргэд жилд 210 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин
чадалтай технологийн 2 шугамтай үйлдвэр баригдаад бараг 2 жил шахам
түүхий эд байхгүй гээд сул зогсож байна. Өөр нэг давуу тал нь энэ
үйлдвэрт хэрэглэгдэх холбогч материал шингэн шил бэлтгэх цех хажууд нь
бэлэн байна. Гагцхүү энэ үйлдвэрт шахмал түлш хийхэд тохирсон сайн
чанарын түүхий эд хэрэгтэй байгаа юм. Айлаас эрхээр, авдраа уудал гэдэг
сайхан зүйр үг байдаг. Тэгвэл Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрээс
гарч байгаа угаагдсан коксжих нүүрсний /0,5 мм-ээс доош ширхэглэлтэй/
хаягдал цагт 729 тонн, хоногт 17500 тонн, сард 337500 тонн жилд 4 сая
тонн орчим гарч байна. Энэ хаягдал нүүрс угаан баяжигдсан тул ердийн
түүхий нүүрстэй харьцуулахад олон давуу тал байна.
Энэ хаягдал нүүрсийг манай хүрээлэн дээр авчирч шахмал түлш үйлдвэрлэх, иж бүрэн туршилт судалгааг хийлээ.
1.Шахмал түлш хийх түүхий эд талаас нь судлаж үзэхэд дараах давуу талууд байна. Үүнд:
-Хаягдал учраас хоёрдогч түүхий эд бөгөөд үнэ өртөг хямд төсөр байна.-Үйлдвэр ажиллаж байгаа цагт байнга нөхөн сэргээгдэх арвин нөөцтэй /жилд 4 сая тонн/
-Угаагдаад гарч байгаа тул шороо, шавар.тоосгүй, илч өндөр, дэгдэмхий бодис багатай ба Налайх, Шарынгол Багануур, Алагтогоо зэрэг ордын нүүрстэй харьцуулахад чанарын хувьд илүү байна.
2.Ухаа худагийн НБҮ-ийн хаягдлаар шахмал түлш үйлдвэрлэхэд дараах үр дүнгарлаа
.-Үйлдвэрлэсэн шахмал түлш нь одоо Монгол улсад мөрдөж байгаа шахмал түлшний стандартын техникийн нөхцөл үзүүлэлтүүдийг бүх талаараа хангаж байна.
-Шахмал түлшний гол түүхий эд эх нүүрс нь анхнаасаа бэлэн нунтаг байгаа тул түүнийг бутлах нунтаглах, шигших зардал хасагдаж байгаа тул шахмал түлшний өөрийн өртөг хямд гарах боломжтой байна.
З.Энэхүү шахмал түлшийг айл өрхийн ердийн зуух, бүрэн шаталттай зууханд түлж туршихад:-Шахалт сайн сайн, илч өндөр 4 кг шахмал 7-8 цаг орчим шатаж 1 хоног тасралтгүй галлахад 12-14 кг шахмал зарцуулагдаж байв.
-Шахмал түлшийг шатаасан утааны хийн найрлагыг зохих стандартын үзүүлэлтээр шинжилэхэд зуухны яндангаар гарах утаан дахь нийт хатуу тоосонцорын хэмжээ МУ-ын стандартад заасан үзүүлэлтээс 27,7 дахин бага, утаан дахь угаарын хий / Со/ 4 дахин бага байгаа нь энэхүү шахмал түлш нь утаа багатай шахмал түлш болохыг баталж байна
Ийнхүү манай хүрээлэн дээр хийсэн судалгаа туршилтын ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж үзвэл:
-Шахмал түлшийг шатаасан утааны хийн найрлагыг зохих стандартын үзүүлэлтээр шинжилэхэд зуухны яндангаар гарах утаан дахь нийт хатуу тоосонцорын хэмжээ МУ-ын стандартад заасан үзүүлэлтээс 27,7 дахин бага, утаан дахь угаарын хий / Со/ 4 дахин бага байгаа нь энэхүү шахмал түлш нь утаа багатай шахмал түлш болохыг баталж байна
Ийнхүү манай хүрээлэн дээр хийсэн судалгаа туршилтын ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж үзвэл:
Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн "хаягдлаар"утаа багатай шахмал түлш үйлдвэрлэж Улаанбаатар хотын утааг бууруулах боломж байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Өмнөговь аймгийн Ухаа худагийн НБҮ-ээс Улаанбаатар хот 540 км зайтай. Ухаа худагаас-Чойр хүртэл 450 км сайжруулсан шороон замтай Чойроос-УБ хүртэл 247 км төмөр замтай ба нэг вагон нүүрс 383 мянган төгрөг. Ухаахудгаас Улаанбаатарын утааг багасгах зорилгоор жилдээ 200-250 мянган тонн нүүрс тээвэрлэхэд 1 тонн нүүрсэнд 20 мянган төгрөг л гарна. Энэ бол үндсэндээ 1 тонн нүүрсний үнэ л гэсэн үг. Гэтэл хамгийн хямд гээд байга Багануурын шуудайлсан түүхий нүүрс 1 тонн нь өнгөрсөн жил 80 мянган төгрөг байсан. Иймд утаа багатай шахмал түлш хийх , маш хямд үнэтэй сайн чанарын нүүрсний арвин нөөц байна.
Жилд 210 мян.тонн шахмал түлш хийх үйлдвэр, тус бүр нь жилд 4-5 мян.тонн шахмал түлш үйлдвэрлэх 10 гаруй хувийн хэвшлийн жижиг үйлдввэр байна. Энэ бүгдийг зөв зохион байгуулж төр засгаас зохих дэмжлэг туслалцаа үзүүлбэл утааны асуудал дээр доривтой амжилт гаргах нөхцөл байна. Манай хүрээлэн утаа багатай шахмал түлш хийх технологийг гаргачихлаа үүнийг амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай ба бид хамтран ажиллахад бэлэн байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн "хаягдлаар" шахмал түлш үйлдвэрлэж, хотын утааг бууруулах боломж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани