- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол нүүрсийг үнэд хүргэх боломжийг ярилцлаа
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын "Coal Mongolia-2014" олон улсын дөрөвдүгээр чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулга уулзалтад гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөл оролцож Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд хэрхэн үнэд хүргэх, экспортыг нь яаж нэмэгдүүлэх талаар ярилцлаа, Энэ үеэр төлөөллүүд Нүүрсний аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийн чиг хандлага, зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, төслийн санхүүжилт, нүүрс, занарын гүн боловсруулалт, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсийн талаар санал бодлоо солилцсон юм. Мөн тэд өнгөрсөн онд Монголын нүүрсний салбар, дэлхийн зах зээл хүнд байсан ч Монголд энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулж, тодорхой болгосныг онцоллоо.
Манай улс дэлхийд нүүрсний нөөцөөрөө эхний аравт багтдаг. Гэвч өнгөрсөн жил гол худалдан авагч болох Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгч орнуудаас зах зээлээ алдаж экспорт нь уналттай байсан улс Монгол. Учир нь дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэх сонирхолтой олон өрсөлдөгч гарч ирсэн нь өнөөг хүртэл тээвэрлэлт, боловсруулалтын асуудлаа шийдэж чадаагүйд манайд хүчтэй нолөөлсөн хэрэг. Үүнд төрийн оновчтой бодлого дутаж байгааг "Монгол нүүрс ассоциаци"-ийн гүйцэтгэх захирал Т.Наран чуулганы үеэр онцоллоо. Харин энэ онд нүүрсний салбарт орж ирэх хөронгө оруулалт хэрхэн нэмэгдэх талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг "2014 онд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Нүүрсний үнийг цаашид өсгөх, экспорттойгоо уялдуулах талаар компаниуд, мэргэжлийн холбоод, эрдэмтэдтэй хамтарч бусад орны туршлагаар асуудлыг шийднэ" хэмээлээ. Мөн тэрээр уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх төрийн бодлогын талаар "Төрөөс 2010 онд төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан ч санхүүжилт байгаагүй. Саяхнаас бонд гаргаж, эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох 400 сая ам.долларыг зарцуулж байгаа. Гэхдээ 2014, 2015 онд хоёр боомтын болог хоёр уурхайтай холбосон төмөр замыг барьж дуусах төлөвлөгөөтэй байна" гэсэн юм. Хоёр үе шаттай хэрэгжих "Нүүрс хөтөлбөр"-ийн нэгдүгээр үе 2014-2018 он, хоёрдугаар шат нь 2019-2025 он хүртэл үргэлжлэх аж. Үүний хүрээнд нүүрсний хайгуул, олборлолт нэмэгдэж нөөц баялаг өсч, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн суурь тавигдах юм байна.
Мөн нүүрс боловсруулах болон нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрүүд ашиглалтанд орж төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах, нүүрс боловсруулан нийлэг шатдаг хий, шингэн түлш гаргаж, дотоодын хэрэгцээг хангах, ложис-тикийн зардал бууруулах зэрэг үр дүнд хүрэх төлөвлөөг салбарын яамнаас боловсруулжээ.
Алсдаа дэлхийн коксжих нүүрсний хэрэглээ улам өсөх тул Монгол энэ зах зээлд томоохон байр суурь эзлэх боломж байгаа! энэ үеэр чухал "Пийбоди Энежржи" компанийн Монгол, Энэтхэг хариуцсан ерөнхийлөгч Аршад Саейд онцоллоо. Тухайлбал өнгөрсөн онд коксжих нүүрсийг хамгийн их ашигладаг ширмийн үйлдвэрлэлээ Хятад улс өмнөхөөсөө есөн хувиар нэмэгдүүлжээ: Монголын нүүрсний гол зах зээл тус улс. Цаашдаа ч ган, ширмийн үйлдвэрлэлээ улам тэлэх бодлого барьж байгаа тул Монгол эрэлт байгааг тэрээр хэлсэн юм. Иймд эрэлтээ дагаад үнэ нь одоогийнхоос өсөх хандлага байгааг мөн дурдсан юм. Тиймээс энэ том зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой Монгол Улсын бодлого тогтвортой байхыг ноён Аршад Саейд хүслээ. Өнөөдөр дэлхийн нүүрсний хэрэглээнии 80 хувийг Хятад, Энэтхэг улс эзэлдэг байна. Ази тивд нүүрснээс хий гаргах төслүүд өргөн хэрэгжиж байгаа тул эдгээр улсын нүүрсний эрэлт сүүлийн жилүүдэд буураагүй аж.
Э.Өнөр
Монгол нүүрсийг үнэд хүргэх боломжийг ярилцлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани