- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ил уурхайд түм түжигнэнэ, харин далд уурхайд...
Өмнийн говийн хээр талд өдөр, шөнөгүй ажил буцална. Оюутолгойн ил уурхай, баяжуулах үйлдвэрийн ажилчид хоёр ээлжээр ажилладаг аж. Өглөөний ээлж 06:00 цагт ажилдаа гарч, орой 18:00 цагт бууна. Дараа нь шөнийн ээлжийнхэн уурхайн ажлыг үүр цайтал үргэлжлүүлж өглөө үүрээр халаагаа өгнө. Хүн амьтан амарч байхад ил уурхайд хүнд даацын автомашин, хүдэр олборлох уурхайчдын дуу үл тасарна. Оюутолгойн ил уурхайд ийнхүү ажил, амьдрал буцалж байхад өнгөрсөн долдугаар сараас хойш бүтээн байгуулалтын санхүүжилгайн асуудлаас болж зогссон далд уурхай нам гүм байх. Зэс, алтны нөөцөөрөө дэлхиид гуравдугаарт жагсдаг Оюутолгойд Монголын Засгийн газар "Рио Тинто" компанийн хэрэгжүүлж буй төсөл хэрхэн үргэлжилж байгааг сурвалжилснаа хүргэе.
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ХОНОГТ 60-100 МЯНГАН ТОНН ХҮДЭР БОЛОВСРУУЛЖ БАЙНА.
-Ил уурхайгаас хоногт 60-100 мянган тонн хүдэр олборлож Баяжуулах үйлдвэрт шилжүүлж байна.
Монголчууд зургаан жилийн турш хэлэлцэж, ярьсны эцэст Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 онд гарын үсэг зурсан байдаг. Оюутолгойг дэлхийд тэргүүлэх уул уурхайн компани болгох гэрээнд гарын үсэг зурснаас хойш бид дөрөв дэх жилээ угтаад байна: Энэ хугацаанд Монголын нийгэм, эдийн засагт олон зүйл өөрчлөгдсөнийг Оюутолгой төслийг өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэхэд зарцуулсан зургаан тэрбум гаруй ам.доллараар хийж, бүтээсэн бүтээн байгуулалт, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөруүд илэрхийлж буйг компанийн ажилтнууд хэллээ. Өнгөрсөн онд Оюутолгой төслийн хүрээнд боссон томоохон бүтээн байгуулалтын нэг тус ордын зэсийг баяжуулах үйлдвэр байв. Монголын эдийн засагт багагүй хүлээлт үүсгэсний эцэст үүдээ нээсэн Баяжуулах үйлдвэр анхны бүтээгдэхуүнээ өнгөрсөн долдугаар сараас зах зээлд нийлүүлж эхэлсэн. Оюутолгой уурхайн Баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалын цуваа өмнөд хөршийг зориод хагас жилийг үджээ. Баяжуулах үйлдвэр хоногт 100 мянган тонн, жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Баяжуулах үйлдвэр хоногт ил уурхайгаас Олборлох 60-100 мянган тонн хүдрийг 2.7 км урт хүдэр дамжуулах хоолойгоор дамжуулан авч баяжуулж байна. Тус үйлдвэр худрээс зэсийг 88 хүртэл хувь ялгадаг байсан бол үйлдвэрийн ажил жигдэрч, өргөжих хэрээр 92 хувь хүртэл ялгадаг болжээ. Баяжуулах үйлдвэрийн талаар инженер М.Ганболд ярилаа.
Баяжуулах үйлдвзрт 500 гаруй монгол ажилчин, 20 гаруй гадаад мэргэжилтэн ажиллаж байна. Өнгөрсөн онд Оюутолгой компани 20.3 сая тонн хүдэр боловсруулж, 290 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн байна. Жилдээ 35 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ч өнгөрсөн онд баяжуулах үйлдвэрээ жигдрүүлэх ажилд ихэнх цагаа зарцуулсан тул 20 гаруй тонныг боловсруулжээ. Тус үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнээс, алтны баяжмал. Цаашид зэсийн хайлмаг, зэс зэрэг эцсийн бүтээгдэхүун боловсруулж зах зээлд гаргах боломж байгаа. Гэхдээ энэ боломжийг хэрхэн ашиглах нь мөн л Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" компани шийдэх асуудал аж.

"УНТАЖ" БУЙ ДАЛД УУРХАЙ
-Оюутолгой ордын ихэнх баялгийг нөөж буй далд уурхайн ажил бутээн байгуулалтын саихүүжилтийн асуудал болон Монголын Засгийн газар, "Рио Тинто"-гийн хоорондох үл ойлголцлоос болж тур зогссон. Далд уурхайн ажлыг 2010 оны долдугаар сараас эхлуулсэн. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд ордын энэ хэсэгт таван метр өндөр, өргөнтэй. 1380 метр гүн 18 км урт замтай далд уурхайг бий болгожээ. Далд уурхайн хэсэгт одоо гурван ам байгаа бөгөөд 2018 он гэхэд зургаа болж нэмэгдүүлэх төлөвлөгөө бий. Далд уурхайн асуудлыг шийдэх талуудын хэлэлцээр хэд хэдэн удаа болсон ч төдийлөн тодорхой шийдвэрт хүрээгүй. Бүтэн жил дамнан үргэлжилж байгаа хэлэлцээрийн үр дүнд Монголд баялаг бүтээж, хөгжил авчрах төслийн гол хэсэг нь хэрэгжих уурхайн далд хэсэг унтаа байдалтай байна. Энэ уурхайн ажил зогссоноор Оюутолгой төслийг хөдөлгөж байсан хүч болох 8000 ажилчны тоо 7000 болж буурчээ.

АШИГЛАСАН УСНЫХАА 80 ХУВИЙГ ДАХИН АШИГЛАДАГ
-Говь нутаг ус, усны нөөцөөр хомс. Оюутолгой төслийг эхлүүлэх үеэс л энд усны асуудал сөхөгдсөн. Үүнийг шийдэх баг, хэлтэс энэ компанид ажиллаж байна. Өмнөговийн Ханбогд суманд малчид худгийн усыг унд, ахуйдаа хэрэглэж, мал сүргээ ундаалдаг. Харин Оюутолгой компанийнхан малчдын худгаас хэдэн арав дахин метр гүнээс баяжуулах үйлдвэр болон ажилчдынхаа унд, ахуйн усны хэрэглээг базааж буйгаа хэллээ. Ажилчид болон уурхайн баяжуулах үйлдвэрийг усаар хэрхэн зөв зохистой хангах талаар олон судалгаа хийсний дараа усыг хэд дахин ашиглах нь зүйтэй гэдэгт тэд санал нийлжээ.
2003 оноос хойш одоог хуртэл Оюутолгойн усны нөөцийг судалж, хайгуул хийсээр байгаа аж. Энэ судалгааны үр дүнд газрын гадаргаас 150 метрээс багагүй гүнд байрласан усны нөөц бүхий хоёр томоохон усны ордыг илрүүлсэн байна Ингээд нарийвчилсан судалгаагаар 6.800 сая шоо метр усны нөөцтэйг тогтоожээ. Үүний 20 хувийг уурхайн үйл ажиллагаанд 40 жилийн турш ашиглана гэсэн тооцоо гаргасан байна. Оюутолгой жилд 11.4 сая ус хэрэглэдэг. Уул уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бүх усаа дахин ашигладаг байна. Өмнө хэрэглэсэн усныхаа 80 хувийг дахин ашиглах технологийг Баяжуулах үйлдвэрт суурилуулжээ.

Зууны мэдээ
Ил уурхайд түм түжигнэнэ, харин далд уурхайд...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани