- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой Монгол ажилчдыг уландаа гишгэж байна
"Оюутолгой” Монгол ажилчдыг уландаа гишгэж байна гэхэд хилсдэхгүй
болжээ. Хоёр жилийн өмнө "Оюутолгой” ХХК-д төслийн менежерээр ажиллаж
байсан С.Гантуяа компанийнхаа удирдлагуудад монгол ажилчид гадныхнаас
хэд дахин бага цалин авч байгаа. Адилхан ажил дээр ижил хэмжээний цалин
олгох ёстой гэсэн хуулийн заалтыг сануулсныхаа төлөө ажлаасаа хөөгдөж
байсан. Өнгөрсөн жил хүртэл Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн
Үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Оюутолгойг дарамт ихтэй, монголчуудыг
хог шаар шиг үздэг. Цалингийн хувьд ч маш их зөрүүтэй. Тухайлбал Өмнөд
Африкт ажиллаж байсан гээд 20-той залуу ирж байгаа юм. Нутагтаа ганцхан
жил ажилласан, ажлын дадлага туршлага гээд байх юмгүй хүүхэд гэсэн үг.
Гэтэл тэр нөхөр сарын 28-35 мянган ам.долларын цалин авч байх жишээтэй.
Гэтэл Монгол хүн нэг сая 500 мянган төгрөгийн цалин авч байна. Газар
тэнгэр шиг ийм л зөрүүтэй байна” гэж мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч
Оюутолгойн ялгаварлал арилахгүй л байгаа юм. Тэрбайтугай Оюутолгойн
хууль бус үйлдэлтэй зарим УИХ-ын гишүүд тэмцээд ч хүчрэхгүй яваа.
Саяхан гэхэд УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн ажилчдын цалинд судалгаа хийснээ танилцуулсан. Тэнд ажиллаж байгаа гагнуурчны өдрийн цалин гэхэд л гадаад ажилтанд нэг сая 800 мянган төгрөг байдаг бол Монгол ажилтанд 71 мянган төгрөгөөр тооцож олгосноос харахад 25 дахин их байгааг олонд дэлгэсэн. Цалингийн энэ жишгээ тус компанийн удирдлагууд гадаад мэргэжилтнүүдийн цалингийн хэмжээг тухайн орныхоор тогтоодог. Харин монгол ажилчдын цалинг манай улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын цалингийн жишгээр тогтоосон хэмээн тайлбарладаг. Өнгөрсөн сарын байдлаар "Оюутолгой” төсөлд дотоодын 2500, гадны 175 ажилтан ажиллаж байгаа юм. Тэдний 70 хувь нь уурхайд, 30 хувь нь нийслэлд ажилладаг аж. "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгээс ажилчдын цалинг шалгаж үзсэн байна. Төслийн менежментийн институтын 2011 оны судалгаанд хамрагдсан нийт орнуудын төслийн менежерүүдийн жилийн дундаж цалинг "Оюутолгой” ХХК-ийн тухайн оны дундажтай харьцуулан судалжээ. Тус олон улсын институд 29 оронд хэрэгжүүлсэн нийт 30 мянган төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар "Оюутолгой” ХХК-ийн нэг менежерт оногдох жилийн дундаж цалин нь 2011 онд 92 000.0 ам.доллар байгаа нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дунджаас 2.8 дахин их байсан байна. Мөн Оюутолгой ХХК-ийн 2010-2012 онуудын хооронд төлсөн нийт гадаад ажилчдын цалингийн дүн судалгаанд хамрагдсан меежерүүдийн цалингийн дундаж жишиг зардлаас 108.7 сая доллараар илүү байжээ. Түүнчлэн Оюутолгой төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн Рэд Пат ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй гарсан байна. Энэ мэтчлэн цалингийн зөрүү асар ялгаатай байгааг харуулж байна.
Эх орныхоо нутаг дэвсгэр дээр өөрийн улсын баялгаа олборлож байгаа хэрнээ гадныхнаас хэд дахин дор үнэлэгдэж байгаа нь хэр зохистойг харуулж байгаа биз ээ. Ямартай л энэ төслийг хэрэгжүүлж байгаа "Рио Тинто” группыг Монгол Улсын Засгийн газрыг хүндлэхгүй байгааг Австралийн Уул уурхай, эрчим хүчний Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Эндрю Викерс шүүмжилж, "Энэ групп дэлхийн олон оронд төсөл хэрэгжүүлэхдээ ёс зүйгүй ханддаг. Үүний нэг жишээ бол Монгол. "Оюутолгой” төсөл дээр үүссэн татварын маргаан, дотоодын ажилчидтай холбоотой үүссэн асуудал” гэсэн байдаг.
Олон сөрөг тал харагддаг Оюутолгой төслийг шалгасан ажлын хэсгийн тайланг төрийн нууц хэмээн нууцалж байгаа. Харин ч баялгаасаа ашиг хүртээгүй мөртлөө өрийг нь төлж байгаагийнхаа хувьд Монголын олон нийт энэ бүхнийг мэдэх эрхтэй баймаар. Тус компанид Монголын татварын байгууллагаас тавиад байсан 130 сая ам.долларын татварын актыг талууд тохиролцсоны үр дүнд 30 сая ам.доллар хүртэл бууруулсан нь одоог хүртэл маргаан дагуулсаар байгаа юм. Ямар учраас яагаад бүхэл бүтэн 100 сая ам.доллар ор мөргүй алга болсон нь тодорхойгүй. Үнэндээ 100 сургууль, цэцэрлэг барих мөнгө Оюутолгойн дансанд үлдчихжээ. Жирийн нэг иргэн бизнес эрхлээд татвараа төлөхгүй бол олон асуудалд унана. Гэтэл татварынхан маань "Оюутолгой” компанид зүгээр л буугаад өгчихсөн. Энэ бүхэн ямар нэг асуудал дагуулж байгааг харуулж байгаа юм.
Төслийн хөрөнгө оруулалтын нийт дүн Хөрөнгө оруулалтын гэрээнд дөрвөн тэрбум ам.доллар, харин "Оюутолгой” ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд засвартайгаар хүлээж авсан протоколд хөрөнгө оруулалтын нийт хэмжээг 5.1 тэрбум ам. доллар гэж зөрүүтэй тусгасны аль тоог бид баримтлах ёстойг ч мэдэхгүй л явна.

Г.Сүрэн
olloo.mn
olloo.mn
Оюутолгой Монгол ажилчдыг уландаа гишгэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани