- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Улаанбаатарчуудыг утаан дундаа амьдар гэв
Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өнөөдөртөө багтаад "бөөндчих” байх. Өмнө нь ч ийм л байсан. Баахан улстөржүүлж байгаад хугацаанаас нь өмнө сүнгэнүүлнэ. УИХ-ын гишүүд энэ аргад бол гаршчихсан. Төсөв хэмнэж болно. Ард түмний татварын мөнгийг үр дүнтэй зарцуулахад ард түмэн дуртай байж таарна. Гэвч энэ жилийн төсвийн "хэмнэлт” нэг л биш ээ. Ерөнхий боловсролын 38 сургууль, цэцэрлэгт 10 тэрбум төгрөг баталсан мөртлөө лам нарын хурал хурах Цогчэн дуганд 5.9 тэрбум төгрөг төсөвлөчих юм. Одоо Улаанбаатарын утааны улирал эхэллээ. Сөрөг хүчин МАН-ын бүлгээс санал оруулж "Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахаар төсөвт Засгийн газраас 30 тэрбум төгрөг төлөвлөсний тэн хагасыг нь хасаад 15 тэрбум төгрөг” үлдээв. Ингээд сэтгэл цадсангүй. Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Агаарын бохирдолтой тэмцэх Ажлын албыг татан буулгалаа. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр Н.Алтанхуяг томилогдохдоо хажуудаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба байгуулсан. Хуулиараа Ерөнхийлөгч хариуцдаг байсныг нэмэлт өөрчлөлт оруулж Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлсэн нь энэ. Гэтэл татан буугдчихлаа. Төсөв хэлэлцэж буй үед нийслэлийн болон аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарын ”олон " "дэд дарга”, "зөвлөх”-ийн орон тоог бууруулах шуурганд Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны Ажлын алба өртчихлөө гэж харагдав. Уг нь энэ ажлын алба агаарын бохирдолтой тэмцэх бодлогыг зангидан чиглүүлж, Ерөнхий сайд долоо хоног бүр хуралдуулан эрчимтэй ажиллаж байсан юм билээ. Тиймээс сүүлийн хоёр жилд агаарын бохирдол, хорт утаа, тоосонцорын хэмжээ, 20, 20 хувиар буурсан нааштай үзүүлэлт гарчээ. Гэтэл ажил зогсов. Орон тоог хасав, төсвийг нь танав. Улаанбаатарчуудыг утаатайгаа, агаарын бохирдолтойгоо амьдар гэлээ. Лам нарт төсөвлөдөг мөнгөө Улаанбаатарчуудынхаа эрүүл мэнд, багачуудынх нь ирээдүйн төлөө зориулж болоогүй юм байх даа.
Шинэ Ерөнхий сайдад хаягласан үг
"Цэвэр агаар сан”-гийн төсвийг хоёр жил дараалан бууруулжээ. Шинэчлэлийн Засгийн газар 2011 оны түвшинд буюу 30 тэрбум төгрөгт хүргэх санал оруулсан боловч 50 хувь танасан. Гэр хорооллын 200 гаруй мянган өрхийн бүрэн шаталтат зуухны татаас, сайжруулсан түлш, нам даралтын зуухуудыг төвлөрсөн халаалтад холбох , нар салхи, бусад сэргээгдэх эрчим хүч, цахилгаан, хийн эх үүсвэрээр нүүрсний хэрэглээг орлуулах гээд маш олон ажил хийхээр төлөвлөж байжээ. БОНХ-ийн сайд С.Оюун” 15 тэрбум төгрөг их мөнгө шиг санагдах байх. Эдгээр ажлыг хийхэд бага мөнгө хүрэлцэхгүй, үр дүнгээ өгдөггүй. 2011 онд буюу түрүүчийн Засгийн газар хоёрдугаар цахилгаан станцын дэргэд Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахад одоо агаарын бохирдлыг бууруулах бүх ажлын дунд төсөвлөгдөөд байгаа 15 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Гэтэл 15 тэрбумаар байгуулсан үйлдвэр нь өнөөдөр ажиллахаа болиод зогчихсон байгаа шүү дээ. Ямар ч бэлтгэлгүй, бодлогогүй төсөлд төсвөөс тусад нь хөрөнгө суулгаснаас өнөөдөр ажиллахаа больчихсон байгаа. Мөн тухайн үед "Цэвэр агаар сан”-д 30 тэрбум, цахилгаан хангамж сайжруулах гээд нийлээд 100-гаад тэрбум төгрөг зарцуулж байсан. Үүнтэй харьцуулахад асар бага мөнгийг төсөвлөж байгаа хэрнээ авлигад идэгдсэн гэх нэрийдлээр 50 хувиар хасч байгаа нь утгагүй. Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Үүнийг Ерөнхий сайдын дэргэд тусгай сан бүрдүүлж, ажлын хэсэг гарч байж шийднэ. Гал команд, түргэн тусламж гэдэгтэй адил. Жишээ нь, мал, амьтны гоц халдварт өвчин гарахад хариу үйлдэл хийхгүй бол сүйтгэл учруулна. Үүнээс сэргийлэхийн тулд хөл хорио тогтооно. Өвчний голомтыг тусгаарладаг. "Цэвэр агаар” сан бол үүнтэй адил асуудлыг тусгаарлан авч үзэж байна. Шинэ Ерөнхий сайд зовлонг нь ойлгох байх” гэжээ.
Ажлын алба ч үгүй, төсөв нь тал хагас. Хүйтэрч Улаанбаатарын утаа хоног хоногоор нэмэгдсээр. Агаарын бохирдол 20 хувиар буурсан бол эргээд нэмэгдэж, ажил саарч удааширч эхлэх нь. Хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Үүрэгт ажил албан тушаалаасаа огцорсон Н.Алтанхуягт тохох уу, төсвийг тануулсан МАН-ын бүлэг хариуцах уу. Улаанбаатарчуудыг утаанаас бага боловч ангижруулахгүй байх сонирхол хэнийх вэ. Утаан дундаа амьдар даа гэснээс ялгаагүй сонсогдоод байна шүү дээ.
www.times.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||