Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Босго өндөртэй, болзол хатуутай Тавантолгойн тендер

Босго өндөртэй, болзол хатуутай Тавантолгойн тендер Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг энэ сарын эхээр дүгнэх байсан ч материалаа ирүүлсэн компаниудын тоо хангалтгүй байсан учраас хугацааг дахин нэг сараар сунгаад байгаа билээ.

Энэ хугацаа ирэх арванхоёрдугаар сарын нэгэнд дуусах учиртай. Гэтэл Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх, Ерөнхий сайдаа огцруулах, шинэ Ерөнхий сайд томилох гэсэн улс төрийн тогтворгүй байдал гэнэт үүссэнээс эдийн засагт чухал нөлөө үзүүлэх Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг хугацаандаа дүгнэх, эсэх нь бүрхэг байна.

Яамдын сайд байтугай Засгийн газрын тэргүүн томилогдоогүй, үүрэг гүйцэтгэгчид нь эрх зүйн чадамжгүй байгаа энэ үед Тавантолгойн тендерт анхаарал хандуулах сөхөөтэй хүн үнэндээ алга. Гадаадын хөрөнгө оруулагчид улс төрийн тогтворгүй байдалд таатай хандахгүй байгаагаа форум, уулзалт бүр дээр илэрхийлсээр ирлээ. Харин энэ удаад "Оюутолгой”-н хөрөнгө оруулагч Монголын Засгийн газрын өөрчлөлтөд таатай хандаж буйгаа илэрхийлсэн нь сонин тохиолдол болов.

Засаг солигдох бүрт өмнөх бодлого, шийдвэр хэвээр үргэлжлэх болов уу, яах бол гэж гаднынхан төдийгүй Монголчууд бид өөрсдөө ч эргэлздэг болоод удаж байна.

Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголын улс төрийн бужигнаанд баярлаж буйдаа биш, харин огцорсон Засгийн газрын баримталсан бодлого хөрөнгө оруулагчдад халтай байсны нэг илрэл гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа уул уурхайн салбарт 2012 оны сонгуулиас өмнө болон хойш үргэлжилсэн бодлогын алдаанаас үүдсэн хүлээлтүүд, зах зээлийн ханшийн уналт зэрэг Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой болон үл холбоотой асуудлууд нь манай эдийн засагт хүндрэл үүсгээд зогсохгүй гадаадынхныг ч аргаа барахад хүргэснийг "Рио Тинто”-гийн захирлын энэхүү шулуухан мэдэгдлээс ойлгож болохоор байна.

Засаг солигдох бүрт өмнөх бодлого, шийдвэр хэвээр үргэлжлэх болов уу, яах бол гэж гаднынхан төдийгүй Монголчууд бид өөрсдөө ч эргэлздэг болоод удаж байна. Ийм үед улсын эдийн засагт Оюутолгойгоос дутахгүй нөлөө үзүүлэх Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин бий болгох нь шинэ Ерөнхий сайд, түүний танхимынхны тэргүүн ээлжинд шийдвэрлэх чухал асуудлын нэг байх нь гарцаагүй. Шинэ Засгийн газар болон улсын төсөв, хөгжлийн хурдын төлөв энэ шийдвэрээс ихээхэн хамаарна.

Хоёрхон жилийн өмнө Тавантолгойд гадаадын арван хэдэн компани уралдан хайр зарлаж, ямар ч шалгуур нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байсан юм. Гэтэл өнөөдөр тэднээс АНУ-ын "Пиибоди”, БНХАУ-ын "Шинхуа”-гаас бусад нь "зугтлаа” гэж хэлж болохоор нөхцөл үүсчээ. 2.4 тэрбум тоннын нөөцтэй баялагт хөрөнгө оруулж, ашиг хүртэх тэдний сонирхол яагаад үгүй болов, юунаас болов гэдгийг нарийн нягталж, гаднынхныг үргээсэн өмнөх бодлогын зарим алдаа, оноог засаж залруулахаас шинэ Ерөнхий сайдын ажил эхлэх байх.

ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫН ЧАДАМЖ
Засгийн газрын 268 дугаар тогтоолд "Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51-ээс багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх” гэсэн заалт бий.

2010 оноос зарласан тендерийн шалгуурт дэвшилтэй гэж хэлж болох энэ заалтыг оруулснаар "Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчлөлд буй Тавантолгойн ордын лицензийг хөрөнгө оруулагчдын мэдэлд шилжүүлэлгүйгээр, тендерт ялсан хөрөнгө оруулагч шинэ компанийн (”Эрдэнэс Тавантолгой” ТӨХК биш) 51 хувийг үндэсний компаниуд эзэмших эрхтэй болсон нь томоохон боломж нээж өгсөн.

Нүүрсний салбарт таван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан үндэсний компани бүр шалгаруулалтад оролцох эрхтэй. Гэхдээ тендерийн өндөр шалгуур, хатуу нөхцөлөөр бол МАК, орон нутгийн "Тавантолгой” ХК, "Энержи ресурс” зэрэг компани энэхүү шаардлагыг нь хангаж, оролцох магадлал өндөртэй. Энэ нь цөөн том компанид зориулсан тендер гэх хардлага дагуулж байгаа.

Тавантолгойг үнэхээр үндэсний "брэнд” болгох зорилгыг Засгийн газар тавьж буй тохиолдолд ийм өндөр шаардлага тавьж байж том амжилт, том үр дүн нэхэхээс аргагүй юм. Нөгөөтэйгүүр улсын эдийн засгийн өнөөгийн байдалд жижиг компаниудыг үндэсний хэмжээнд томрохыг нь хүлээж суух цаг хугацаа ч үнэндээ алга. Тиймээс том компаниудад түшиглэн Тавантолгойг хурдхан "хөдөлгөж” "жижгүүд” нь гүйцэтгэгчээр ажиллаж чадваржин, өсөх боломж хангалттай бий.

Хардлага сэрдлэгийн талбар болгосон хэл амтай, бас дээрээс нь эрсдэл өндөртэй Тавантолгойн тендерт оролцохоо зарласан үндэсний компани одоогоор тодроогүй байна. Учир нь өмнөх шатанд шалгарсан гадаадын зургаан компаниас хэнийг сонгон оролцуулахаас олон зүйл хамаарах учраас үндэсний компаниуд энэ бүхнийг ажиглаж, оролцох эсэхээ урьдчилан зарлахаас түр болгоомжилж байж мэднэ.

Тендерт оролцох магадлал өндөртэй үндэсний компаниудын давуу тал болон боломжийг тус бүрээр нь авч үзье.

Орон нутгийн "Тавантолгой” ХК Тавантолгой ордын нийт талбайн 0.2 хувийг эзэлдэг, өмнө нь орон нутгийн эзэмшилд байсан хэсэгт нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. 2007 оноос хойш өдий хүртэл нүүрсний экспортын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны нүүрс экспортлогч компани юм. Бага хэмжээний кокс гаргах үйлдвэр 2011 онд барьж ашиглалтад оруулсан. Нүүрсний салбарт хуримтлуулсан долоон жилийн туршлагатай. Орон нутгийн болон хувийн эзэмшилтэй.

Бизнесийнхэн томоохон төсөл дээр няхуур ажиллан маш нарийн тооцоо судалгаа хийж, дор хаяж 10 жилийн тогтвортой үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашгаар ашиг орлого, эрсдэл, боломжоо тооцдог.

"Энержи Ресурс” ХХК 2008 онд Тавантолгойн ордын Ухаахудагт нүүрсний уурхайгаа байгуулсан. 18 мВт хүчин чадалтай цахилгаан станц, усан хангамжийн систем, нүүрс тээвэрлэх 264 км авто зам барьж байгуулсан. Монголд анх удаа нүүрс баяжуулах гурван модульт үйлдвэр байгуулснаар жилд 15 сая тонн нүүрс баяжуулах боломж бүрдүүлсэн. Цогтцэций суманд Монголчуудын хүчээр бүтээн байгуулалт өрнүүлсэн. Нүүрсний салбарт ажилласан зургаан жилийн туршлагатай. Үндэсний болон олон улсын хөрөнгө оруулалттай.

"Монголын алт” компани буюу МАК Үндэсний болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттайгаар Шивээхүрэнгийн нүүрсний ордоос 2003 оноос хойш нүүрс экспортолж буй компани. Цагаансуваргын зэс, Хөөтийн занарын ордоос гадна Адуунчулууны ордод түшиглэсэн нүүрс шингэрүүлэх төслүүд дээр судалгаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр ажиллаж буй. Уул уурхайн салбарт 20 жилийн туршлага хуримтлуулсан.

ТЕНДЕРИЙН ХАТУУ НӨХЦӨЛ БА ХҮЛЭЭХ ЭРСДЭЛ
Бизнесийнхэн томоохон төсөл дээр няхуур ажиллан маш нарийн тооцоо судалгаа хийж, дор хаяж 10 жилийн тогтвортой үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашгаар ашиг орлого, эрсдэл, боломжоо тооцдог. Тэр тусмаа дэлхийн зах зээлд жилээс жилд нэр хүнд, үнэ ханш нь унаж, ойрын ирээдүй нь бүүдийж, цаашид ч эрэлт нь нийлүүлэлтээсээ багассаар байх төлөвтэй нүүрсний салбарт хөрөнгө оруулахаас гаднынхан төдийгүй Монголчууд хүртэл болгоомжилж байна.

Ийм үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг дахин үргэлжлүүлэхдээ гадаадын болон үндэсний хөрөнгө оруулалт, менежментийн хослолыг сонгож авсан нь хамгийн зөв загвар юм. Гэхдээ энэхүү тендерийн нөхцөлийг маш хүнд, өндөр босготой болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж буй тул яагаад гэдгийг нь зүйл, заалтаар нь судалж үзлээ.

Тухайлбал, нэгдүгээрт, 2.5 жилд багтаан 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулах. Хугацаа нь тулгуу байгаагаас гадна ийм үйлдвэр барьж байгуулахад 700 орчим сая ам.доллар шаардлагатай.

Жишээ нь, Ухаахудагийн уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн зөвхөн ганц модулийг жил гаруйн хугацаанд барьж ашиглалтад оруулжээ. Гэтэл Тавантолгойн ордын баяжуулах үйлдвэрийг түүнээс хоёр дахин их хүчин чадалтай байхаар төлөвлөсөн атлаа хугацааг ингэж заасан байх юм.

Хоёрдугаарт, тендерт ялсан хамтарсан компани төрийн "шүдний өвчин” болсон БНХАУ-ын "Чалко”-д төлөх ёстой өр төлбөрийг барагдуулж, гэрээний үүргийг хариуцах юм байна. "Чалко”-д төлөх "Эрдэнэс Тавантолгой” компанийн өрнөөс 115 сая ам.доллар үлджээ. Үүнийг тухайн хөрөнгө оруулалтын компани төлөх ёстой болж байна.

Гуравдугаарт, татвар, хураамж, роялтийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүйгээр барахгүй Засгийн газарт гэрээний төлбөр, борлуулалтын орлогоос урьдчилгаа төлнө.

Дөрөвдүгээрт, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг тендерт шалгарагсад өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, тодорхой хугацааны дараа 51 хувийг нь төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх юм байна.

Энэ мэтчилэн тогтоолын заалт бүр нь үнэхээр цаг хугацаа, хөрөнгө оруулалтын хувьд ямар ч том хөрөнгө оруулагч, мундаг компаниудад ахдахаар хүнд нөхцөл тулгажээ. Ийнхүү үндэсний компаниудад үүдээ нээсэн ч эрсдэлтэй нөхцөл тулгасан нь төр үндэсний хувийн компаниудаа номхчилж арай л хатуурхсан санагдав. Ямартай ч Засгийн газрын 268 дугаар тогтоол хэрэгжихэд амаргүй, хөрөнгө оруулагчдад энэ мэт эрсдэл ихтэй байгаа ч Тавантолгойн ордын өрсөлдөх чадвар шалдаа уначихаагүй байна.

Д.Оюун-Эрдэнэ

Өнөөдөр сонин

Босго өндөртэй, болзол хатуутай Тавантолгойн тендер
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани