- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бид байгаль орчинд харшилсан үйл ажиллагаа явуулаагүй
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр танай уурхайн үйл ажиллагаатай холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Тухайлбал цианид алдагдсан гэх мэт. Энэ талаар мэдээлэл авах гэсэн юм?
-Манай компани холбогдох төрийн байгууллагуудад хуульд заасны дагуу үйл ажиллагааныхаа талаар тухай бүр хандаж, мэдээлэл, тайлангаа цаг тухайд нь хүргүүлж ирсэн. Төрийн байгууллагын зүгээс хуульд заасны дагуу хяналт шалгалтыг тухай бүр явуулж, холбогдох шаардлага, зөвлөмж өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэдгийг дурдахыг хүсч байна. Тухайлбал, зарим иргэд, төрийн бус байгууллагаас тавьсан гомдлын дагуу 2014 оны 9 сарын 17-нд, 10 сарын 3, 17-ны өдрүүдэд тус тус Мэргэжлийн хяналтын газар, Тагнуул, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас уурхай дээр хяналт, шалгалт хийж ажилласан. МХЕГ-ын лабораторийн шинжилгээгээр хөрс, усанд натрийн цианид илрээгүй. Мөн компани өөрийн дотоод хяналтын хүрээнд хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид хөрс, усны дээжийг илгээхэд натрийн цианид илрээгүй. Бид дээрх шинжилгээнүүдийн хариуг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Иймд манай компани байгаль орчинд ямар нэг хохирол учруулаагүй. Тэр тусмаа химийн бодис, цианид алдагдаагүй.
-Уул уурхайд цианид ашиглах нь байгаль орчинд хортой гэсэн ойлголт нийгэмд түгээмэл байдаг. Тийм аюултай бодис уу?
-Цианидыг буруу хэрэглэвэл маш хортой бодис бөгөөд шууд үхэлд хүргэх аюултай. Харин аюулгүй ажиллагааг өндөр хэмжээнд ханган, үйлдвэрийн технологийн горимыг баримталбал байгаль орчин, хүнд хор нөлөөлөл учрахгүй. Иймээс ч бид үйл ажиллагаандаа өдөр тутам аюулгүй үйл ажиллагааг чандлан мөрдөж ажилладаг. Ер нь бол байгаль дээр цианид бага агууламжтай хэлбэрээр өргөн тархсан бодис бөгөөд зарим төрлийн самар, жимс, хүнсний ногоо, ургамалд байдаг. Бидний хувьд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж холбогдох хууль тогтоомжийн дагуу 2013 онд БОНХЯ-аар батлуулж, түүнийг мөрдөн ажиллаж байгаа. Түүнчлэн компанийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтэс өдөр тутам хяналт тавьж, 7 хоног тутамд дээж авч, шинжилгээ хийж, хяналт, мониторингийг байнга хийдэг. Энэ дашрамд хэлэхэд манайхны дунд цианид, мөнгөн ус хоёрыг хольж ойлгох тохиолдол их байдаг. Мөнгөн усны хувьд маш их хортой учир дэлхийн олон улс оронд хэрэглэхийг хориглодог юм.
-Танай компани нуруулдан уусгах технологи ашигладаг гэсэн. Энэ ямар учиртай технологи вэ?
-Нуруулдан уусгах технологийг уул уурхайн салбарт анх 1700-аад оны үед нэвтрүүлсэн түүхтэй. Дэлхийн алтны үйлдвэрлэлийн 80 гаруй хувьд нь энэ аргыг ашиглаж байна. Манай улсад энэхүү технологийг 2000 оны эхээр нэвтрүүлсэн. Энэ технологи нь зарим төрлийн хүдрийг нуруулдан овоолж, химийн бодис ашиглан металлыг өндөр хэмжээнд бариулдаг технологи гэж товчоор ойлгож болно. Гол нь нуруулдан уусгах технологийн горим болон аюулгүй ажиллагааг хангах нь чухал. Манай компанийн хувьд нягтруулж бэлдсэн газрын гадарга дээр геосинтетик тусгай шавар үе /GCL/, 1.5 см зузаантай өндөр нягтралтай полиетилин геомембран, геонет үе буюу тусгай материал бүхий тор, дээд үеийн 1.5 см зузаантай өндөр нягтралтай полиетилин геомембран, хамгаалалтын 70 см зузаан хайрган үе зэргийг дэвсдэг. Энэхүү хамгаалалтын давхаргаа 4 төрлийн олон улсын ISO стандартаар шалгаж баталгаажуулсан. Олон улсад геомембран давхаргыг 1 үе дэвсдэг бол бид хоёр үе геомембраныг дэвсэж нийт 6 үеэс бүрдүүлдэг. Алт олборлолтод зайлшгүй хэрэглэгддэг энэ технологийг ашиглахдаа бид хамгийн гол нь олон улсад мөрдөгддөг стандартыг хэлбэрэлтгүй дагаж, байгаль орчныг хамгаалахад маш их анхаардаг.
-Сонин хэвлэлүүдээр танай үйл ажиллагаатай холбоотойгоор шувуу үхсэн гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?
-Яг манай компанийн үйл ажиллагаанаас болж шувуу үхсэн гэж дүгнэх нь ташаа бол уу гэж бодож байна Ер нь манай төслийн талбайн ойролцоо ийм тохиолдол гарсан нь үнэн. Төслийн талбай болон түүний ойр орчимд уурхай эхлэхээс өмнө буюу 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэлээд тооны болжмор шувуу хорогдсон байна гэж компанийн байгаль орчны хэлтсээс мэдэгдсэн. Түүний дагуу дээж авч Завхан аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээгээр өвчний болон аливаа хордлогоор хорогдоогүй, гадны ямар нэгэн нөлөөгүй гэдэг нь тогтоогдсон. 2014 оны 08 дугаар сарын 19-өөс хойш мөн болжмор шувуу хорогдсон тохиолдол бүртгэгдсэн. Үүний дараа бид яаралтай арга хэмжээ авч мэргэжлийн, хөндлөнгийн шинжээч нарт хандсан. Одоогоор шинжилгээний дүгнэлт, тайлан хараахан гараагүй байна. Мөн энэ асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж тогтоохоор ажиллаж байгаа.
-Танай компани хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ? Яг ямар төсөл дээр ажиллаж байгаагаа тодруулна уу?.
-Манай "Баян Айраг" эксплорэйшн ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт алт, мөнгөний үндсэн ордыг ил уурхайн аргаар олборлох төслийг 2014 оны 8 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Завхан аймгийн хэмжээнд анхны уурхай юм.
-Сүүлийн хэдэн жил зохих зөвшөөрөл, эрхгүйгээр ашигт малтмал ашиглаж, байгаль орчныг сүйтгэж байгаа олон жишээ дуулдах боллоо. Танай компани уул уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлүүдээ авсан уу?
Бид 2002 оноос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн АМХЭГ-аас Ашигт малтмалын хуульд заасны дагуу авч, хайгуулын ажлыг 2008 он хүртэл гүйцэтгэсэн. Зургаан жилийн хайгуулын ажлын үр дүндээ тулгуурлан, 2008 онд Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас авч, ашиглалтын бэлтгэл ажлыг эхлүүлсэн.
Ер нь уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлнэ гэдэг нь шууд олборлоод эхэлсэн гэсэн үг биш. Манай төслийг харахад одоо л бэлтгэл үе дуусаж, ашиглалтын үе маань 6 жилийн дараа эхэлж байх жишээтэй. Бид өнгөрсөн жилүүдэд ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, газар, усны зөвшөөрөл гэх мэт ашиглалтад шаардлагатай хууль, тогтоомжид заасан 100 гаруй зөвшөөрлийг бүгдийг авсан. Уул уурхайн үйл ажиллагаа Байгаль орчны багц хууль, Ашигт малтмал, Газар, Ус, Хөдөлмөрийн гэх мэт олон хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдаж байгаа.
Б.АЛТ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||