- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уурхайчдыг “Гацаасан” 77 дугаар тушаал
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрийн талаарх сурвалжлагыг өмнөх дугаартаа бид хүргэсэн билээ. Харин энэ удаа тус уурхайн халуун, хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон ажилчид болон тэдний эрх ашиг хэрхэн зөрчигдөж буй талаар хөндлөө.
Уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрээс группэд гарсан ажилчдын төлөөлөл саяхан Улаанбаатар хотод ирж, хэвлэлийн хурал хийсэн. Тэд мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж, групп тогтоолгосон ч хасагджээ. Тус уурхайн цахилгаанчин Ц.Цолмонбаяр нурууны суулттай гэсэн шалтгаанаар 37 настайдаа группэд гарсан байна. Гэтэл түүнийг НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос өвчин нь эдгэрсэн гэж үзэж группээс нь хасчээ. Тэрбээр банкны зээлээ группийн мөнгөөрөө төлдөг байж. Гэтэл нэг өдөр банкнаас "Зээлээ төлөх хугацаа нь болсныг сануулахад л группээс хасагдсанаа мэдсэн гэнэ. Ингээд тэтгэвэрт гарах хүртлээ ажил ч үгүй, групп ч байхгүй хоцорчээ.
Мөн уурхайн гүнд олон жил ажилласны улмаас дүлийрсэн хүнийг хэнгэрэг нь цоороогүй байна гэсэн шалтгаанаар группээс хасчээ. Тэд энэ асуудлаар шүүхэд хандахаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон олон хүний эрх, ашиг хөндөгдсөөр байна. "Мэргэжлээс шалтгаалах эмгэг туссан л бол гүйцэд эдгэрдэггүй, насан туршдаа өвчтэй явдаг. Өвчний далд үе гэж бий. Нэг удаагийн үзлэг шинжилгээгээр хүнийг эрүүл болсон гэж үзэж болохгүй” гэж Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн эмч ч баталж байсан.
Уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга А.Алимаа, хөдөлмөр аюулгүй байдлын инженер С.Угтахбаяр тэргүүтэй хүмүүс МХЕГ-ын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт шинжилгээний төвийн Нийгмийн хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч Г.Баяраад ажлын нөхцөл байдлыг тодорхойлохыг хүссэн албан бичиг явуулсан байна. Гэвч "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д тухайн мэргэжил багтсан эсэхээр л ангилсан нь өрөөсгөл юм. Түүнтэй уулзаж, энэ тухай лавлах гэсэн боловч Төв аймаг руу томилолтоор явсан байв.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 онд баталсан 77 дугаар тушаал буюу "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг шинэчлэх цаг нь болсныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ анхааралдаа авна уу. Уул уурхайн хүнд нөхцөлд ажиллаж байгаа олон мянган хүнийг ганц 77 дугаар тушаалд мэргэжил нь орсон эсэхээр зааглаж ялгах боломжгүй болжээ. 10 жилийн өмнө батлагдсан уг тушаалд нэмэлт өөрчлөлт оруулахаас эхлээд засаж залруулах зүйл их байна.
"Бор-Өндөр” үйлдвэрийн баяжуулах фабрикийн ажилчид халуун, хортой, хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ зарим нэг нь тус жагсаалтын ажил үүрэг нь багтаагүйгээс болж, өвчтэй хэдий ч тэтгэвэрт суутлаа гүрийхээс өөр аргагүй байдалтай байна. Баяжуулах фабрикийн ачигчийг "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 2.27 –д зааснаар хортой нөхцөлд ажилладаг гэж үздэг. Гэтэл яг ижил нөхцөл байдалд ажиллаж буй хатаагч мэргэжилтэй хүнийг хортой ангилалд оруулаагүй байна. Иймээс Улаанбаатар хотоос мэргэжлийн хүмүүсийг урьж, ажлын нөхцөл байдлын үнэлгээ болон эрүүл мэндийн үзлэг хийлгэх хүсэлтэй байгаагаа тус фабрикийн ажилчид уламжилсан.
Хортой нөхцөлд ажиллаж байгаа гэсэн ангилалд багтсан ажилчид ч бас үе мөчний болон сонсгол буурах эмгэг өвчтэй болжээ. Тиймээс тэтгэвэрт гартлаа ажиллахад бэрхшээлтэй байгаа аж. Хортой нөхцөлд ажилладаг хүмүүс ажилласан болон, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээс шалтгаалан эрт тэтгэвэрт гардаг юм. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар уурхайн зүгээс хоёр жилд нэг удаа мэргэжлийн эмч авчирч, уурхайн ажилчдаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулах ёстой. Гэвч уулын баяжуулах Бор-Өндөрийн уурхай 2008 оноос хойш дөрвөн жилийн дараа буюу 2012 онд ажилчдаа эмчийн үзлэгт хамруулжээ.
Энэ онд ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах саналаа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд ирүүлсэн ч мөнгийг нь шилжүүлээгүй байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр эмчийн үзлэг, ажлын байрны нөхцөл тодорхойлох нийгэм хөдөлмөр хяналтын байцаагч нарыг авчрахад 40 сая төгрөг зарцуулдаг гэнэ.
Баяжуулах фабрикийн хатаагчаар 17 дахь жилдээ ажиллаж буй Г.Энхбаяр "Би дөрвөн жилийн өмнө л Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлсэн. Одоо миний үе мөч янгинаж өвддөг. Халуунд халж, хүйтэнд хөрч ажилласаар байгаад эндхийн хатаагч нар бүгд хиймэл шүдтэй болсон. Мэргэжлийн эмч нар үзлэг оношлогоо хийж, улсын байцаагчид бидний ажлын нөхцөлийг шалгаж өгөөч ээ. Ижил нөхцөлд ажилладаг ачигч, слесариуд ажлын хортой гэсэн ангилалд багтдаг хэрнээ хатаагч нь энэ ангилалд хамрагддаггүй. Бид халуун, хүнд, хортой орчинд 12 цагийн турш ажиллаж байна шүү дээ” гэсэн юм.
Уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрийн эмч У.Чинбатаас зарим зүйлийг тодруулав.
-Танай үйлдвэрийн ажилчдын дунд мэргэжлээс шалтгаалах ямар өвчин түгээмэл илэрдэг вэ?
-Манай үйлдвэр 1000 гаруй Монгол, 30 орчим Орос ажилтантай. Тоостой,
халуун, чийгтэй нөхцөлд ажиллаж байгаа учраас уушги тоосжих, ясны өвчин,
амьсгалын зам, тулгуур эрхтэн, шээс боловсруулах системийн өвчин,
шалтгаангүй даралт ихсэх, бөөр, нурууны өвчин их илэрдэг. Ялангуяа
баяжуулах фабрикийн хатаагч нар хамгийн их тоос "идэж” байна.
-Баяжуулах фабрикийнхан нүсэр дуу чимээнд ажилладаг юм байна.
-Уурхайн гүний ажилчдаа байнга чихний бөглөөстэй явахыг шаарддаг. Дуу
чимээнээс гадна чичиргээ доргионы өвчин гэж мэргэжлээс шалтгаалах өвчин
бий. Үүнээс болж гар хатангиршиж, захын судасны эргэлт удааширч, гар хөл
хөрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Баяжуулах фабрикийн ажилчдын олонх нь
сонсгол муутай болсон. Хүний сонсох хэвийн хэмжээ 85 герц байхад 120
герцийн дуу чимээтэй орчинд ажиллаж байна. Тиймээс гүний уурхайд долоо,
фабрикт 12 цаг ажиллаж буй хүмүүсийн сонсгол буурах нь ойлгомжтой.
Баяжуулах фабрик 1985 оноос үйл ажиллагаагаа эхэлж, ОХУ, АНУ руу жоншны баяжмал экспортолж иржээ. Сүүлийн жилүүдэд гадаад зах зээлд жоншны ханш унаснаас болж, борлуулалт муудсан байна. Тиймээс Баргилтын төмрийн ордыг түшиглэн өнгөрсөн оны наймдугаар сараас төмрийн хүдэр баяжуулж, БНХАУ руу экспортолж эхэлжээ. Сард 15 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 6-9 мянган тонн жоншны баяжмал гаргаж байгаа аж.
Одоогийн байдлаар тус фабрикт 240 хүн өдөр, шөнө гэсэн хоёр ээлжээр ажиллаж байна. Энэ онд ажилчдаа эмчийн бүрэн үзлэгт хамруулах ёстой ч санхүүгийн хүндрэлээс болоод уулын цех, баяжуулах фабрикт 10 жилээс дээш, бусад цехэд 15 жил ажилласан 200 гаруй хүнийг л хамруулахаар төлөвлөжээ.
Тус уурхайн ажилчдын хүсэлтийн дагуу мэргэжлээс шалтгаалах өвчний талаар Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн Мэргэжлийн өвчин судлалын хэлтсийн дарга Д.Хишигтогтохоос тодрууллаа.
-Манай улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчний хэчнээн
тохиолдол бүртгэгдсэн бэ. Бор-Өндөрийн уурхайд ийм өвчтэй хэдэн хүн
байдаг вэ?
-Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд 1975-2013 онд мэргэжлээс
шалтгаалсан өвчний 9733 тохиолдлыг оношилсон. Уулын баяжуулах
"Бор-Өндөр” үйлдвэрийн 512 ажилчин ийм өвчтэй байна.
-2012 онд Бор-Өндөрийн уурхайд эмчийн үзлэг хийсэн юм байна.
Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгээр уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрийн
ажилчдад ердийн өвчлөл 88.6 хувьтай илэрсэн. Мэргэжлээс шалтгаалсан
өвчний сэжиг бүхий 14 тохиолдол илэрснийг Хөдөлмөр эрүүл мэнд судлалын
төв рүү онош тодруулахаар ирүүлснээс 10 хүний хөдөлмөрийн нөхцөлийг
сольсон байна. Тиймээс мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгийг эрт
оношлох, эрүүл мэндэд эрсдэлтэй нөлөөлж буй хүчин зүйлээс холдуулж
эмчлүүлснээр цаашдын хүндрэлээс сэргийлж чадна.
Ажлын орчныг сайжруулж, үйлдвэрлэл, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийхгүйгээр дан ганц эмнэлэг, хувь хүний урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэснээр мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэгээс сэргийлж чадахгүй.
Ч.Болортуяа
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||