- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-ийн дарга улиралд нэг хуралд суусныхаа төлөө 18 сая төгрөг авдаг
Эх орны хишгийг Монголчуудад хувааж өгөх үүрэгтэйгээр байгуулагдсан
"Эрдэнэс Тавантолгой нэртэй” компани үйл ажиллагаагаа явуулаад багагүй
хугацаа өнгөрч байна. Таван толгойн нүүрсний уурхайд ашиглалтын үйл
ажиллагаа явуулдаг энэ газарт Монгол хүн бүр 1072 хувьцаа эзэмшдэг.
Гэвч Монголын ард түмнийг өөрийнхөө хувьцаа эзэмшигч гэж зарладаг энэ
компанийн удирдлагууд ашиггүй ажиллаж байгаа хэмээн мэдээлдэг. Үнэндээ
"Эрдэнэс тавантолгой” ашиггүй бус. Харин ажиллаж байгаа хүмүүс нь
ашиггүй байх бүх зүйлийг хийж байгаа гэдгийг Үндэсний аудитын газрынхан
саяхан илрүүллээ. Эрдэнэс тавантолгой "ARUDU” зөвлөх компанийн
гэрээгээр гүйцэтгэсэн ямар ч ажил байхгүй байхад 405.4 сая төгрөг,
"Norwest corporation” компанид гэрээнээс гадуур 277.7 мянган ам.долларыг
олгосон. Мөн "PriseWaterhouse Coopers Audit” компанид 76.8 сая
төгрөгийг илүү олгосон байсан нь шалгалтаар тогтоогджээ. Төрийн өмчит
энэ компанийн удирдлагуудын цалингийн хэмжээг уг нь Төрийн өмчийн хороо
батлаж өгөх учиртай. Гэтэл тус компанийн удирдлагууд өөрсдийнхөө
дураар ТУЗ-ийн даргынхаа цалинг зургаан сая, гишүүдийнхээ цалинг 1.8
сая төгрөг болгож нэмжээ. "Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн
даргаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг
томилогдсон. Засгийн газраас өндөр цалин авдаг энэ эрхэм ТУЗ-ийн дарга
нэрээр сар бүр зургаан сая төгрөгийг халаасалж байна. Түүнтэй хамт
ТУЗ-ийн гишүүн гэсэн сэтэр зүүгээд сууж байгаа гишүүд нь бүгд л төрийн
өндөр албан хаагчид. Компанийн үйл ажиллагааг сайн мэдэхгүй. Улиралд
ганцхан удаа ТУЗ-ийн хуралд ирдэг эрхмүүд. Тодруулбал Эдийн Засгийн
Хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Зам Тээврийн
яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Уул Уурхайн яамны Уул
уурхайн газрын захирал Д.Батболд, Байгаль Орчин , Ногоон Хөгжлийн
яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ЗГХЭГ Хууль эрх зүйн
хэлтсийн дарга Н.Энхтуяа нар ажилладаг юм байх. Үүнээс гадна хараат бус
гишүүн нэртэй гурван ч хүн бий. Энэ найман гишүүн, нарийн бичгийн
даргатайгаа нийлээд сар бүр 1,8 сая төгрөгийн цалин, харин ТУЗ-ийн
дарга нэртэй Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг
сар бүр зургаан сая төгрөг авч байна. ТУЗ-ийн хурал нэртэй дайллага
цайллага голлосон хуралд энэ эрхмүүд улиралд ганцхан удаа суудаг. Бас
болоогүй хуралдаанд суусан цагаа бодуулж мөнгө авдаг юм байх. Өөрөөр
хэлбэл "Эрдэнэс таван толгой” ХК-ны ТУЗ-ын дарга улиралд нэг хуралд
суугаад 18 сая төгрөг, харин гишүүд нь ганц удаа хуралдснийхаа шанд 5,4
сая төгрөгийн цалин хүртэж байна гэсэн үг. Тэгвэл энэ уурхайд өдөр
шөнөгүй зүтгэж, шороо тоостой хутгалдаж суугаа монгол залуу дунджаар 909
мөнгөн төгрөгийн цалинг сард авдаг. Эрдэнэс таван толгой нэртэй энэ
компани дарга нарт ая тал засаж, өндөр цалин хангамж өгөхийн зэрэгцээ
гадаадын ажилчдад ч бас тун их элэгтэй гэнэ. Тэнд ажиллаж байгаа
гадаадууд монгол ажилчдаас хэд дахин илүү цалин авдаг юм байх. Нийт
ажиллаж байгаа 353 монгол залуугийн нийлбэр нь гадаадын 18 ажилтны
цалингаас хэд дахин бага байдаг гэдгийг ч Аудитын байгууллага
тогтоожээ. "Эрдэнэс таван толгой” компани илүүдээ гарсан их мөнгөтэй
айл уу гээд судлаад үзэхээр бас тийм биш байна. "Нүүрс нийлүүлэх,
худалдан авах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүй, нүүрсээ
борлуулаагүйгээс болж "Чалко трейдинг Хонконг” компаниас авсан
зээлийнхээ хүүг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр төлж байгаа аж. Хүү
төлж багагүй хэмжээний алдагдал хүлээж байгаа учраас Хөгжлийн банкнаас
2012 онд баахан мөнгө зээлжээ. Мөн "Голомт” банкнаас 2013 онд нэг жилийн
хугацаатайгаар 12.0 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкнаас таван
сарын хугацаатай 45.0 сая ам.доллар, Хас банкнаас нэг жилийн
хугацаатайгаар 8.0 сая ам.долларын зээл авсан байна. Дээр нь "Чалко”-д
төлөх 150 гаруй сая ам долларын өр энэ компанид бий. Асар их хэмжээний
өр зээлтэй энэ байгууллагын албан ёсны сайт руу ороод үзэхээр дан
худалдан авах үйл ажиллагааны зар л тавигдсан байх юм. "Эрдэнэс-Таван
толгой” ХК-нь хайрган хучилттай авто замын зураг төслийн үйлчилгээний
гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй
этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна”, "Эрдэнэс-Таван толгой” ХК-нь
спорт заалны зураг төслийн үйлчилгээний гэрээ байгуулна. Нүүрс
баяжуулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн
нарийвчилсан үнэлгээ хийх, ЭТТ-2014/03-04/ЗҮ-02 дугаартай зөвлөх
үйлчилгээний гэрээ байгуулна. Эрх бүхий тендерт оролцогчдоос "Суудлын
авто машин” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
ТOYOTA Landcruiser -200 автомашинтай дүйцэхүйц машин авна” гэсэн зар
дурайж байна. "Эрдэнэс таван толгой” ХК-ныг аль эрт дампуурсан гэж
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэлж байсан удаатай. Дампуурсан энэ
компани өнөөдөр дарга нарынхаа цалинг тавьж, тендер нэрээр баахан бараа
худалдан авч, төрийн өмч, түмний хөрөнгийг барьцаалан зээл авсаар л сууж
байгаа бололтой. Тус компанийг удирдаж байсан Энэбиш гэгч нөхөр уурхайн
үйл ажиллагааг эхлүүлэхэд тус бүр нь 160 сая буюу нийт 1.6 тэрбум
төгрөгийн өртөгтэй 10 ширхэг машин стандарт хангахгүй машин, 3.6 тэрбум
төгрөгтэй тэнцэх хэмжээний өртөгтэй шаардлага хангахгүй буруу размерийн
дугуй шахсан хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж байхдаа ОХУ-руу зугатаж
алга болсон. Хэдийгээр тус байгууллагын хуучин удирдлага солигдсон ч
байдал сайжираагүй байгаа гэдгийг тус компанид ажилладаг хүмүүс ярьж
байна.
shudarga.mn
“Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-ийн дарга улиралд нэг хуралд суусныхаа төлөө 18 сая төгрөг авдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани