Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.ЭНХ-АМГАЛАН: "ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ

М.ЭНХ-АМГАЛАН: "ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ"Говь Повер" ХХК их хэмжээний мөнгийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас нэхэмжилж, нэхэмжилсэн мөнгөө шүүхээр шийдүүлэх замаар гарган авсан гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их цацагдлаа. Энэ асуудлаар "Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Энх-Амгалантай ярилцлаа.

-Эрдэнэс-Таван Толгой ХК яагаад "Говь Повер" ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах болсон юм бэ?

-"Эрдэнэс-ТаванТолгой" ХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд гаалийн хяналтын бүс, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ үзүүлэгчийг шалгаруулах тендерийг 2012 оны 12 дугаар сард зарласан. Уг тендер шалгаруулалтанд "Говь повер" ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд нүүрсний үнэ гадаад зах зээлд ихээхэн буурсан бөгөөд "Эрдэнэс Таван толгой" компани Чалко компанид нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийн өртгийг бууруулах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх үүднээс нүүрсний тээврийг Цагаан хадаар дамжуулахгүйгээр уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийн шууд БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл тээвэрлэх асуудлыг Чалко компанитай тохирсон. Ингэснээр тус компани экспортолж буй нэг тонн нүүрс тутамд таван ам.долларыг хэмнэх бололцоотой болсон гэсэн үг. Засгийн газрын 2013 оны 225 дугаар тогтоолоор "Эрдэнэс-Таван Толгой" компанийн уурхай дээр гүний гааль байгуулахаар шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Нэгэнт Чалко компанид нийлүүлэх нүүрсийг Цагаан хадаар дамжуулан нүүрс экспортлохгүй болсон тул "Говь Повер" ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах мэдэгдлээ тус компанид 2013 оны зургадугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн. Энэхүү шийдвэрийг "Говь Повер" компани эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн шүүхэд 2013 оны долдугаар сарын дөрөвний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нийт 7.4 тэрбум төгрөгийг "Эрдэнэс-Таван Толгой" компаниас нэхэмжилсэн.

-Танай компаниас зарласан тендерт ЗГХЭГ-ын дэд дарга асан ГДэнзэнгийн эхнэрийн компани шалгарсан тухай өнгөрсөи жил багагүй шуугисан?

-Уг тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн онд шалгаад зохих дүгнэлтээ гаргасан тул нэмж тайлбар хийх нь илүүц болов уу.
Ер нь бол "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгэз худалдан авах тухай хууль"-ийн дагуу тендерийн Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын саналыг зөвхөн ирүүлсэн мэдээлэлд нь үндэслэн тендерийн шаардлага хангаж буй эсэхийг үнэлдэг бөгөөд тухайн компанийн эзэмшлийг шалгаж тогтоох үүрэг Үнэлгээний хороонд байдаггүй.

-Сүүлийн үед Г.Дэнзэн нь "Говь Повер" ХХК-иар дамжуулан танай компаниас 4.8 тэрбум төгрөг гаргуулж авсан гэж бичих боллоо?

-Уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх нь холбогдох хууль хяналтын байгууллагад байгаа. "Эрдэнэс-Таван Толгой" компани уг асуудлыг өөрийн хүсэлтээр эрх бүхий байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Ингэх нь стратегийн томоохон ордод үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс-Таван Толгой" компанийн өнөөгийн үйл ажиллагааг бодитоор дүгнэхэд тустай төдийгүй олон нийтэд компанийг тойрсон асуудлуудаар үнэн зөв мэдээллийг өгөхөд чухал ач холбогдолтой.

-"Говь Повер" ХХК танай компаниас хохирлоо шаардах эрхтэй юу?

-Уг компани Монгол Улсын Иргэний хуулийн  229  болон  355 дугаар зүйлийн дагуу хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан.

-4.8 тэрбум гэсэн үнэлгээг ямар байгууллага хийсэн, юунд үндэслэж тогтоосон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"Говь Повер" ХХК 2014 оны долдугаар сарын дөрөвний өдөр гаргасан нэхэмжлэлдээ манай компаниас нийт 7.4 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Товь Повер" компанийн үнэлгээг бид өндөр гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаарт зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээг хийлгэх хүсэлтээ бид шүүхэд гаргасан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 4071 дугаар захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч үнэлгээ хийж 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот дүгнэлтээр 5.3 тэрбум төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын дээрх үнэлгээг 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн хурлаараа хэлэлцэж баталгаажуулсан.

-Цагаанхад дахь гаалийн хяналтын бүс одоо ашиглагдаж байгаа юу? Шүүхийн шийдвэрийн дагуу авсан тэр их хэмжээний хөрөнгийг танай компани хэрхэн ашиглах вэ?

-Нэгэнт шүүхийн шийдвэрээр дээрх хөрөнгө манай компанид шилжиж ирсэн тул бид энэ хөрөнгийг үр ашигтай ажиллуулж байна. Тухайлбал энэ жил бид экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайгаар дамжуулж 500 гаруй мянган тонн нүүрс экспортолсон. Цаашид Баруун Цанхийн уурхайд болон боомтын төмөр зам ашиглалтад орох үед шилжүүлэн ашиглана.
Б.БОЛД

М.ЭНХ-АМГАЛАН: "ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани