- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төсвийн тэлэлт долоон хувийн инфляцид нөлөөлөх үү?
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд
баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн
анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт
шилжүүлсэн байна. Монголбанк ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогод
инфляцийг 2015 оны эцэст долоон хувьд хүргэхээр заасан нь олон хүнийг
гайхшруулж байгаа. Учир нь үнийн болон инфляцийн өсөлт буурах магадлал
ойрын хутацаанд байхгүйг эдийн засагчид хэлж байгаа юм.
М о н г о л 6 а н к н ы ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ "Инфляцийг долоон хувьд барина гэдэг нь маш хатуу мөнгөний бодлого руу шилжинэ гэсэн үг биш. Гадаад цэвэр актив дээр хэрвээ эерэг нөлөө гарвал бид хатуу мөнгөний бодлого руу шилжих шаардлагагүй” гэв. Хэрэв цэвэр активт эерэг үр дүн харагдахгүй бол үнэхээр хатуу бодлого руу шилжихээс аргагүй гэдгийг судлаачид хэлсэн. Тиймээс төсвийн бодлого хэрхэн хэрэгжихээс хамаарах ажээ. Хэрэв төсөв хэт их тэлвэл долоон хувийн зорилтыг хэрэгжүүлэх нь аж ахуйн нэгжид хүнд тусах юм. Учир нь хатуу бодлого ажлын байр болон орлоготой, хуримтлалтай иргэний эсрэг тал билээ. Гэвч төсөв болон мөнгөний бодлого хэрхэн уялдахаас, мөн гадаад валютын орох урсгалаас хоёр салаа замын хаагуур нь явах вэ гэдэг хамаарах ажээ.
Инфляцийн хэтийн хандлага нь зорилтот төвшинтэй нийцтэй байсан үед мөнгөний бодлогын хүүг 2013 оны 1, 4, 6 дугаар саруудад, нийт 2.75 нэгж хувиар бууруулж, эдийн засгийн идэвхжилийг дэмжин, мөнгөний нийлүүлэлтийг бодит секторт эргэлтийн хөрөнгийн зээл олгох хэлбэрээр нэмэгдүүлсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг тогтворжуулах, ажлын байрыг хамгаалахад голлох нөлөө үзүүлсэн хэмээн Монголбанкныхан үзэж байна. Тухайлбал, судалгааны дүнгээс харахад тухайн онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 11.7 хувьтай гарсны 8.6 нэгж хувь буюу 73 хувийн өсөлт нь мөнгөний уламжлалт бус тэлэх бодлогын нөлөөгөөр бий болсон байна.
Энэ мэтчилэн зөв буруу хэмээн толхилцсон ч эцэстээ Эдийн засгийн байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болов. Ямартай ч ирэх онд долоон хувийн инфляцитай байхын тулд төсөв хэт тэлэхгүй бодит байх хэрэгтэйг сануулаад авсан. Тэгэхээр Засаг хэдийд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах нь тодорхойгүй ч мөнгөний бодлого нь тодорхой болох биз хэмээн найдаж суух үлджээ.

Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Д.Оюунчимэг
Төсвийн тэлэлт долоон хувийн инфляцид нөлөөлөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани