Тус мэдэгдэлд, "Арева Монгол”, "Кожеговь” компани нь Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөж, хүн ам, малын эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
"Кожеговь” компани нь Монгол Улсад
1997 оноос одоог хүртэл хайгуулын үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.
Энэ хугацаанд Монгол Улсын хууль, журмыг чанд мөрдөж, шаардагдах
зөвшөөрлийг авч ажилласан. Манай компани нь шар нунтаг олборлоогүй
бөгөөд Цөмийн Энергийн газрын тавьсан шаардлагын дагуу олборлолтын
технологийн туршилтаар Дулаан-Уул ордоос 2.7 тонн ураны хүдэр буюу шороо
олборлосон нь Цөмийн Энергийн газрын хяналтан дор тусгай хамгаалалтанд
хадгалагдаж байна. Энэхүү хүдэр нь байгалийн шороо бөгөөд уран буюу шар
нунтаг биш, цацрагийн ямар ч аюулгүй юм. Түүнчлэн компанийн үйл
ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэр албан ёсоор гараагүй байгаа талаар
мэдэгдье гэжээ.
Б.Гантуяа
МОНЦАМЭ