Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Асгатын “Галт тэрэг” хэзээ хөлдөх вэ?

 Асгатын “Галт тэрэг” хэзээ хөлдөх вэ?
Асгат орд гадаадынхны нүдийг булаасаар удлаа. Оюутолгой, Тавантолгойн "галт тэрэг" хэдийнэ хөдөлсөн ч мөнгөний баян булаг болсон Асгат байрнаасаа хөдөлсөнгүй. Энэ ордын хувьд асуудал ялгаатай. Баян-Өлгий аймгийн Ногооннуур манд орших эл орд газар ОХУ-ын хил дамнан байрлалаг. Бүр тодруулбал, манай улсын газар нутаг дээр Асгатын гуравны нэг хэсэг нь оршиж байгаа. Үлдсэн нь оросуудын эзэмшилд багтдаг. Гэсэн ч эл ордыг газрын зурагт Монголынх гэж тодоор тамгалсан байдаг юм. Иймд Асгат уул стратегийн ач холбогдолтой төдийгүй улс орны тусгаар тогтнолтой салшгүй холбоотой. Өмнө нь уг ордыг ашиглах талаархи яриа хэлцэл хувь оролцооны маргаанаас болж удаа дараа хойшилж, сунжирч байсан юм. Оросуудын зүгээс "Полиметалл" хэмээх хүчирхэг компаниа олборлогчоор томилохыг хүссэн бол Монголын тал арай ахиу хувь эзэмшихийг зорьж байлаа. Зөвхөн 2007 оны туүхийг сөхөхөд Засгийн газраас уг ордын 50 хувийг төр эзэмших нь зүйтэй гэсэн санал гаргасан байдаг. Орос, Монгол хоёр улс энэхүү ордоос эрх тэгш олборлолт хийнэ гэсэн үг. Харилцан ашигтай, ижил тэгш хамтын ажиллагаа гэсэн уриа зүүсэн манай улсын гадаад бодлоготой уялдаж байгаа нь энэ юм байв. Мэдээж, энэ бүхэн эргэлзээ дагуулсан. Хоёр тал адил тэгш эрхтэйгээр энэ салбарт хөрөнгө хаяна гэж тохиролцсон ч ямар нэг асуудал гарахад аль алинаасаа тэнцүү хамааралтай. Сүүлийн жилүүдэд Оросын оролцоо давуу болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. Манай тал энэ салбарт адил 50 хувийн оролцоотой байдаг ч оросуудаас зөвшөөрөл авахгүйгээр элдэв томилгоо хийх, хөрөнгө оруулах ямар ч эрхгүй гэхэд бас хилсдэхээргүй. Монголын талаас оролцоогоо нэмэгдүүлж ядахад 51 хувь болгоё гэсэн саналыг удаа дараа тавьж байгаа ч олигтой үр дунд хүрээгүй юм. Оросын тал гэдийж, Монголын тал бөхийсөөр олон жилийг ардаа үдлээ. Саяхан болсон Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх-ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хуралдаанаар хоёр тал саналаа нэгтгэжээ. Энэ үеэр Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол, Оросын шинэ компани байгуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тохиролцсон байна. Их хэмжээний мөнгөнөөс гадна хүдэр, зэс зэрэг баялаг агуулсан энэ орд хэдийгээр манай улсын нутаг дэвсгэрт байдаг ч нөөцийг нь орос эрдэмтэд тогтоосон гэдгээрээ хойд хөрш Асгатын асуудалд илүүрхэдэг. Энэ утгаараа Асгатын лицензийг Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет" нэгдэл эзэмшдэг юм. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр тал зарим зүйл дээр санал зөрдөг учраас Монгол Улс одоо болхол Асгатын мөнгийг ашиглаж эхлээгүй аж. Мөнгөний ордоос мөнгө босгоход саад болж байгаа асуудалд дэд бүтэц хөгжөөгүй. Өндөр уул, хад чулууны дунд оршдог энэ ордыг "хөдөлгөхөд" Монголын хүч дутах ч гадны орнуудтай хамтрах боломж байгааг эдийн засагчид онцолдог. Гэхдээ нөөцийг нь тогтоочихоод баялгийг нь тийм ч амар тавьж явуулахгүй гэдгээ оросууд олон зүйлээр илэрхийлснийг улстерчид хэлдэг юм. Өнгөрсөн жилүүдэд ах дүүсийн найрамдалт харилцаатай хоёр улс Асгатыг дангаар эзэмших гэж хэд хэлэн удаа оролдсон байдаг. ОХУ Горныи-Алтай муж болон Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн нутагт орших уг ордыг өөрийн болгоход амар гэж тооцоолсон. Газарзүйн энэ боломж дээр "Нөөцийг нь тогтоосон" хэмээн додигор суудаг оросууд Асгатыг санаанд нь багтаад байгааг манай төрд хэд хэдэн удаа илэрхийлсэн гэдэг. Үүний нэг жишээ бол Оросын "Полиметалл" компани Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах санал тавьж, түүнийг нь Советийн хурлаар зөвшөөрөн "Асгат Полиметалл" компанкйг байгуулсан ч УИХ-аас хамтран эзэмшихийг нь зөвшөврөөгүй байдаг. Үүний хариуд хойд хөршийн тал Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг Монголын мэдэлд өгөхийг зөвшөөрөлгүй өдий хүрсэн гэх манай улс төрчдийн дүгнэлт бий. Монголын гар хүрээгүй байгаа томоохон ордуудын нэг болох Асгат 10 мянга гаруй тонн хүдэр, 3400 орчим тонн мөнгө, 12,2 мянган тонн висмут, 106.6 мянган тонн сурьма, 238.2 мянган тоин зэс, мөн тодорхой хэмжээний алт, хар тугалга, төмрийг агуулж буйг тогтоосон. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар эхний ээлжинд 198 сая ам.долларын ашиг олно гэсэн тооцоо бий. Энэ ч утгаараа их мөнгөний сургаар ахиухан хувь авах гэсэн санааны мухарт энэ орд гацсан гэж эдийн засагчид тайлбарладаг. Манай улс Асгатыг ашиглах эхний алхмаа энэ онд хийсэн. "Орд ашиглах дэд бүтцээ шийдээгүй болохоор Монгол улс Асгатыг ашиглах цаг нь болоогүй" хэмээн хойд хөршийнхөн таамаглаж байсан. Асгатын орд руу зам тавих ажилд бүхэл бүтэн армийн хүчийг дайчилж, 3.7 тэрбум төгрөгөөр замтай болсон. Ийнхүү Оросын нутгаар, тэдний замаар хурдэг байсан их баялагтаа монголчууд өөрсдийгөө холбосон зам тавьснаар энэ ордод хамтрах бодлыг оросуудад төрүүлж эхэлсэн гэж үзэх хүн ч бий. Монголын тал арвин баялаг руугаа зам тавь эхэлсэн нь нөгөө талд "хөдлөх" сэжүүрийг өгсөн гэдэг. Тухайлбал, "Монголросцветмет"-ийн Советийн хурлаар хамтрах саналд нааштай хандсаныг албаны хүн онцолсон. Үүнийг батлах гэсэн шиг Москвад болсон Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны хуралдаанаар " Асар их баялагтай ордыг ашиглахгүй удах нь аль аль талдаа ашиггүй. Тиймээс ордыг хамтран ашиглахад саналаа нэгтгэж, хоёр улсын хамтарсан компанийг шинээр байгуулъя" гэж тохирсон. Хоёр тал Асгатыг ашиглах, мөнгийг нь мөнгө болгох эхний алхамыг ийнхүү хийлээ. Алсдаа арвин нөөцийг ашиглаж, хувааж хуваарилах ажил хэрхэн өрнөхийг харах үлдлээ.

Э.СОЛОНГО

Асгатын “Галт тэрэг” хэзээ хөлдөх вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани