- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Мэдээлэл технологийг гарамгай ззэмшсэн 10 орон
Аль улсуудын эдийн засаг хамгийн сайн мэдээлэл, харилцааны
технологийг /МХТ/өргөн ашиглаж, дижитал хуваагдалуудын гүүр нь болж, том
мэдээллийн сангийн ач тусыг үнэмлэхүй хүртэж чадаж байна вэ?
Энэ
оны "Дэлхийн мэдээлэл технологийн тайлан: Мэдээллийн сангийн эрсдэл ба
боломжууд" гэх үзүүлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сард гарлаа. Үүнд 145 орныг
дижитал дэд бүтцийн чанар, инновацийг дэмжих байдал, МХТ-ийг хэрхэн
чадварлаг ашиглаж эдийн засгийн өсөлтийг залуурдаж, иргэдийнхээ
амьдралын чанарыг сайжруулж байгаагаар нь жагсаажээ.
- Финлянд улс хоёр дахь жилдээ энэхүү жагсаалтыг тэргүүлж байна. Дэлхийн мэдээлэл технологийн тайлан тус улсыг хамгийн шилдэг дижитал дэд бүтэцтэй гэж үнэлжээ. Хүн амынх нь 90 хувь нь инновацийн өндөр түвшинд интернэт хэрэглэдэг байна. Фянланд нь 1990 оноос санхүүгийн хямралын хариу арга хэмжээнийхээ нэг хэсэг болгож энэ салбарт эрчимтэй хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм.
- Сингапур улс энэ жил хоёрдугаар байр эзэлж байгаа нь Засгийн газар нь тодорхой дижитал стратегиар дэмжиж мэдээлэл технологийн салбарын дэд бүтцээ тасралтгүй өөд нь татаж байгаатай холбоотой аж. Тус улс хамгийн шилдэг цахим үйлчилгээ болон өндөр чанарын боловсролын системийг санал болгодог орон болж чадсан билээ. Түүнчлэн тус хот-улсын хөгжлийг мэдээлэл технологийн төвлөрөл, мэдлэгт суурилсан эрчимт эдийн засаг тодорхойлж байна.
- Швед улс энэ удаад гуравдугаарт орж байгаа нь хэдийгээр өндөр татвар ногдуулдаг ч дэлхийн хэмжээний атлаа боломжийн үнэтэй дижитал дэд бүтэц, бизнест ээлтэй тогтвортой орчныг бүрдүүлж чадсантай холбоотой. Эдгээр чадавхи нь тус улсын иргэд, бизнес, төрийн байгууллагууд мэдээлэл харилцааны технологийг гарамгай эзэмшиж өдөр тутам хэрэглэдэг болгожээ. Түүнчлэн инновацийн үзүүлэлтээр шилдгүүдийн нэгт зүй ёсоор багтдаг зэрэг нь мэдлэгт суурилсан нийгэмтэй улс гэж нэрлэгдэхэд хүргэдэг юм.
- Нидерланд улс 2013 онд үзүүлж байсан амжилтаа энэ жил алдалгүй тогтоож үлджээ. Үйлчилгээнд суурилсан эдийн засагтай тус орон хурдан хугацаанд мэдээлэл технологийн ач холбогдлоо таньж чадсан юм. Тиймдээ ч энэ чадавхиа инноваци өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд чадварлагаар чиглүүлж байна. Мэдээллийн технологи Нидерландын нийгмийн бүх хэсэгт нэвтэрсэн. Тус улсын иргэн, өрх бүр компьютертэйгээс гадна цахим ертөнцөд холбогдсон байдгийн зэрэгцээ төрийн үйлчилгээний дийлэнх нь цахим хэлбэрт шилжсэн байдаг.
- Норвеги нь сайн хөгжсөн боломжийн үнэтэй мэдээлэл харилцааны технологиос бүрдсэн дэд бүтэцтэй учир жагсаалтын тавдугаарт эгнэж байна. Дижитал хэрэглээ нь Норвеги улсын хувьд бүх нийтийг хамарсан байдаг байна. Тухайлбал, хүн амынх нь 95 хувь интернэт хэрэглэгч байдаг бол 90 хувь нь суурин компьютертэй болон гэртээ интернэт холболттой байдаг байна. Мөн Норвегид тус салбарын нийгэм эдийн засагт үзүүлэх ач холбогдлыг бүрнээ ухамсарласан Засгийн газар, бизнест ээлтэй тогтвортой, инновацилаг орчин ихийг өгч байгаа билээ.
- Швейцарь нь мэдээлэл харилцааны сайн дэд бүтэц, хүчирхэг боловсролын системээр дамжуулан ур чадвартай боловсон хүчнийг бий болгож мэдлэгт суурилсан, технологиор баян эдийн засгийг бүрдүүлж буй улс юм. Тогтвортой улс төр, эрх зүйн орчин, бизнес эрхлэгч, инновацийн хувьд таатай нөхцөл байдал нь дээрх хөрөнгийн үнэлэмжийг хадгалж байна. Үүний дүнд, тус улсын бизнессүүдэд дижитал дэд бүтэц өргөн хэрэглэгдэж байна.
- Америк улсын хувьд энэ жил хоёр байр урагшилж, жагсаалтьн долдугаарт ороод байна. Үүнд тус улсын олон мужид үзүүлэлт сайжирсан нь нөлөөлжээ. Түүнчлэн олон жил хадгалагдаж буй бизнес болон инновацийн хүчирхэг суурь орчин, мэдээлэл харилцаа технологийн дэд бүтэц тэр дундаа олон улсын цахим ертөнцийн сүлжээнд холбогдсон өргөн цар хүрээ нь голлох байр суурь эзэлж байна. Төр, хувийн хувшил болон иргэд ялгаагүй нийт орон даяар жил ирэх тусам дижитал технологийн нэвчилт явагдаж байна.
- Хонконг нь ТОП 10 дотроо энэ жил хамгийн тэмдэглэм амжилтыг үзүүлж зургаан байр урагшилж чаджээ. Үүнд аж ахуй нэгж болон инноваци хөгжих орчин сайжирч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах сайн сургалтууд, бизнес болон Засгийн газрын дижитал хэрэглээ өссөн нь нөлөөлжээ. Хонконг улс нь сайн хөгжсөн дэд бүтцээс ихээхэн өгөөжийг хүртдэг бөгөөд энэ нь ч эдийн засаг, нийгэмд эерэг нөлөөг үзүүлж байна.
- Их Британи улс өмнөх жилтэй харьцуулахад хоёр байр ухарчээ. Нидерландтай адил тус
улс нь инноваци болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд мэдээлэл харилцаа
технологийн ач холбогдлыг таних эхний шатандаа явж байгаа. Үүний дүнд
улс даяараа өндөр түвшнд дижиталчлагдаж, цахим худалдааны орчин үлэмж
хэмжээнд томорч байна. Үүнийг тус улс бизнест ээлтэй орчинтой хослуулж
байгаа нь эдийн засаг, нийгмийн үр ашгийг нэмэгдүүлж байгаа юм.
- Өмнөд Солонгос энэ жил нэг байр урагшилж ТОП 10 орны жагсаалтад шинээр орж ирсэн юм. Эдийн засгийн амжилт нь мэдээлэл харилцаа технологийн салбар дээр бат суурилсан байдаг улс бол Солонгос. Тус улсын Засгийн газрын цахим үйлчилгээ дэлхийд нэгдүгээрт ордог. Өмнөд Солонгос улс эдийн засгийн хөгжлийн стрөтегийнхаа нэг хэсгийг технологийн чадавхийг сайжруулж хөгжүүлэх гэж үзэж, энэ хэмжээнд бодлого чиглэлийг нь тодорхойлж байдаг. Тиймээс ч үүний дүнд инновацийн хувьд нэр хүндээ өсгөсөөр байна.
Эх сурвалж: World Economic Forum
"Mongolian Economy" сэтгүүлийн 2014 оны 5 сар. №10 (068)-д нийтлэв
Мэдээлэл технологийг гарамгай ззэмшсэн 10 орон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани