Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.Тлейхан: “Эрдэнэс тавантолгой”-оос “Говь повер”-т шилжүүлсэн 4.8 тэрбумын асуудлыг АТГ-аар шалгуулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг Аудитын газартай хамтран "Эрдэнэс Таван-толгой” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийснийг өчигдөр байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшлуулав. Байнгын хорооны хуралдаан эхлэх үед МАН-ын гишүүд уг асуудлыг хэлэлцэхийг шаардсан ч "Гишүүдэд холбогдох материалыг тарааж өгөөгүй” гэдэг үндэслэлээр АН-ын гишүүд завсарлага авснаар төрийн өмчит компаниас их хэмжээний мөнгө авсан Г.Дэнзэнгийн талаар хэлэлцэхийг хойшлуулсан юм. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн А.Тлейхантай ярилцлаа. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой” компанид шалгалт хийсэн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан юм.

 

-"Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн аудитын шалгалтын талаар хэлэлцэхийг ямар шалтгаанаар хойшлуулав. Та ажлын хэсгийн гишүүнээр ажилласан хүний хувьд шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

 

-Өчигдөр /уржигдар/ орой яригдсан учраас гишүүд гарын үсэг зураагүй гэх шалтгаанаар хойшуулчихлаа. Таван-толгой бол манай улсын томоохон бүтээн байгуулалтын ажил. Иргэдийн эрх ашгийг хамгаалах 1072 хувьцаа тэнд бий. Энэ утгаараа олон нийтийн анхаарлын төвд байгаа компани гэж хэлж болно. "Эрдэнэс Таван толгой” компанийг байгуулах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол, мөн 2012 оны 18 дугаар тогтоолоор томоохон шийдвэрүүд гарсан байдаг. Энэ дүгнэлтүүдийг хэрхэн хангаж байгаа талаар ажлын хэсэг гарч шалгахад дээрх тогтоолууд бүрэн хэрэгжээгүй байна гэдэг дүгнэлт хийсэн. Тухайлбал, компани байгуулснаас хойш арын ажил үндсэндээ орхигдсон байдалтай байна гэж хэлж болно. Санхүүгийн иж бүрдлээ бүрдүүлж чадаагүй. Наад зах нь иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцаа нь тухайн компанийн тайлан балансад тусгагдаагүй байсан. Энэ хувьцааг хэн нь авах ёстой юм, хэдэн ширхэг компани байгаа юм, аж ахуйн нэгжүүдийн худалдаж авсан хувьцааны мөнгө тухайн компанийн данс руу шилжээгүй байна. Энэ мөнгө нийтдээ 102 тэрбум төгрөг болж байгаа гэх мэт асуудал бий. Цаашлаад сан хүүгийн байдал нь сайнгүй, алдагдалтай байгаа. "Эрдэнэс Тавантолгой” компани үндсэндээ зээлээр амьдарч байна. Мөн олон улсын бирж дээр хувьцаагаа худалдах буюу IPO хийх ажил дөнгөж эхэлж байх юм. Тиймээс энэ компанийг иж бүрэн компани болгож ажиллуулах ёстой гэдэг санал дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүд оруулж байгаа. Нөгөөтэйгүүр компанийн эдийн засгийн байдал хүнд байгаагаас гадна хүндрэлтэй асуудал байна. Ялангуяа Төрийн өмчийн хорооны шалгалтын дүнгээс харахад санхүүгийн зөрчилтэй асуудал гэж харж байгаа юм. Нэгдүгээрт, олон төрлийн хэрэггүй эд анги буюу тоног төхөөрөмж бэлдсэн. Нэг ёсондоо, худалдан авах үйл ажиллагаа зөрчигдсөн байдал харагдаж байна. --

 

-Урамшуулал маш өндөр байгаа талаарх мэдээлэл цөөнгүй гарсан. Энэ асуудлыг шалгалтын явцад ямар байдлаар тогтоосон бэ?

 

-ТУЗ-ийн гишүүд болон дарга нар нь маш өндөр цалин авдаг байдал шалгалтын явцад тодорхой болсон. Тухайлбал, 2012 оны сүүлчээр гарсан тогтоолоос харахад "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга асан Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн юм. Энэ хүн сарын зургаан сая төгрөгийн цалин авч байсан бол ТУЗ-ийн гишүүд нь сард 1.8 сая төгрөгийн цалин авч байсныг тогтоосон. Угтаа Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу явбал төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга болон гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалснаас илүүгүй хэмжээний цалин урамшуулал авч болохгүй гэсэн журам байдаг. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн дарга болон гишүүд энэ журмыг зөрчсөн байсан. Уг нь энэ журмын дагуу явбал сард 400 орчим мянган төгрөгийн цалин урамшуулал авах ёстой байдаг юм байна. Гэтэл зургаан сая болгоод авч байсан гэдэг бол дэндүү их тоо шүү дээ. Төрийн өмчит компанийг энэ мэтээр цалин урамшууллаар хүртэл туйлдуулж идэх гэсэн жишээ гэж харахаас өөр аргагүй. Нөгөө талаар энэ компани өнгөрсөн хугацаанд маш үрэлгэн байдалтай ажиллаж байсан нь харагдаж байгаа юм. Тухайлбал, жижигхэн компани атлаа ажиллагсдын тоо нь маш их байсан. Наад захын жишээ нь энэ компанийн төв оффист нь123 хүн ажиллаж байна. Хэн нэгэн даргын шахааны хүмүүс энд ажилладаг талаар ч бид мэдээлэл авсан. Цаашилбал, төрийн өмчит компанийн зардал хяналтаас гадуур байгааг хэлэх нь зүйтэй. Төрийн өмчит компани атлаа Төрийн өмчийн хорооны хяналтад байдаггүй юм байна. Энэ талаар Төрийн өмчийн хорооноос асуухаар "Засгийн газрын компани шүү дээ” гэсэн хариулт өгч байна. Гэтэл энэ компани Засгийн газрынх биш, төрийн өмчит юм шүү дээ. Үүнээс харахад, Төрийн өмчийн хороо энэ компанийг хяналтдаа байлгадаггүй, хянаж шалгадаггүй урсгалаар нь явуулдаг юм байна. Нэг ёсондоо завсардсан байгууллага шиг харагдаж байгаа юм. Энэ бүхнээс харахад, "Эрдэнэс Тавантолгой” компани цаашдаа үр ашигтай, сайн ажиллах боломж байгаа эсэх нь эргэлзээтэй.

 

-”Говь повер” компанид их хэмжээний мөнгө өгсөн нь тодорхой болсон. Энэ асуудалд хуулийн хүрээнд хариуцлага тооцох ямар боломж байгаа юм бол?

 

-"Говь повер” компани гаалийн бүрдүүлэлт хийх тендерт оролцож ялсан байдаг. Үүний дараа тендерийг нь хүчингүй болгохоор "Бид ийм ажил хийсэн, их хэмжээний хөрөнгө бүрдүүлсэн” гэх шалтгаанаар их хэмжээний мөнгө нэхэмжлэн шүүхэд хандсан юм билээ. Ингээд анх долоон тэрбум төгрөг нэхэмжилснийг "Эрдэнэс Тавантолгой” компанийнхан авч үзээд "4.8 тэрбум юм байна” гэж хүлээн зөвшөөрөөд хоорондоо тохиролцсон байдлаар шүүхийн шийдвэр гаргуулсан байдаг. Гэтэл тендерт оролцохдоо ганцхан тэрбум төгрөгийн дүрмийн сантай байсан компани хэдийд нь 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд "Хохирсон” гэж үзээд энэ их хэмжээний мөнгийг нөхөж авсан нь бас эргэлзээтэй. Энэ мэтийн эргэлзээ төрүүлсэн олон асуудал байгаа нь илэрсэн. Үүнийг ажлын хэсэг дүгнэж үзээд зарим хохирлыг Засгийн газар хариуцаж ажиллах ёстой. Харин "Говь повер”-той холбогдолтой хэсгийг авлигын шинжтэй байна гэж үзээд АТГ-т шилжүүлж, нотлуулах ёстой гэж үзсэн. Үнэхээр 4.8 тэрбум төгрөгийг төрийн өмчит компани "Говь повер”-т шилжүүлж өгөх ёстой байсан эсэхийг нягтлах ёстой гэж мэт олон төрлийн санал дүгнэлт гарсан. Эдгээр асуудлыг байнгын хороо хэлэлцэх явцдаа тодорхой дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна.

 

-Австралийн хөрөнгө оруулалттай "Макмохан” компанитай холбоотой маргаан ч бас байгаа юм билээ. "Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтоо зогсоогоод багагүй хугацаа өнгөрчихлөө. Үйл ажиллагаа нь хэзээ хэвийн үргэлжлэх боломжтой болох талаар ажлын хэсэг мэдээлэл авсан уу. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

 

-Өнгөрсөн Засгийн газрын хийсэн хоёр гол ажил бол Оюутолгой, Тавантолгойн томоохон бүтээн байгуулалтын ажил байсан. Харамсалтай нь шинэ Засгийн газар гарч ирээд энэ хоёр том бүтээн байгуулалтын амыг барьчихлаа шүү дээ. Эдийн засгийн уналтын гол шалтгаан нь энэ юм. Тэгэхээр цаашдаа энэ асуудлыг нягтлах ёстой. Ямар ч байсан эхний ээлжинд байнгын хороо санал дүгнэлтээ гаргаж, даалгавар өгөөд тодорхой хугацааны дараа хэрэгжилтийг нь эргэж шалгах хэрэгтэй. УИХ-ын гишүүд явж очоод бүх данс баримтыг нь шалгаж чадахгүй учраас холбогдох хууль хяналтын байгууллага асуудлыг бүх талаас нь нягтлах ёстой гэж үзэж байгаа.

 

М.Өнөржаргал

- See more at: http://www.unen.mn/content/41947.shtml?alias=politics#sthash.lLcZnTtB.dpuf
А.Тлейхан: “Эрдэнэс тавантолгой”-оос “Говь повер”-т шилжүүлсэн 4.8 тэрбумын асуудлыг АТГ-аар шалгуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өнөөдөр, 15:35
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани