- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Эрдэнэс Тавантолгой"-г авах компани байна уу?
"Өртэй хүн өөдлөхгүй, өттэй мал таргалахгүй” гэж үг бий. Тиймээс
монголчууд өргүй байхаар чармайдаг. Харин сүүлийн үед эсрэг утгаар нь
ашиглах болсон нь хувь, хувьсгалын бүхий л зүйлээс анзаарагдана.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн өрийн үлдэгдэл 110 сая ам.доллар. Өр
төлж дуусах хуулийн хугацаа өнгөрсөн зургаадугаар сард дууссан. Ингээд л
менежмент муутай ажиллаж байгаагаас өр дуусахгүй байна гэх яриа газар
авсан хэрэг. Тэгэхээр менежментийн хувьчлал хийж өрөө барагдуулаад эдийн
засгийн эргэлтэд оруулахаар шийдсэн нь Засгийн газрын буруу биш гэнэ.
"Эрдэнэс Тавантолгой”-н менежментийн хувьчлалын гол зорилго нь өндөр
технологи, сайн менежменттэй, хөрөнгө санхүүгийн чадавхитай дотоод,
гадаадын компаниудыг гэрээгээр ажиллуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд
оруулахад чиглэж байгаа аж.
Менежментийн хувьчлал нэг сараар хойшлов
Өңгөрөгч наймдугаар сарын 20-нд Засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргаж, Тавантолгойн уурхайд олборлогч компанийг сонгон шалгаруулахаар болсон. Сонгон шалгаруулалт дууссаны дараа "Эрдэнэс Тавантолгой” компанийг менежментээр хувьчлахаар шийдэв. Засгийн газрын 268 дугаар тогтоолд "...Хөрөнгө оуулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол улсын иргэний өмчлөлд сүүлчийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх.
Мөн тус компанийн эзэмшилд байгаа Тавантолгойн ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжүүлэхгүйгээр "Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”- ний хүрээнд бүрэн ашиглуулах, хөрөнгө оруулагчаар сонгогдон ажиллах эхний 2.5 жилийн хугацаанд багтаан Тавантолгойн бүс нутагт 30 сая тонноос багагүй нүүрсийг баяжуулах хүчин чадлыг бий болгох, үйлдвэрлэсэн баяжмалыг хоёроос доошгүй орны зах зээлд нийлүүлэх” хэмээн заажээ. Эңэхүү тогтоолд зааснаар хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтыг энэ сарын 1-ний дотор багтаан явуулж дүгнэх, шалгарсан компанитай хийх гэрээг ирэх сарын 15- ны дотор байгуулах байв. Гэвч нэг сараар хугацааг нь дахин сунгажээ.
Санал ирүүлсэн компани байхгүй гэж үү?
Манай нүүрсийг Хятадууд газар дээрээс нь дөнгөж 35 ам.доллараар худалдан авах болсон нь шүүмжлэлийн гол бай болов. Үүнийг хүмүүс дэд бүтцээс шалтгаалж буй гэж тайлбарлах. Тиймээс Тавантолгойн ордыг хувийн хэвшлийнхэнд даатгах нь эдийн засгийн үр өгөөж илүү гэдгийг манай улсын төр ойлгожээ. Хожимдсон гэмшил гэдэг болж байгаа юм.
Эдийн засагч Б.Лхагважав "Нүүрсний үнэ унаж зах зээл дээр хар сүүдэр гарсан энэ үед менежментийн хувьчлал хийнэ гэдэг зөв шийдвэр. Учир нь нэг завин дээр сууж ажиллахгүй бол амжилтад хүрэхгүй, хүний хоол болно гэдгийг ойлгосон хэрэг. Монголчууд эвлэлдэн нэгдэхээрээ хүчтэй гэдэг шүү дээ” гэв.
Тавантолгойн орд газар бүхэлдээ төрийн эзэмшилд байна. Харин олборлох, экспортлох бусад үйл ажиллагааг хувийн хэвшлийнхэнд хариуцуулна хэмээн эх сурвалж хэлэв. Өөрөөр хэлбэл, төр нүүрсний ченж хийхгүй гэсэн үг. Харамсалтай нь, нүүрсний үнийн уналт, дэд бүтцийн асуудал, сонгон шалгаруулалтад тавьж байгаа зарим шаардлагаас болоод гадаад, дотоодын компаниудын сонирхол буурсан гэдгийг хүмүүс хэллээ. Тиймээс хувьчлалд оролцох хүсэлтээ ирүүлж буй аж ахуйн нэгж цөөхөн байгааг албаны хүн онцлов. Учир нь Тавантолгойг менежментийн хувьчлалаар авах шаардлага хангасан компани өмнөх Засгийн газрын үед Хятадын "Чалко” компанид тавьсан өрийн үлдэгдэл болох 110 сая ам.долларыг төлөх ёстой.
Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах тендер 2011 онд зарлагдаж байсан. Тухайн үед БНХАУ-ын Шенхуа 40 хувийг эзэмшихээр болж байв. Мөн АНУ-ын "Пийбоди энержи” 24 хувийг үлдсэн 36 хувийг Орос, Монгол хуваан эзэмшихээр сонгон шалгаруулсан ч тухайн үеийн Үндэсний аюулгуй байдлын зөвлөлөөс үүнийг хүчингүй болгосон. Тэгвэл тэр үед гомдолтой хоцорсон Янон, Солонгосын консерциум болон АНУ, Хятад оролцох болов уу. Мөн үндэсний томоохон компаниудыг ч сонгон шалгаруулалтад оролцох байх гэсэн хүлээлт байна. Тавантолгойг менежментээр хувьчлах ажил дахин бүтэлгүйтвэл яах вэ. Хэрхэхийг харахаас өөрийг хийх боломжгуй гэдгийг судлаачид хэллээ.
Баталгаажаагүй 1072-ын хувь заяа
Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны эзэмшигч гэдэг. Энэ нь үнэн хэрэгтээ уриа, лоозон төдийхөн зүйл. Гэхдээ ард түмэн хувьцааныхаа үр шимийг хэзээ нэгэн цагт хүртэнэ гэсэн горьдлого тээсэн хэвээр байгаа юм. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой” компанид менежментийн хувьчлал хийх тухай ярьж эхэлснээр алдарт 1072-ын хувь заяа сааралтаж эхлэв бололтой. Учир нь "Эрдэнэс Тавантолгой”-г менежментийн хувьчлалаар өгнө гэсэн зар түгэхтэй зэрэгцээд иргэдийн дунд эмзэглэл дагуулсан нэг асуулт үлдэв.
Энэ нь иргэн бүртээ үнэгүй бэлэглэсэн "Эрдэнэс Тавантолгой”- . н 1072 ширхэг хувьцааг яах вэ гэх эргэлзээ байна. Эдийн засагчид "Манай иргэд 1072 ширхэг хувьцаагаар дамжуулаад "Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшигч буюу өмчлөгч болж байгаа юм. Тухайн компани ашигтай ажилласан үед ногдол ашиг гардаг. Одоогоор нүүрсний үнэ унасан байгаа нөхцөлд ашиг гарна гэж хүлээх хэрэггүй” гэж зөвөллөө. Хувьцаа эзэмшигч гэдэг нь тухайн компанийн үйл ажиллагаа хэрхэн явж буй талаар мэдээлэл авч, хуралд оролцох эрхтэй байдаг. Одоогоор гурван сая хүнийг хуралд хамруулах боломжгүй гэдгийг судлаачид хэлсээр ирсэн. Үүнийг хэрхэн зохицуулж болох талаар манай улсын ямар ч хуульд заагаагүй. Тиймээс ард түмний төлөөллийг тодорхойлж, шийдвэрлэж чадаагүй гэдгээ албаныхан хүлээн зөвшөөрдөг юм билээ. 1072-ын хувь заяа хаашаа эргэхийг хэн ч мэдэхгүй. Түүнчлэн хувьцаа эзэмшигчид нь баталгаажсан эсэхээ ч мэдэхгүй. Сонгуулийн хоосон амлалтад дөрлүүлсэн хий хоосон горьлогчид гэдгээ хүмүүс таамаглаж буй юм. Гэвч хонгилын үзүүрт гэрэл гарах байх гэсэн найдварыг тээсээр зургаан жилийг үджээ.

Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Д.Оюунчимэг
"Эрдэнэс Тавантолгой"-г авах компани байна уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани