- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Улсад 200 тэрбумын хохирол учруулсан “Тавантолгой”-н захирал асан Х.Түмэнбаяр “хоосон болжээ”
Төрийн ажилд томилогдон, тохоогдсон бол хоёргүй сэтгэлээр зүтгэж
чадахгүй, хоноцын сэтгэл гарган, улсын хөрөнгө, татвар төлөгчдийн
мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтан цөөнгүй бий. Тэдгээрийг хуулийн
байгууллагынхан шалгаж, заримд нь хариуцлага тооцсон. Харин зарим нэг
хүнийг одоо хэр нь шалгаж байгаа билээ.
Тэдний нэг нь улсад
хэдэн зуун тэрбумын хохирол учруулсан гэгдээд байгаа "Тавантолгой”
компанийн гүйцэтгэх захирал асан Х.Түмэнбаярыг сар шинийн өмнө батлан
даалтад гарсан тухай бид мэдээлж байсан.
Тэгвэл мань хүнийг
уржигдар УНА 06-68 улсын дугаартай хар өнгийн "G-500” маркийн бенз
жийптэй салхи татуулж явахтай нь таарсан юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс,
нийт ард түмний баялгаар гараа угааж, хөрөнгөжсөн Х.Түмэнбаяр мэтийн
нөхөд сүр дуулиантайгаар таслан сэргийлэгдэх арга хэмжээ авагдсан
мөртлөө яагаад ингэж хурдан батлан даалтад гарч, ямар ч хэрэг
хийгээгүй мэт тарвалздаг байна аа гэж олон хүн гайхсаар байгаа юм. Бид
өнгөрсөн долоодугаар сард түүнтэй холбоотой ноцтой мэдээллийг олон
нийтэд хүргэж байсан.
Тэрхүү мэдээлэлтэй холбоотой асуудлаар АТГ-аас түүнд Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Тодруулбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр АТГ-аас түүнийг
улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн
баривчилсан.
Тэрбээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө
оруулалттай "Пүшин Говь” ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чантай
Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн тус улсын "Шунфэнг”
ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай түрээсийн гэрээ гэхчлэн хэд хэдэн
гэрээг байгуулжээ. Үүнээс болж "Эрдэнэс Тавантолгой” компанийн
"МY-011943” тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд хөрсний овоолгоо
байршуулж, хулгайгаар нүүрс олборлосон гэх асуудал үүссэний
улмаас түүнийг ийнхүү шалгагдах үндэслэл бий болжээ.
Өөрөөр хэлбэл орон нутгийн өмчит "Тавантолгой” хувьцаат компанийн
зүгээс "Тавантолгой Транс”, "Цон Лун”, "Сүн Фан”, "Пүшин говь”, "Зун гу
мин” зэрэг арав гаруй компанид нэг тонн нүүрсийг 5-8 ам.доллараар
худалдан хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн үг.
Тухайн үед нэг
тонн нүүрс дамжин өнгөрөх "Цагаан хад” цэг дээр 90 ам.доллар хүрч
байсан гэдэг. Тиймээс л тэрбээр иймэрхүү цадиггүй аргаар орон нутгийн
өмчөөс хулгай хийсэн гэдгийг олон хүн нотолдог. Гэхдээ "Эрдэнэс-Таван
толгой” компанийн талбайгаас хулгай хийснээс гадна "Таван толгой”
хувьцаат компанийн санхүүгийн тайланг хуурамчаар гаргаж байсан хэмээн
буруутгагдаж байгаа.
Өмнө нь АТГ-аас хэд хэдэн удаа эрүүгийн
хэрэг үүсгэн түүнийг шалгадаг байсан ч АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн
буянаар хэргээс амархан гэгч нь мултардаг байсныг өдгөө ч ярьж байна.
Одоо харин түүнийг энэ хэргээс яаж мултрах арга замаа хайгаад олон
хүнтэй уулзаж яваа гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Уг нь
цагтаа зүгээр л нэг алт мөнгөний дархан хийж явсан энэ эрхмийн хэрхэн
хөлжсөн түүх нь маш богинохон. Нэг л өдөр тэнгэрийн од шүүрч хар
алтны магнат болсныг хэн хүнгүй мэднэ. Тэрбээр уурхайд ямар ч тендер
зарлалгүйгээр өөрийнхөө "Уран ухаан” компанид жилд 30-40 тэрбум
төгрөгийн шатахуун нийлүүлэх гэрээ хийж асар их ашиг олж байсан
түүхтэй. Түүнчлэн уурхайн 600 тэрбум төгрөгийн өртөгтэй хөрс хуулалт,
тээвэрлэгч компаниудад давуу эрх олгох гэх мэт ашигтай гэрээнүүд ар
араасаа хөвөрсөөр 2008 он гэхэд тэрбээр "Хар алтны магнат” тэрбумтан
Х.Түмэнбаяр гэж цоллогдох болсон юм.
Тэрбээр Өмнөговь аймаг
дахь "Хан-Уул” нэртэй долоон давхар тансаг зэрэглэлийн зочид буудлыг
100 хувь эзэмшдэг. Хамгийн хачирхалтай нь эл буудлаа хөрөнгийн ямар эх
үүсвэрээр барьж босгосноо одоог хүртэл тайлбарлаж чаддаггүй юм билээ.
Мөн биднийг Орон нутгийн сонгуулийн үеэр тус аймагт очиход хөрөнгө
мөнгө эрх мэдлээрээ далайлган "Хан-Уул” зочид буудлынхаа хажууханд
байрлах авто зогсоол дээр тансаг зэрэглэлийн барилга барихаар
зэхсэнийг нь олон хүн эсэргүүцэж, түүнтэй холбоотой баримтуудыг
холбогдох газарт нь хүргүүлснээр тэрхүү увайгүй үйлдлийг зогсоосон
хэмээн нутгийн зон олон ч хэлж байсан юм. Түүнчлэн Цогт-Овоо
суманд нэлээн том талбайд адууны жүчээ бариулж олны хэл ам болж
байсан удаатай.
Х.Түмэнбаярыг "Тавантолгой”-н захирлын
сэнтийд заларсны дараа ийн хөрөнгөжсөн хэмээдэг. Харин өдгөө хуулийн
байгууллагын үүдээр эргэлдэх болсон нь олныг ихэд гайхшруулдаг. Гэхдээ
учир мэдэх, ойр тойрныхон нь хударгагүй зангаас нь болсон гэх юм билээ.
Тодруулбал Х.Түмэнбаярыг "Хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд”
хүргэх мэт хөлжих замд "Ажнай” Д.Бат-Эрдэнэ хөтөлсөн гэнэ. Гэвч тэжээсэн
бяруу тэрэг эвдэнэ гэгч болж Д.Бат-Эрдэнийн эсрэг хор найруулж,
өөрийгөө боомилох уяагаа чангатгасан гэдэг.
Гэсэн ч мань эр
илүү эрх мэдэлтэй болохын тулд "Ажнай”-гаас өршөөл хүлцэл гуйн байж
2012 оны Орон нутгийн сонгуульд өрсөлдөх "эрхээ” авчээ.
Ингээд мөнгөөр бороо оруулах шахам байж сонгуульд ялалт байгуулан,
аймгийн ИТХ-ын дарга болж байсан. Гэхдээ удалгүй түүнд энэ албан тушаал
нь гологдож Засаг даргын суудалд санаархан АН-ын найм, МАН-ын 10
хүнийг өөрийн болгож даргын суудлыг булаан авах хор найруулсан ч
амжилтад хүрээгүй билээ.
Энэ бүх үйл явдлаас болж түүний улстөр, эрх мэдлийн карьер дууссан гэдгийг Х.Түмэнбаярын шадарлаж явсан нөхөд нь ярьдаг.
Ямартай ч улсад 200 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан
Х.Түмэнбаяр өөрт байгаа хөрөнгөө үнэлүүлж "хоосон” хүнээр тодрох гэж
байгаа бололтой. Тиймээс тэрбээр ардаа хэн нэгэн асаалттай танкийг
турхируулж "Би хоосорчихсон хүн. Хоосон надаас хоёр чихийг минь авбал
ав” гээд зогсож мэдэх л нэгэн.
Гэхдээ АТГ-ынхан түүний нуун далдалсан уул овоо шиг хөрөнгийг хараандаа нэгэнт авсан нь тодорхой.
Энэ удаа Монгол Улсын бүх ард түмний өмч болсон Тавантолгойн нүүрсийг
тонныг нь 6-8 ам.доллараар хулгайлан зарж түнтийтлээ баяжсан
Х.Түмэнбаяр гэгч нөхрийн хэрэг хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа л
харуулах үлдлээ.
Р.Саруул
http://sonin.mn/news/politics-economy/24119
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||