- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Улайрсан ТАТВАРЫНХАН
Татвар яагаад заавал байх ёстой гэж? Яагаад гэвэл хүний амьдрах, эрх чөл өөтэй, эд хөрөнгөтэй байх гэсэн гурван үндсэн эрхийг хамгаалах зорилгоор цэрэг, цагдаа зохион байгуулж ажиллуулах анхдагч үүрэгтэй төр засгийн зардлыг иргэд хамтарч гаргах болсон юм. Нийгмийн хөгжлийн явцад төр засгийн дэд үүрэг болж бүх нийтэд боловсрол олгох, эрүүл мэндийг нь хамгаалах зэрэг ажил нэмэгджээ. Монгол Улсын ажиллах хүчний нөөц нэг сая хүн байдгаас 18 хувь нь төр засаг, цагдаа, сургууль, эмнэлгийн байгууллагад ажиллаж байна.
Төрийн үйлчилгээний салбарын энэхүү 180 мянган хүний цалин хөлс, ажиллах байр, унаа зэрэг бүх зардлыг харин материаллаг баялгийг бүтээж буй бусдаас нь татвар хураан авч бүрдүүлдэг. Татвар төлөгчид гэдэгт гадаадад байгаа 100 мянга, ажилг үй 100 мянга, нинжа болон зах дээр хувиараа наймаа эрхлэгчид зэрэг албан бус салбарын 220 мянган хүнийг хасаад, үлдсэн 400 мянган хүнийг багтаадаг. Энэ бол нэг татвар төлөгч 7.5 хүний өмнөөс төрийн үйлчилгээний төлб өрийг өгч буй хэрэг.
Монгол Улсад татварыг орлогын, хөрөнгийн, хэрэглээний гэсэн гурван төрлөөр хураадаг. Манай улс уул уурхайгаас бараг бүрэн хамааралтай болсон учир нийтийн өмч хөрөнгө гэх эрдэс баялаг ашигласны төлбөр (роялти) нь орлогын буюу цалин хөлс, аж ахуйн нэгжүүдийн ашиг, орлогын татвараас дутахгүй болчихсон байлаа. Татварын төрлийн харьцаа ийм нөхцөлд нийтийн засаглалаа иргэд нь бүрэн хянаж чаддаггүй манайх шиг хөгжиж буй оронд авлига, хээл хахууль түгээмэл болдог.
Эрдэс баялгийн салбар өөрийн хөгжлийн мөчлөгтэй, гадаадын зах зээлээс хамааралтай учир үнэ унаж, борлуулалт буурч, татварын орлого багасаад ирэхээр данхайран томорсон төр засаг зардлаа нөхөхийн тулд голдуу өр зээл тавьдаг. Төрийн зардлаа бууруулж, уул уурхайгаас бусад салбарын ашиг орлогоо нэмж чадахгүй бол тухайн улс дахин зээл авах боломж багасч, бусад төрлийн татварын орлогоо өсгөхөөс өөр сонголтгүй болдог.
ТАТВАРЫН ЗАВХРАЛ
Өнөөдөр Монголын төр засаг татвар төлөгчдийг мөшгөн хөөж орлогоо нэмэгдүүлэх бүхий л аргыг хайж байна. Монгол Улс бол татварын ачаалал өндөр орны нэг. Компани бүр нийт борлуулалтын орлогоосоо НӨАТ-ын 10 хувь, ажиллагсдынхаа өмнөөс цалингийн сангийн 10 хувиар хүн амын орлогын татвар, дахиад 20 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд, эцэст нь цэвэр ашгийнхаа 10 хувиар тус тус татвар төлдөг. Татварын ачаалал нийт орлогын 47 хувьтай тэнцдэг.
Энэхүү "дөрвөн арвын” татвар нь Монголын 90 мянгаад аж ахуйн нэгжийг хэт дарамтлан сөхрүүлж, дийлэнх нь төлж чадахаа больсон учир саяхан МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл тэргүүтэй бизнесийн холбоод "дөрвөн тав” болгон багасгахыг эрх баригчдад хандан уриалав. Тэртэй тэргүй компаниудын тал нь дампуурчихсан, тэгсэн мөртлөө хаахыг зөвшөөрдөггүй учир бүгдтэй нь харьцах, бүгдээс нь татвар авах төл өвлөгөөтэй орон нутгийн татварынханхүн хүчээ нэмэгд үүлэх сонирхолтой байдаг.
Ажил нь их, цалин нь бага татварын ажилтнуудыг урамшуулах үүднээс Татварын ерөнхий газрын дарга 2009 онд Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам гаргасныг 2013 оны зургадугаар сарын 27-нд шинэчлэн баталжээ. Энэ журам нь анх төсвийн орлогыг давуулан биел үүлж, зардлыг хэмнэсэн тохиолдолд үр дүнгийн гэрээний урамшуулал олгох Сангийн яамны 2007 онд гаргаж, 2012 оны арваннэгд үгээр сарын 15-нд шинэчилсэн тушаалаас үүдэлтэй аж.
Ийнхүү хэдэн Засгийн газар дамжин, төсвийн орлогын төлөвлөгөөгөө давуулах "уралдаан” өрнөснөөр Монголын хувийн хэвшлийг сөхрүүлэх, хүчний байгууллагуудаас бизнесийг дарамтлан хээл хахууль авах суурь хөрсийг тавьж өгчээ. Ер нь татвар, гааль, цагдаа, шүүхийн болон төрөл бүрийн хяналтын байгууллагад ажиллах нь цалингаасаа олон дахин их орлоготой байх боломж олгосоор байна. Тийм ч учраас улс төрийн эрх мэдэл авсан этгээдүүд дээрх албан тушаалуудыг сонгуулийн өрөө төлөх "мөнг өн дэвсгэрт” болгоод удаж буй.
Нийслэлийн дүүргүүдийн татварын хэлтсүүд Засаг даргатайгаа байгуулсан үр дүнгийн гэрээгээр татварын орлогын төлөвлөгөөг өө давуулан биелүүлсний 60 хувиар өөрсдийгөө шагнан урамшуулж байгааг АТГ-аас тогтоожээ.
2013 онд, жишээ нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давуулан биел үүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнуулж, түүний 40- өөд хувь /360 сая/-ийг нь Татварын ерөнхий газарт, үлдсэнээс нь Татварын хэлтсийн дарга 40, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга 40, Татвар хураалтын тасгийн дарга нь 54, байцаагч болон тасгийн дарга нараа тус бүр 2.2 сая төгрөгөөр шагнажээ. Баянгол дүүргийн татварын хэлтэс 574 сая төг, мөн 200 саяыг нь ТЕГ руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг 5 сая төгр өгөөр урамшуулсан байна. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 1 тэрбум 174 сая төгрөг урамшууллаар олгосноос Татварын хэлтсийн даргад нь 273 сая төг, 32 албан хаагчид 528.7 сая төгрөгийн урамшуулсан бол, Сонгинохайрхан дүүрэг 501 сая төгрөгөөс хэлтсийн дарга нь 75 сая төгрөг, Хан-Уул дүүрэг 416, Чингэлтэй дүүрэг 250 сая төгрөгийн шагналыг ажилтнуудтайгаа хувааж авчээ. Ямар төлөвлөгөө ч гэж ийм байдаг юм бол.
Асуудлын гол нь энэ шагнал урамшууллын хэмжээ нь асар их, Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн "байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагнал нь … түүний сарын цалингийн хэмжээнээс хэтрэхээрг үй” байх заалтыг зөрчс өндөө ч бас биш. Дээрх бүх "урамшуулал” нь Сангийн сайдын тушаал, журамтай ерөөсөө зөрчилд өөг үй гэж яам нь үзэж байгаад оршиж байна.
Энэ бүхэн татварын байцаагчид хууль, журмын тодорхой бус байдлыг гуйвуулан, бусдын хөрөнгөнд халдан дээрэмдэж, сүрдүүлэн хахууль авч буйг харуулж байгаа бөгөөд ийм нөхцөлд хувийн хэвшлийг хөгжүүлэх, бизнестээ дахин хөрөнгө оруулалт хийх тухай ярих нь наад зах нь оюун санааны доголдолтой гэхээр юм.
Татвар бага байх ёстой, хүн бүр өөрсдөө төлдөг байх ёстой. Хүмүүс бий болгосон үнэ цэнээсээ өөртөө их авч үлдэх тусам илүү үнэ цэнийг бүтээдэг. Орлогынхоо ихэнхийг татварт хураалгаад байхаар иргэдийн хөд өлмөрлөж бүтээх, бүх төрлийн нөөцийг өгөөжтэй ашиглах урам зориг нь буурдаг. Монголчууд аа, шударга татвар, ухаалаг татварын төлөө нэгдэцгээе.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||