Одоогийн байдлаар Нарийнсухайт- Шивээхүрэн чиглэлийн 50 км авто замын төсөл төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй юм. Тус замыг энэ онд ашиглалтад оруулах бөгөөд нийт 88 тэрбум төгрөгөөр барьж байгаа аж. Харин концессын гэрээ хийсэн төсөл нь Тэлмэний дулааны цахилгаан станц юм. Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 100 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгээр концессын гэрээг "Шинэ Азиа Групп” ХХК-тай 2011 онд байгуулжээ. 183 сая ам. долларын өртөгтэй эл төслийн ажлыг энэ жил эхлүүлэхээ Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ.
Түүнчлэн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 997 км олон улсын стандартын хурдны замын төсөл, "Туул Сонгино усны нөөцийн цогцолбор” төсөл, Тавдугаар цахилгаан станц төсөл, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн 435 км хүнд даацын авто зам барих төслүүдэд концессын гэрээ байгуулах хэлэлцээр үргэлжилж байгаа аж.
Б.Заяа
montsame