- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Аж үйлдвэрийн цогцолборыг царцаах сонирхол
- "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанийн нэр дээр
300-400 сая төгрөгийн өр үүсчээ -
Эх нутгийн зүүнтэйд, элсэн дээр аж үйлдвэрийн цогцолбор байгуулах
ажил өнөөдөр гурван жил гаруйн нүүрийг үзээд байна. Шинэ он гарсны дараа
дөрвөн "нас хүрнэ”. Аль хэдийнэ "хөлд орж”, өдгөө "хэлд орсон” байх
ёстой атал өнөөдөр таг чиг. Нэг үгээр хойт эцгийн гар харсан "тахир
дутуу хүүхэд” болчихоод байна. Аравдугаар сарын дундуур, ажлын нэгэн
энгийн өдөр "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанийг зорилоо. Ажил
ид буцалж буй байх хэмээн төсөөлөн очсон боловч харанхуй хонгил, цоожтой
хаалга угтав. Нэгдүгээр амаржих газрын урдхан талд БООБШ нэртэй
байшингийн тавдугаар давхарт гурван өрөө түрээсэлсэн, 27 ажилтны орон
тоотой гэгддэг "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанийн байранд нэг ч
хүн байсангүй.
Дөрөвдүгээр сараас хойш тус компани ажилтнуудынхаа цалинг тавьж чадахаа
байж, өнгөрсөн сараас ихэнх ажилтандаа мэдэгдэл өгч, хугацаагүй чөлөө
олгосон тухай хойно нь дуулсан юм. "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”
төслийн ерөнхий зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад АНУ-ын
"Bechtel” корпорац ялж, 2011 оны тавдугаар сарын 27-нд гэрээ үзэглэж
байв. Төслийн мастер төлөвлөгөө, үйлдвэрүүдийн урьдчилсан ТЭЗҮ, үйлдвэр
байгуулах гэрээний хувилбар, санхүүжилтийн бүтэц, төлөвлөгөө зэргийг тэд
боловсруулж, ажлын хөлсөнд нь Монгол Улс 2.4 сая ам.доллар төлсөн. "Уг
цогцолбор ашиглалтад ороход манай ДНБ-д үзүүлэх нөлөө Оюутолгой,
Тавантолгойгоос хэд дахин илүү” хэмээн тухайн үеийн Үндэсний хөгжил,
шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг тодотгож байлаа. Цогцолбор барих
үед 10 мянга гаруй, ашиглалтын шатанд 2400 хүнийг ажлын байраар хангаж,
ойролцоогоор 21 мянган хүн амтай суурьшлын шинэ бүс үүсгэнэ гэхчлэн
хачин сайхан зүйл тэр үед дуулдаж байсансан.
Харин Сайншандад барилга барих ямар ч боломжгүйн дээр
Тавантолгой-Сайншанд-Хөөт чиглэлд тавих төмөр замын трассаас 100 гаруй
метрийн нам дор газар байрлах тул хөрөнгө оруулалт их шаардаж, байршил
өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан. Тиймээс эхний байршлаас зүүн хойд
зүгт 40 км зайд, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ
цогцолборыг төвхнүүлэхээр төлөвлөж, АНУ-ын "Fluor” компани 2013 онд
судалгааны ажилд ханцуй шамлан оржээ. Америкийн Техаст төвлөрсөн энэ
компанийн нэрийг ялангуяа "Forbes” сэтгүүл олонтаа дурддаг. Хамгийн
сүүлд "Fluor Монгол дахь бизнесээ орхиогүй” хэмээх гарчигтай мэдээллээс
Та энэ компанийн тухай дэлгэрэнгүйг уншиж болно. "Fortune” сэтгүүлээс
эрэмбэлдэг олон улсын шилдэг 500 компанийн жагсаалт дахь барилгын
хамгийн том компани төдийгүй, дэлхийд 109 дүгээрт бичигддэг "аварга
амьтан” аж. Хамгийн сүүлд хийсэн томоохон ажлуудаас нь дурдвал, 2001 онд
Лас Вегаст зочид буудал, казиногийн "Аладдин” цогцолборыг 1.4 тэрбум
ам.доллараар, 2004 онд Иракт ус, эрчим хүчний дэд бүтцийн сүлжээг 1.1
тэрбум ам.доллараар, Европт төмөр замын сүлжээ, Аризонад пуужин хөөргөх
талбай байгуулж байжээ.
Аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шинээр сонгосон газарт тус компани
ТЭЗҮ, инженерингийн судалгаа хийж, бараг эцэслээд байна. Дэлхийн
барилга, инженерингийн үйлчилгээний магнат ийм компани оролцож байхад
"Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг яагаад "тахир дутуу” хэмээн
тодотгох болов, албан тасалгаа нь яагаад эзэнгүй байгаа юм бол хэмээх
асуулт аманд тань торж байна уу? Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд
Б.Цогтгэрэл "Улс төрийн болоод байгаль орчны асуудал бий. Үүнийгээ
шийдчихвэл "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” урагшилна. Энэ бол манай
яамны болоод дэд сайдын мэдлээс хэтэрчихсэн асуудал. УИХ, Засгийн газрын
түвшний асуудал” хэмээн хариуллаа. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад
нийт 11 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тов
тодорхой тооцоолол бий.
Дэд бүтэц, суурьшлын бүс байгуулахад 4.33, үйлдвэр үүд босгоход 6.67
тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг. Нийлбэр дүнгээрээ
улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс давчихсан эл төслийг бид
гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч хэрэгж үүлэх
төлөвлөгөөтэй. Тэгэхдээ төмөр зам, цахилгаангүй, өдөр шөнөгүй элсээр
шуурч байгаа энгүй талд хэнд итгэж, хэн хөрөнгө оруулах билээ? Цогцолбор
байгуулах 11 тэрбум ам.долларыг цөмийг нь засгаас нэхээгүй. Дэд бүтэц
санхүүжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 200-300 сая ам.долларыг нь л
гаргаад өгчихвөл "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанийнхан гадаад,
дотоодын хөрөнгө оруулагчдад үг хэлэх эрхтэй болно. Харамсалтай нь
Засгийн газар энэ оны төсөвт эл төсөлд нэг ч төгрөг хуваарилаагүй. Ирэх
онд ч мөн сохор зоос өгөхгүй байх урьдчилсан төлөв байна.
Дэд бүтэц байгуулах 200-300 сая ам.доллар өгөх нь байтугай "Сайншанд аж
үйлдвэрийн цогцолбор” компани ажилтнуудынхаа цалинг олгож дийлэхээ байж,
энэ онд өнгөрсөн жилийн санхүүжилтийнхээ үлдэгдлийг зарцуулж байгаад
дөрөвдүгээр сард дуусчээ. Түүнээс гадна "Сайншанд аж үйлдвэрийн
цогцолбор” компанийн нэр дээр нийгмийн даатгал, цалингаас өгсүүлээд
300-400 сая төгрөгийн өр үүсээд байна. Засгийн газар зоригтой алхам
хийж, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Өнөөдөр
энэ төслөө эргэж нэг харах цаг болоогүй гэж үү? Дэлхийн зах зээлд
"Чингис” бонд арилжиж, бид 1.5 тэрбум ам.доллар босгосон. Түүнийгээ
үрчихсэн. Удалгүй Засгийн газар баталгаа гарган Хөгжлийн банк "Самурай”
бондыг Японы зах зээлд гаргаж 30 тэрбум иен (600 сая ам.доллар)
"халаасалсан”. Бас дуусгасан. Эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэх ийм мега
төслүүдийг хойш тавьж, барилгын материал, гутлын үйлдвэр сэлтийг үй олон
тэрбум төгрөгөөр дэмжихийг засаг эн тэргүүнд чухалчилсан.
"Санхүүжилтгүйн улмаас ажилтнууддаа мэдэгдэл хүргүүлж, хөрөнгийн асуудал
шийдэгдэх хүртэл хугацаагүй чөлөө өгсөн.
Эдийн засгийн ийм ач холбогдолтой атлаа хойт эцгийн гар харсан, "тахир дутуу хүүхэд” шиг аж үйлдвэрийн паркийг аврах уу, сөнөөх үү гэдэг ердөө Засгийн газраас хамаараад байна.
Одоо Дорноговьд нэн шаардлагатай орон тооны, цөөн хүн ажиллаж байгаа. Гол төлөв инженерүүд л байна” хэмээн Дорноговь аймагт ажиллаж буй, энэ компанид данстай нэгэн өгүүлж байна. Тэд дөрөвдүгээр сараас хойш нэг ч төгрөгийн цалин аваагүй. Хойшид ч цалин өгөх эсэхийг мэдэхгүй хэмээн мөрөө хавчиж сууна.
Хөөрхий тэднийг сэтгэлээрээ ажиллаж байна гэхээс өөр хэлэх үг алга.
Тэд ч гэсэн ажил хийж, амьдралаа залгуулах л гэж яваа хүмүүс. Аж
үйлдвэрийн цогцолборыг "сэрээх”, ажлыг нь урагшлуулах талаар Засгийн
газрын хуралдаанаар өнгөрсөн хавар хоёр удаа хэлэлцүүлжээ. Хоёуланд нь
илт дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн
яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Ганболд өгүүлэв. Аж үйлдвэрийн
цогцолборын ажлыг урагш ахиулахгүй байх "хойт эцгийн” сонирхол энд
илэрсэн.
Хүнд аж үйлдвэрийн цогцолборын ашигтай байдалд эргэлздэг юм уу, эсвэл
өөр хүчин зүйл нөлөөлдөг юм уу эдийн засгийг 20-30 хувь өсгөх мега
төслийг дэмжихээс Ерөнхий сайд илт татгалзаад байгаа учрыг тааварлах
арга алга. Анх мастер төлөвлөгөө боловсруулсан "Bechtel” компанид төлсөн
2.4 сая ам.доллар, удаа нь 2013 онд төсвөөс хуваарилсан 14 тэрбум
төгрөгөө бодоод үзсэн ч өдий хүрсэн төслийг хөсөр хаяхад хайран биш гэж
үү? Манайх шиг эмзэг мэдрэмтгий, ганц хөлтэй эдийн засагт аж үйлдвэрийн
парк байгуулах зайлшгүй шаардлага бий. Уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү
өртөг шингээх, эдийн засагт үзүүлэх үр ашгийг нь дээшлүүлэхийн тулд
боловсруулалтын түвшнээ өсгөх шаардлагатай гэдгийг өнөөдөр мэргэшсэн
эдийн засагчид бүү хэл жирийн иргэд ч мэднэ. Түүхийгээр нь экспортлоод
хямдхан зарахаас илүү нэмүү өртөг шингээн өндөр үнээр зарах нь эдийн
засагт үр ашигтай тухай мэдээллээр өдөр шөнөгүй тархиа "балбуулж” байгаа
учраас.
Жишээ татъя. Дорноговь аймагт сүндэрлэх аж үйлдвэрийн цогцолборт кокс,
катодын зэс, үрлэн төмөр, цементийн үйлдвэр байгуулах эхний төлөвлөгөө
бийгээс "мөс хагалах” төсөл нь гангийн үйлдвэр. Дарханы төмөрлөгийн
үйлдвэр гэх хаягдал төмөр боловсруулдаг цехийг бодвол жилд 2-5 сая тонн
ган бүтээгдэх үүн үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр. "Fluor” түүхий
эд, зах зээлтэй холбогдох бусад нөхцөлийг судлаад Монголд ийм үйлдвэр
байгуулах боломжтой гэсэн дүгнэлт хийжээ. Мөн дэлхийд данстай гурван
компани хөрөнгө оруулах саналаа илэрхийлээд байгаа аж. Засгийн газраас
тавьсан урьдач нөхцөлүүдийг хангаж байгаа төдийгүй бүтээгдэхүүнээ гаргах
зах зээлээ олж чадах түнш гэдгээс эдгээр компанийн чансаа тодорно.
"Жилд 2-5 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай үйлдвэр
байгуулснаар Монгол Улс Тайвань шиг жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног
төхөөрөмж үйлдвэрлэдэг улс болох бүрэн бололцоо бий” хэмээн ҮХААЯ-ны
Хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Ганболд тодотгов. Үйлдвэрийн барилгын
ажил эхэлснээс хойш гурван жилийн дотор ашиглалтад оруулах боломжтой
тухай "Fluor”-ын мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Ингэснээр Монгол Улсын ДНБ
20-30 хувиар өснө гэсэн тооцоолол бий.
Улсын эдийн засагт 20-30 хувь нөлөөлөх төсөл гэдэг бол асар том үнэлгээ.
Түүнээс гадна аж үйлдвэрийн цогцолборыг бүрэн хүчин чадлаар нь
ашиглалтад оруулснаар нэг хүнд ногдох ДНБ 10000 ам.долларт ч хүрэх
бололцоо бийг мөнөөх сая сая доллараар нь мөнгө төлсөн зөвлөх компаниуд
тооцоолжээ. Үүний тулд ердөө 200-300 сая ам.долларын санхүүжилт
хэрэгтэй. Үүнийгээ эргүүлээд таван жилийн хугацаанд төлөх боломжтой
тухай мэргэжилтнүүд ярьж байна. Өмнөд хөршийн Шанхай хотын ойролцоо аж
үйлдвэрийн хоёр ч том парк бий агаад удирдлагууд нь "хөрөнгө оруулалтаа
ийм хурдан нөхнө гэж санасангүй” хэмээн уулга алдах шахам дуугарсан
удаатай.
Дэд бүтцийг ашиглаж байгаа компаниудаас татвар, хураамж, төлбөр авах
хэлбэрээр, түүнээс гадна аж үйлдвэрийн паркийн ойролцоо байгуулах
суурьшлын бүсийн газрыг дуудлага худалдаагаар үнэлж зарах туршлага
Шанхай төдийгүй дэлхий дахинаа өргөн дэлгэрчээ. Эдийн засгийн ийм ач
холбогдолтой атлаа хойт эцгийн гар харсан, "тахир дутуу хүүхэд” шиг аж
үйлдвэрийн паркийг аврах уу, сөнөөх үү гэдэг ердөө Засгийн газраас
хамаараад байна. Өнөөдөр ажилтнуудаа чөлөөлчихсөн, 300 гаруй сая
төгрөгийн өртэй, төрийн өмчийн оролцоотой хаалттай хувьцаат компани
өөрөө бие даасан нүүдэл хийх боломжгүй. Өмнө нь энэ төслийг хоёр ч удаа
унагаасан Шинэчлэлийн Засгийн газар одоо дэмжих нь юу л бол. Энэ Засгийн
газар төрийн бодлогыг зангидаж байгаа цагт Дорноговь аймагт аж
үйлдвэрлэлийн цогцолбор сүндэрлэхийг харахгүй бололтой.
Эхний үйлдвэрүүд хэзээ ашиглалтад оруулах боломжтой вэ гэсэн асуултад
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл "Үүн дээр ерөөсөө амлалт
өгч чадахгүй. Хэзээ төмөр зам тавина, түүнээс хойш гурван жилийн дараа
эхний үйлдвэр баригдана” хэмээн хариулсан юм.
Б.Цэцэгсүрэн
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||