- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ү&R Моngоlliа компани байгуулагдлаа
Ү&R Аdvertising компанийн тухай
Ү&Р
(Young and Rubicam) компани нь дэлхийд тэргүүлэгч зар сурталчилгааны
компани бөгөөд Ү&R Аdvertising agency болон дэлхийд хурдацтай
хөгжиж байгаа дижитал маркетингид тэргүүлэгч VML зэрэг агентлагуудын
нэгдэл юм.
Ү&R Аdvertising agency нь 92 оронд 188 салбарт үйл
ажиллагаагаа явуулж, үндэстэн дамнасан Campbell's Soup Ckmpany,
Colgate-Palmolive, Danona, Virgin Atlantic, Xerox, GAP, Land Rover, and
Telefonica гэх зэрэг олон харилцагч байгууллагуудын маркетингийн
харилцаа, сурталчилгааны ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлж байна.
Мөн Ү&R нь дэлхийн хамгийн том маркетингийн харилцааны WPP групп (NASDAQ:WPPGY)-ийн нэг хэсэг юм.
Дэлхийд тэргүүлэгч зар сурталчилгааны Ү&R Аdvertising групп Монголд анхны салбар агентлагаа нээлээ.
Маркетингийн
харилцааны чиглэлээр олон улсад тэргүүлэгч компаниудыг эгнээндээ
нэгтгэсэн дэлхийн хамгийн том групп болох Их Британийн WРР группын охин
компани Ү&R Аdvertising нь 2014 оны 9 сараас эхлэн Монгол Улсад үйл
ажиллагаагаа эхэлснийг өнөөдөр албан ёсоор зарлалаа.
Ү&R
Моngоlliа компанийн баг нь Монголын зах зээлд маркетинг, зар
сурталчилгаа, хэрэглэгчийн судалгааны чиглэлээр тасралтгүй 8 жил үйл
ажиллагаагаа явуулсан туршлагатай хамт олон юм. Ийнхүү бие даасан олон
улсын агентлаг болсноор 92 улсад, 188 салбар нэгжтэй, 6500 гаруй
ажиллагсадтай хүчирхэг группын эгнээнд нэгдэж дэлхийн хөгжилтэй хөл
нийлүүлэн алхах боломж бүрдэж байна.
Ү&R Моngоlliа компанийг байгуулснаар Ү&R групп нь хойд, өмнөд болон зүүн өмнөд Азийг хамарсан хамгийн том сүлжээтэй агентлаг болж байгаа юм. Ү&R групп нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хэдий ч бүтэц зохион байгуулалт, бизнесийн загварын хувьд нь орон бүрийн өвөрмөц онцлогт тохирсон арга барил, үйл ажиллагаатай салбар агентлагуудаас бүрддэг. Өөрөөр хэлбэл зах зээл, хэрэглэгчдээ сайн мэддэг чадварлаг нэгжүүдийг улс орон бүрт бүрдүүлж, олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг хангаснаар даяаршлын давуу талыг ашиглан бизнес эрхлэгч, харилцагчиддаа амжилтанд хүрэх боломжийг бүрдүүлж өгдөг юм..
Ү&R Моngоlliа компанийн нь Гүйцэтгэх захирлаар П.Туул ажиллах бөгөөд Ү&R группын Ази, Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Мэтью Годфригийн шууд удирдлаган дор ажиллах юм.
Мэтью Годфри тус агентлагийн нээлтийн үеэр
"Дэлхийн олон оронд бид анхдагч болж байсны адил Ү&R Моngоlliа мөн л
Монгол Улсад үйл ажиллагаа явуулах анхны олон улсын сүлжээ агентлаг
болж байна. Бид Азид төдийгүй дэлхийн хэмжээнд салбартаа тэргүүлэгч,
анхдагч байдгаараа бахархдаг бөгөөд энэ нь тус группын хийж байгаа
бүхнээ өвөрмөц, содон байлгах эрхэм зорилготой холбоотой юм" хэмээн
онцлон хэллээ.
Тус компанийн судалгааны арентлаг нь WРР группийн
ТNS компанид харьяалагдаж, маркетингийн болон хэрэглэгчийн бүхий л
төрлийн судалгааг олон улсын стандарт, аргачлалаар мэргэжлийн түвшинд
хийж гүйцэтгэх юм.
ТNS-ийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал Крис Рикиер "Ази Номхон Далайн бүсийн олон зах зээлд бид анхдагч болж байсан бөгөөд Ү&R групптэй хамтран Монголд мөн анхны олон улсын судалгааны компани нээж байгаадаа баяртай байна. Монголын зах зээл маш хурдацтай хөгжиж байгаа нь бидний анхаарлыг их татаж байгаа. Бид энд үйл ажиллагаагаа эхэлж байгаа нь Монголын хэрэглэгчдийг ойлгож, мэдэхийг хүсэж буй харилцагчиддаа маш чухал боломжийг нээж өгч байгаа төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц Монгол брэндийг хөгжүүлэх гарц шийдлийг судлах, гадаадын хөрөнгө оруулагчдыг шаардлага хангахуйц мэдээ, мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх болно" гэлээ.
М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг "Ү&R групптэй хамтарснаар бид Дэлхийн хөгжлийг Монголд цогцлоох эрхэм зорилгодоо хүрэх нэгэн алхамыг хийж байгаа юм. М-Си-Эс групп нь Монголын зах зээлд олон улсын брэндүүдийг амжилттай нэвтрүүлж ирсэн бөгөөд энэ удаад ч мөн адил хуримтлуулсан мэдлэг, туршлагаа Ү&R компанийн мэргэшсэн өндөр ур чадвар, дэлхийн сүлжээтэй хослуулж олон улсын хэмжээний мэргэжлийн агентлаг бий болгоно гэдэгт найдаж байна" гэлээ.
Тус агентлаг нь Ү&R Моngоlliа компани болон зохион байгуулагдахаас өмнө Креатив, судалгааны агентлаг нэрээр 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Dell, Tiger, Heineken, Herbalife International, JTI, Procrer & Gamble, Соса-Соlа, Жалам Хар, Сэнгүр зэрэг дотоод, гадаадын олон брэндүүдэд зар сурталчилгаа, зах зээлийн судалгааны чиглэлээр үйлчилгээ үзүүлж ирсэн юм.
Холбоо барих:
М.Билгүүн Креатив директор Ү&R Моngоlliа
Утас: + 976-8811 6625 Е-mail; bilguun.m@yr.com www.yr.com; www.yrmongolia.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг www.yr.com; www.wpp.com сайтуудаас авна уу.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||