- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гоё нэртэй, гавихгүй амжилттай “Эрдэнэс”-т компаниуд
Төрийн өмч гэж нэг хэллэг бий. Уг нь бол төрийн өмч гэж байхгүй.Ингэж нэрлэж байгаа боловч мөн чанартаа нийтийн өмч юм. Монгол Улсад газрын хэвлий дэх бүх баялаг ард түмний мэдэлд байна, түүнийг төр хамгаална гэж Үндсэн хуульд заасан. Төр ард түмний мэдлийн байгалийн баялгийг ашиглалтад оруулахаар "Эрдэнэс” тодотголтой гурван ч төрийн өмчит компанийг байгуулан, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байгаа юм. Үүнээс гадна Монросцветмет, Мон Aтом гэх мэт компаниуд бий.
Эдгээрийг дурдсан нь учиртай. "Эрдэнэт” гэх мэт нэлээд эртний компаниуд ч яахав элдэв хэл ам багатай ажиллаж байна. Харин сүүлд буюу уул уурхай моодонд орж Монгол руу ам.долларын урсгал эргэсэн үед байгуулагдсан "Эрдэнэс” тодотголтой компаниуд өдгөө хэрхэн ажиллаж байгаа нь олны анхаарлыг татдаг. 2009 онд хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээний дагуу "Оюу Толгой” компанийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн төрийн өмчит "Эрдэнэс МГЛ” компани эзэмшиж байсан юм. 2011 онд "Эрдэнэс Оюу Толгой”-г "Эрдэнэс МГЛ” -ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулсан билээ. Өдгөө "Эрдэнэс Оюу Толгой” нь "Оюу Толгой” компанийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн эзэмших эрхийг "Эрдэнэс МГЛ”-аас албан ёсоор шилжүүлэн авсан юм. Түүнээс хойш төрийн өмчит энэ компани олон нийтэд сайнаар дурсагдахаа нэгэнт больсон. Уг нь бол "Оюутолгой” төсөл монголчуудын сайхан амьдралын эхлэл болно гэж Засгийн эрхэнд байсан олон дарга ярьж байсан. Үүний хэрээр монголчуудад найдвар төрүүлж байсан юм. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш таван жил өнгөрөхөд дэлхийд эхний тавд орох энэ ордынхоо ашиг тусыг хүртчихлээ гэж хэлэх монгол хүн цөөн байна. Татварын өр, далд уурхайн хөрөнгө оруулалтын гацаа гэх мэтээс өөрөөр Оюутолгойн ашиг тус Монгол орны хөгжил, монгол хүний хөгжилд хэрхэн нөлөөлсөн тухай баримт ховор. Яг үүнтэй ижил нь "Эрдэнэс-Тавантолгой” гэж төрийн өмчит компани. Тавантолгойн орд бол монголчуудын аз жаргалын түлхүүр гэж иргэдийг бас л баахан хөөргөсөн. Хүн бүрт 1072 хувьцаа өглөө, монгол хүн бүр энэ хувьцаагаараа баян болно гэж даажигнасан. Байдал одоо ямар байгааг бид мэднэ. Хувьцаа нь 0 төгрөгийн үнэлгээтэй, Тавантолгойн нүүрсээ "Чалко”-д өрөнд тушааж, төсөвт төвлөрүүлэх орлогогүй төрийн өмчит компани л байна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг бонд нэрээр баахан өр тавьж зам барилаа гээд загнаад байгаа. Яг үнэндээ өмнөх МАН-ынхан шиг өр тавьж 21 мянган төгрөг тараан Эрээний эдийн засгийг дэмжсэнээс хавь дээр л юм. Зам бол үлдэж таарна.
Уул уурхайн яам, Нээлттэй нийгэм форумынхан өнгөрсөн зун төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээг судалдсан байдаг. Засаглалын үнэлгээ гэдэг нь тухайн компаниуд хэрхэн амжилттай ажиллаж буйг судална гэсэн үг юм. Үүнд мэдээллийн ил тод байдал, чухал хэлэлцээ хийж буй байдал, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж байгаа эсэх болон Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа зэргийг үнэлсэн аж. Үүгээр манай уул уурхайн төрийн өмчит компаниуд тун тааруу дүн авсан нь мэдээж юм. Дээрх комданиудын дундаж үнэлгээ зуугаас 28 байсан нь Вьетнам, Филиппин, Тайланд гэх мэт Азийн орнуудтай харьцуулахад л 2,5 дахин бага үнэлгээ байжээ.
Хүснэгтээс манай төрийн өмчит уул уурхайн компаниуд ямархуу төвшинд ажиллаж байгаа нь харагдана. Нийтийн өмчийг хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглаж, үр дүнд нь монголчуудыг сайхан амьдруулах үүрэгтэй байгуулагдсан дээрх компаниудын төрх нэг иймэрхүү байна. Байгуулаад ажиллуулж үзсэн дээрх компаниудын богино түүхийг үзэхэд л төрийн өмчит компанийг албан тушаалын бялууны обьект болгосон, элдэв бараа шахаж мөнгө "угаах” газар болгон хувиргасан хар түүхүүд хэдийнэ бий болчихжээ. Байдал ийм байгаа боловч цаашид төр бодлогоороо стратегийн гэж нэрлэсэн ордуудаа түшиглэсэн төрийн өмчит компаниудыг байгуулаад л байх бололтой. Өөрөөр хэлбэл гийгүүлж гавихгүй ч гоё нэртэй "Эрдэнэс”-т компаниуд стратегийн ордын тоогоор "үржиж”, тэр нь улстөрчдийн мөнгө "үйлдвэрлэх” комбинат болсоор байхыг үгүйсэх аргагүй юм. Гэхдээ энэ намар "МАК” компанийн ашиглах гэж буй Дорноговь аймаг дахь Цагаан-Суварга орд дээр төр ээлжит компаниа байгуулахгүй байхаар тохирсон бололтой байна. Өөрөөр хэлбэл үндэсний компанидаа зуун хувь итгэсэндээ юу, эсвэл зарим улстөрчдийн яриад байгаагаар УИХ-ын гишүүдийг хахуульдсан гэдгээрээ юу, ямар ч байсан "Эрдэнэс-Цагаансуварга” гэж төрөхгүй бололтой. Харин "Сентерра-Гоулд” компанийнхны ашиглах гэж буй Сэлэнгэ аймгийн Мандал дахь Гацууртын алтны ордыг түшиглэсэн "Эрдэнэс-Гацуурт” хэмээх төрийн өмчит компани "мэндлүүлнэ” гэж ярьж буй аж. Энэ мэтчилэн "Эрдэнэс” тодотголтой компаниудын үргэлжлэл хаана хүрч дуусахыг мэдэхгүй. Хамгийн чухал нь иргэдэд биш эрх баригчдад ашигтай төрийн өмчит компаниуд дэндүү олон болж байна. Ард түмний татварын мөнгөөр тоглосон ашиггүй ажилладаг компаниудаа төр цэгцлэх цаг болж. Ялангуяа төр оролцсон уул уурхайн компаниуд гэдэг хумсаа нуусан муур шиг бүлэглэлийнхний эрх ашгийн төлөөх байгууллага болсоор байвал манайд хөрөнгө оруулахаар ирэх "тэнэгүүдийн” тоо цөөрсөөр байх болов уу.
Ө.БАТХҮҮ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||