- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарын Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсэг хуралджлаа
Тус хуралдаанд Монгол-Германы Эдийн засгийн хорооны монголын хэсгийн дарга Я.Батсуурь, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Уул уурхай, эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, БХБЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг,
Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, УУЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг нар оролцож, монголын уул уурхай, барилга, хот байгуулалт, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан зэрэг хөгжлийн чухал салбаруудын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны тухай танилцуулан, илтгэл тавьж оролцов.
Мөн "ГерМон Газ" ХК-ий дэд захирал Мөнхтуяа тус компанийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Германы талаас Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яам, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Холбооны Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга, реакторын аюулгүй байдлын яамны төлөөллөөс гадна Монгол, Германы Эдийн засгийн хорооны тэргүүлэгч, гишүүд, ГОУХАН, Германы аж үйлдвэрийн холбоо, Фрайбергийн Хельмхольцын нөөцийн технологийн институт, Зүүн азийн нийгэмлэг, "Germany Trade and Invest" зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож хамтын ажиллагааны боломжууд, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав.
Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдааны хүрээнд зохион байгуулагддаг Эдийн засгийн хорооны хуралдаан өмнөх өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын нүүрсний салбарын нэмүү өртгийг нэмэгдүүлэх, түүхий эд олборлолтын хамтын ажиллагаа ба боловсруулалт, Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, хамтын ажиллагааны эрх зүйн болон зохион байгуулалтын тогтолцоо зэрэг нийт 4 салбар хэлэлцүүлгээр хоёр талын бизнэс эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон юм.
Улмаар аравдугаар сарын 23-ны өдөр Эдийн засгийн хорооны нэгдсэн хуралдааныг монголын хэсгийн дарга, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ны Гүйцэтгэх захирал Я.Батсуурь болон германы талын тэргүүн Э.Шүлц нар мэндчилж нээв. Тус хуралдаанаар салбар хэлэлцүүлгийг дүгнэж, нэгдсэн мэдэгдэл хийснээс гадна, эдийн засгийн хорооны өнгөрсөн хуралдаанаар шийдвэрлэсэн ажлын үйл явцыг авч хэлэлцэв.
Тус хуралдаанд хоёр орны бизнесийн томоохон төлөөллүүд болох Эрдэнэс МГЛ, Эрдэнэс Таван Толгой, Багануур ХК, МАК ХХК, ГерМон Газ ХХК, Шивээ Овоо, МИАТ зэрэг монголын компаниуд, Deutsche Bahn International, ThyssenKrupp, Siemens, RAG Mining Solutions GmbH зэрэг германы томоохон компаниудаас гадна Германы машин, тоног төхөөрөмжийн холбоо, Монголын Үндэсний Газрын Ховор Элементийн Холбоо, Монгол-Германы эдийн засгийн клуб зэрэг ТББ-ууд бүхий нийт 120 байгууллагын төлөөлөл оролцсон болно.
Хуралдааны эцэст Эдийн засгийн хорооны германы талын тэргүүн ноён Э.Шүлц тэтгэвэрт гарсантай холбогдуулан хорооны тэргүүний ажлаа өгч байгаагаа мэдэгдэж, монголын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах ихээхэн боломж бүхий Deutsche Bahn компанийн ТУЗ-ын дарга ноён Р.Грубе-д үүрэгт ажлаа шилжүүлж буйгаа мэдэгдсэн юм. Засгийн газар хоорондын ажлын хэсгийн энэхүү хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нарны эрчим хүчний техник, салхины эрчим хүчний чиглэлээр германы техник, туршлагыг ашиглах талаар хамтын ажиллагааны илүү боломжууд байгааг хоёр тал зөвшилцөв.
Мөн өнгөрсөн хугацаанд монголоос мэргэжилтэн германд дадлагажуулах явц удаашралтай байгааг талууд дурдаж, мэргэжилтнийг сургах, гэрчилгээ олгох зэрэг асуудлаар тодорхой ажиллахаар хоёр тал тохиров. Ийнхүү ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах монгол-германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 4 дүгээр хуралдаан, Эдийн засгийн хорооны 5 дугаар хуралдааныг 2015 оны 6 дугаар сард багтаан Улаанбаатар хотноо хийхээр талууд харилцан тохиролцов. /ГХЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||